Аюултай болон эмнэлгийн хог хаягдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Аюултай болон эмнэлгийн хог хаягдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

Манайханд хог хаягдлыг ялган ангилах талаар ойлголт огт байдаггүй. Ялангуяа эмнэлгийн болон аюултай хог хаягдлыг тусад нь хаях учиртай ч дүрэм журам төдийхөн байгаагаас орон сууцны хороолол дундаас нярайлсан эхийн эхэс, зулбасан хүүхэд хүртэл олдож дуулиан шуугиан тарих нь бий. Нийслэл хотын хэмжээнд тулгамдаад байгаа энэ асуудлыг цэгцлэх үүднээс Монголын Мянганы сорилтын сангийн Хүрээлэн буй орчин, нийгмийн үнэлгээний албанаас “Аюултай болон эмнэлгийн хог хаягдлын менежмент” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш Кемпински зочид буудалд зохион явуулах гэж байна. Хэлэлцүүлэгт  Эрүүл мэндийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэд сайд нар болон  мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгч, Мянганы сорилтын сангийн  төслийн захирлууд оролцох ажээ.
Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж