Вакцинжуулалтын ажил эрчимжиж, сард 500 мянган иргэнийг дархлаажуулж эхэллээ #ШУУД
Posted by Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл on Thursday, March 4, 2021
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын төлөвлөгөөний талаар өнөөдөр /2021.03.05/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр цаг үеийн үнэлгээг хийсний үндсэн дээр дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс Улаанбаатарт байгаа 45 мянга орчим, орон нутагт байгаа 25 мянга орчим багшид вакцин хийнэ" гэлээ.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан "Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар вакцинжуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая гаруй иргэнийг гуравдугаар сар болон дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулах. Хоёрт, ногоон бүс буюу халдваргүй байгаа орон нутгийн иргэдийг тав, зургадугаар сард вакцинжуулна.
АстраЗенека вакциныг одоогоор 15 мянга гаруй эмч эмнэлгийн ажилчдад хийсэн. Энэ хугацаанд 40 гаруй хувьд нь бага зэргээр халуурах шинж тэмдэг илэрсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ноцтой сөрөг урвал илрэхгүй байна. Тиймээс төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг өргөн цар хүрээнд хийнэ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр ирэх долоо хоногоос эхлэн эрсдэлт хэсэгт ажиллаж байгаа иргэдэд үргэлжлүүлэн вакцин хийнэ. Энэ хүрээнд худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 40 гаруй мянган иргэнд дархлаажуулалт хийнэ. Үүнд зах, худалдааны төвүүд, супер маркет зэрэг газрууд багтаж байгаа.
Тоо баримтаас харахад "Нарантуул" захаар өдөрт 160 мянган хүн үйлчлүүлж байна. Мөн нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа 5000-7000 жолоочид вакцин хийнэ.
Covid-19-ийн эсрэг вакциныг хувийн хэвшлийнхэн оруулж ирэх боломжтой эсэхийг лавлахад тэрбээр “Хувийн хэвшлийнхэнтэй уулзаж ярилцсан. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан вакцин оруулж ирэхийг нь дэмжиж байгаа. Уг үйл ажиллагаанд бичиг баримттай, зөвшөөрөлтэй холбоотой зөрчил байхгүй. Монгол Улсын Засгийн газар үнэ төлбөргүй вакцинжуулах зорилго тавьсан. Тиймээс хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан үнэ төлбөргүй вакцин хийх нь нээлттэй” гэсэн юм.
Улаанбаатар хотод сард дунджаар 500 мянган хүнийг вакцинжуулах төлөвлөгөө гаргажээ. Ингэснээр 2021 оны долдугаар сард эдийн засаг, нийгмийг хэвийн амьдралд нь оруулах ажээ.
Р.ДУЛАМ
Зочин 2021-03-05 122.201.22.146
МАН 2020 оны сонгуулийн өмнө корона гараагүй байхад сүржигнэж өвчнөөр улс төр хийж байгаад санал худалдаж авсан. Одоо бас яг үүн шиг хүмүүсийн хүсэл дээр тоглолт хийж байна. Иргэдээ вакцинжуулаагүй, дотоод халдвараа барьж авч чадаагүй байж мөн х у ц а ж байгаа юм шүү. Хандивын хэдэн вакцины сургаар мөн их улс төржвөө? Мөнгөө төлөөд 2 сая хүнд хүрэлцэх вакцинаа эхлээд оруулаад ирчих с** минь! Дараа нь 3-6 сард 2 сая хүнээ вакцинжуулчих! Өдөр 77 байгаа тоог 0 болгочихоод олон юм Х У Ц!!!
Зочин 2021-03-05 103.26.194.184
Сургууль цэцэрлэгийг эхлүүлэх гэж яарах хэрэггүй ээ!! Онлайнаар хичээллээд байж л байг !! Эцэг эх ар гэрийнхэн нь хүмүүжүүлэхэд харин ч сайн биз! Хүүхдүүддээ гадаад хэл үзүүл!! Үг цээжлүүлээд бай!
Зочин 2021-03-05 103.212.118.166
Вакцинжуулалтын дэс дараалалыг үүний өмнө тогтоосон байснаа мөрдөөчээ. нөгөө өндөр настөн хууч өвчтэй гэдэг ангилалаа болиод байгаа юм уу сүүлийн өдрүүдэд худалдаа үйлчилгээ , сурвалжлагчид , багш нарыг ирэх долоон хоногоос хамруулна гээд ярих боллоо. нөгөө өндөр настны тухай ярихаа болиод байгаа юм уу Ингэж өөрчлөөд байдагаа болиочээ .
Зочин 2021-03-05 192.82.70.49
Сургууль эхлүүлэхийг болиулья хүүхдүүд өөрсдөө хөнгөн өвддөг хамгийн их халдвар тараадаг учраас л дэлхийн нийтээр цахим сургалт явуулаад байна
Зочин 2021-03-05 192.82.70.49
Вакцинжуулалт арай л удаан байгаа юм бишүү
Төрийн албаныхан гээд байна нэг зэрэг бүх салбартаа л эхлүүлж болдоггүй юмуу
Зочин 2021-03-05 203.91.115.43
Чи тэр Налайхдаа очиж хичээлээ эхлүүл. Юу солиороод байгаа дурак вэ. Ийм их халдвартай үед хичээл эхлүүлнэ ч гэх шиг. Нэг ангид 50-60 хүүхэд чихэлдсэн агааргүй орчинд наад корона чинь галзуурдаг юм байгаа биз дээ. Хүүхдүүд гол төлөв тээгч болж Улаанбаатарт хэдэн хүн үхэх вэ.
Zochin 2021-03-05 192.82.74.78
Sain vaccine tulburtei hiih bolomjiig ni ch gesen neegeerei
Зочин 2021-03-05 66.181.161.27
Энэ Амарсайхан гэгч ёстой маанаг зүгээр поп шоу хийсэн тэнэг гар шүү хэлэх муу үг ч олдохгүйм
Цэндээ 2021-03-05 202.126.89.145
Туршилтын туулай болгож байгаагаа ухаарагтун, иргэдийнхээ гени, оюуны систем-ийг хордуулж, аажмаар ард иргэдээ унта болгож, улмаар улс орноо мөхөлд хүргэх маш том эрсдэл хийж байгаагаа ойлгогтун!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Онцгой комисс гэсэн нэр, ажлаа мундаг хийх гэсэн, нэрээ бодоод хурдан түргэн гаргаж байгаа энэ вакцины шийдвэр тань түүхэнд хараар үлдэх болно шүүүүүү!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ямар том зүйлийг эрсдэл оруулж байгаагаа тунгаагтун!!!!!!!!!!!!!!!
Зочин 2021-03-05 122.201.22.70
Сургууль цэцэрлэг 2 хамтдаа явдаг ойлголт шүү. Нэг айлын хүүхдүүд аль алинд нь хамаарах учир асуудлаа цргцоор нь харахгүй бол өмнөх дарга нар шигээ орон гаран эргэж буцсан шийдвэр гаргаж иргэдээ бухимдуулмааргүй байна.
Зочин 2021-03-05 66.181.186.45
Malnuud ni төл малаа гэртээ блгаад бусад нь сурмаар бна
Зочин 2021-03-05 202.9.46.137
Зөв сургууль ормоор баынхха
/*-*/ 2021-03-05 49.0.142.40
Өдөрт 77 байхад уу
Зочин 2021-03-05 103.26.193.78
Хурдан шийдээчээ.
Зочин 2021-03-05 49.0.158.86
Ямар удаан юм бэ хурдан хий л дээ
Зочин 2021-03-05 64.119.26.27
Станцынхан яах юм бэ. Спутник хийж бна уу
Зочин 2021-03-05 169.253.162.4
Vactsinaa turgen hiigeechee
Зочин 2021-03-05 169.253.162.4
zuvuu
Зочин 2021-03-05 103.10.22.40
Дарга нарын хүүхдүүд вакцин хийлгээд байгааг юу гэж тайлбарлах вэ
Зочин 2021-03-05 192.82.75.93
Худалдаа гэж хятад бараа зарах наймаачид биш шүү.
Зочин 2021-03-05 192.82.64.208
heviin amidrald n oruulah geseer baital ene teneg mulguu huduunuus orj irsen durakuudaas chin bolj 5 sard dahiad hatuu hul horiond orno. neg urh neg shinjilgee geed baigaa, neg hunees neg shinjilgee avchaad tegeed ter hun erduusuu ternees hoish haldvargui gesen ug uu? shal teneg, manai turd suuj baigaa maluud bugd teneg, hulgai hiihee l sain medeh yumdaa neeree!