Сансрын зочид буудалд нэг удаа очих үнэ 5 сая ам.доллар

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

Сансрын зочид буудалд нэг удаа очих үнэ 5 сая ам.доллар

Сансрын зочид буудалд нэг удаа очих үнэ 5 сая ам.доллар

Хамгийн анхны сансрын зочид буудал 2025 оны сүүлээр барилгын ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр үйл ажиллагаа нь 2027 он гэхэд эхлэх юм.

Энэ жил Gateway Foundation, Orbital Assembly Corporation байгууллагууд дэлхийн хамгийн анхны сансрын зочид буудлыг байгуулах ажилд хамтран оролцохоор болсноо зарласан. Voyager Station нэртэй тус зочид буудал аварга цагираг хэлбэртэй байх бөгөөд энэ нь зочдыг саран дээр байгаа мэт татах хүчинд байлгаж үзүүлэх гэх мэт ач холбогдолтой аж. Барилгын ажил 2025 оны сүүлээр эхлэх төлөвлөгөө бий.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар сансрын зочид буудал 400 зочин нэг дор хүлээн авах хүчин чадалтай байна. Мөн зочид буудалд зоогийн газар, баар, спа, бялдаржуулах газар, кино театр гээд зочдыг уйдаахгүй байх шаардлагатай бүхэн багтах аж.

Зочид буудалд хүргэх унааг Space X компани хариуцах бөгөөд замд гарахын өмнө зорчигчдыг зарим сургуулилтад хамруулах юм.

Харин зочид буудал дээр салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүд байрлан ажиллах аж. Нэг удаагийн аялал гурван хоног, хагас өдөр үргэлжилж, тэр хугацаанд дэлхийг нэг тойрох бөгөөд үнэ нь ойролцоогоор 5 сая ам.доллар байна.

Түүнээс гадна зочид буудалд орой болгон дэлхийн алдартай поп ододтой хамтарсан хоёр урлагийн үзүүлбэртэй байх төлөвлөгөө бий хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Мөн зарим үйлчлүүлэгчдийг зориулалтын хувцастайгаар хөлгөөс гаргаж үзүүлэх үйлчилгээ бий аж.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар 5 сая ам.доллар бол маш хямд үнэ юм. Харьцуулж үзвэл анх удаа энгийн иргэдийг сансарт нисгэх нислэг хүн бүрээс 55 сая ам.долларын төлбөр авч байгаа билээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж