Styling Nature номон дахь ер бусын баглаа цэцгүүд

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Styling Nature номон дахь ер бусын баглаа цэцгүүд

Rizzoli гэдэг хэвлэлийн газраас Styling Nature номыг цэцгийн мэргэжилтнүүдэд зориулан маш гоё чимэг зурагтайгаар хэвлэн гаргажээ. Уг номыг Льюис Миллер зохиосон байв. “Цэцэг”, “Зохиомж”, “Хөдөлгөөн”, “Хэлбэр”, “Материал” гэсэн таван бүлгээс ном бүтсэн байна. Миллерийн хэрэгтэй бичлэг, Дон Фриманы  гоё зургууд нь янз бүрийн элементээс хэрхэн амьд баглааг бүтээх талаар хичээл өгч байна.

Номын хуудас бүр нь цэцэгчний ажил бол зүгээр нэг чимэглэл биш жинхэнэ урлаг гэдгийг ойлгуулж өгнө. Миллерийн өөрийн бүтээл, алдартай зураачид том Босхарт, Фантен-Латур, Ван Гог, Ренуар нарын натюрморт зургийн  нийлбэр үнэхээр гоё, хэрэгтэй номыг гаргасан ба цомгийг Rizzoli хэвлэлийн газрын сайтаас 45 ам.доллараар худалдан авч болох ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж