“Turquoise Hill Resources”-ийн гүйцэтгэх захирал огцорчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

“Turquoise Hill Resources”-ийн гүйцэтгэх захирал огцорчээ

“Turquoise Hill Resources”-ийн гүйцэтгэх захирал огцорчээ

“Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлман гуравдугаар сарын 3-ны өдрөөс үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, дахин энэхүү албан тушаалд сонгогдохгүй болсон талаар тус компаниас мэдээлжээ. “Turquoise Hill Resources”-ийн 51 хувийг эзэмшдэг “Rio Tinto” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалд дахин сонгохыг дэмжихгүйгээ мэдэгдсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

“Turquoise Hill Resources” компаниас Улф Куэлманд компанийн үйл ажиллагаа болон Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөнд ахиц дэвшил гаргахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, талархаж буйгаа илэрхийлжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг “Turquoise Hill Resources”-ийн санхүү хариуцсан захирал асан Стив Тибо түр гүйцэтгэх аж. Тэрбээр 2014 оны зургадугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл тус компанийн санхүү хариуцсан захирлаар ажиллажээ.

“Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх асуудлаар санал зөрөлдсөний улмаас “Turquoise Hill Resources” компани арбитрт хандаад буй юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, “Rio Tinto” компанийн хооронд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилж байна.

Эх сурвалж: TURQUOISE HILL RESOURCES, BLOOMBERG
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж