Г.Хишигсайхан олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Г.Хишигсайхан олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлэв

БНСУ-ын Гунсан хотноо энэ сарын 10-ны өдөр болсон марафон гүйлтийн олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй ангилалд С.Батбаяр, эмэгтэй ангилалд Г.Хишигсайхан нар амжилттай оролцлоо. 42 км-ын элит зайн уралдаанд спортын мастер Г.Хишигсайхан 2 цаг 44 минут 16 секундийн амжилтаар VII байр эзэлж, улмаар олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлсэн байна. "Алдар" спорт хорооны тамирчин Г.Хишигсайханы хувьд ирэх тавдугаар сард Чехийн Прага хотод болох “Golden League” тэмцээнд Ж.Олонбаяр, Ц.Бямбажав, Ц.Мөнхбаяр нарын хамт оролцох юм. Эдгээр марафончдын хувьд Парагийн тэмцээнд шилдэг 10-т багтаж чадвал РИО-г зорих бүрэн боломжтой болох юм. Учир нь тэд өмнөх тэмцээнээс олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлээд байна.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх зургадугаар сард Бразил зорих тамирчдын нэрсийг зарлана. Одоогоор манай улсаас МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нарын дөрвөн тамирчин олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлж, баталгаажуулсан. Харин Ж.Олонбаяр, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нарын тамирчид топ тэмцээнд шилдэг 10-т орсон үед эрхээ бүрэн баталгаажуулж чадах юм.

Г.Хишигсайхан, С.Батбаяр

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж