Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр /2021.03.05/ боллоо. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ даргаллаа. Хурлаар Жендэрийн үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2021 оны төлөвлөгөөг батлав.
2021 онд дараах гурван асуудалд Ерөнхий сайд төвлөрч ажиллахаа тодотгосон юм.
- Монгол Улсад мөрдөн байцаалтын шатанд эмэгтэй хүн хэзээ ч дахин эрүүдэн шүүлтэд орохгүй байх
- Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг төрийн байгууллагуудаасаа эхлэх
- Авилгын индексийг бууруулж 111 дүгээрт бичигдэж буй жагсаалтаас хоёр оронтой тоо руу шилжихэд эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангаж, авилгын эсрэг Монголын эмэгтэйчүүд нэгдэж буйг зарлая гэсэн уриалгыг гаргалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ “Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг хүний эрхийн талаас нь, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчүүлэхгүй байх талаас нь тэмдэглэе. Хууль хяналтын байгууллагуудад эмэгтэй хүн эрүүдэн шүүгддэггүй байх, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй байх, зөвхөн Мартын 8-ны өдөр бус бүх өдөр хүйсийн тэгш байдал хангаддаг байх ийм эрх чөлөөний төлөө тасралтгүй ажиллах ёстой. Энэ өдрийг зөвхөн баяр байдлаар бус илүү өргөн хүрээнд нь авч үздэг больё. Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад харьцангуй жендэрийн мэдрэмжтэй орнуудын тоонд ордог. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дахь оролцоог дэмжих тал дээр Жендэрийн үндэсний хороо шинэ түвшинд ажиллах шаардлагатай. БНСУ хөгжилд хүрэхээсээ өмнө эмэгтэйчүүд нь гэртээ ажиллах, хүүхдээ өсгөх ийм соёлтой байсан. Ингээд эдийн засаг нь хөгжихийн хэрээр ажиллах хүчний хомсдолд орсон. Энэ үед БНСУ "4 А" гэсэн зарчмыг хэрэгжүүлсэн. Нэг үгээр хэлбэл, хүн амынх нь 50 хувь нь идэвхгүй байсан учраас эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл рүү татсан гэсэн үг. Өнөөдөр БНСУ Азийн бар болтлоо хөгжсөний нууц нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төрийн бодлоготой нь холбоотой байсан.
Манай Улсын хувьд жендэрийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин зөрүүтэй , эмэгтэйчүүд өндөр хувийг эзэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин эрэгтэйчүүд 46.1 хувь бол, эмэгтэйчүүд 60.4 хувьтай байна. Цалингийн хувьд тэнцвэртэй ч эмэгтэйчүүд боловсрол болон бусад байдлаараа эрчүүдээс дутахааргүй түвшинд очсон.
Засгийн газраас хэрэгжүүлэх залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 35 хүртэлх насны залуусыг нэг сарын вакумжуулсан хөтөлбөрт хамруулж, үүнд хүйсийн тэгш байдлыг хангана. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулах томоохон компанит ажлыг хийж, "Цахим хөдөлмөрийн бирж" байгуулна. Том төслүүдийг хэрэгжүүлэхэд ажилгүй байгаа эмэгтэйчүүдийг хамруулах тал дээр анхаарч ажиллах хөтөлбөрийг эхлүүлнэ. Энэ хөтөлбөр энэ оны тавдугаар сард хэрэгжиж, нэг сая төгрөгийн тэтгэмжтэй. Нэг сар танхимаар хичээллэж, нэг ээлжид 1000 хүнийг хамруулна. Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөрт 2 их наяд төгрөгийг гурван жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй зээлийг ААН-үүдэд олгоно. Энэ нь цар тахлыг даван туулахын тулд агшилттай байгаа эдийн засгаа тэлэх нөгөөтэйгүүр ААН-үүдийн ажлын байрыг хадгалахад чиглэгдэнэ. Үүнд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, ялангуяа өрхийн бичил бизнес эрхлэгчдийг ЖДҮ болгон өргөжүүлэхэд анхаарна.
"ЭРЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ БАГА БАЙГАА НЬ БУРУУ ХООЛЛОЛТ, АРХИДАЛТ, ТАРГАЛАЛТ, НОЙРГҮЙДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ"
Монгол Улс авлигын индексээр 111 дүгээрт явж байгаа. Норвеги болон Скандинавын улсуудад парламент болон Засгийн газрын түвшинд эмэгтэй гишүүдийн тоо нь олон байх тусам авлига, хүнд суртлын индекс багасч байгаа үзүүлэлт бий. Тиймээс Засгийн газрын зүгээс 111 дүгээрт байгаа авлигын индексийг гурван жилийн хугацаанд нэг дахин бууруулах зорилт тавина. Энэ бол амаргүй зорилт. Хоёр оронтой тоо руу оруулахад эмэгтэйчүүдийн оролцоо туйлын өндөр. Эмэгтэйчүүд эрчүүдийн олж харааггүй асуудлыг олж хардаг. Тиймээс сайн засаглалд эмэгтэйчүүдийн оролцоо шаардлагатай.
Эмэгтэйчүүдийн улс төр дахь оролцоог зөвхөн сонгуульд нэр дэвших гэдгээс өөрөөр харах цаг үе нь ирсэн. 1992 оноос хойш анх удаа энэ Засгийн газарт дөрвөн эмэгтэй сайд ажиллаж байна.
Эрэгтэйчүүдийн хүйсийн тэгш бус байдал манай улсын хувьд хөндөгдөх болсон. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд, энэ нь буруу хооллолт, архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой. Хоолны соёл нэвтрүүлж, архидалтын эсрэг томоохон арга хэмжээг эрчүүд дээрээ хэрэгжүүлэхгүй бол энэ үзүүлэлт улам өсөх болно. Ходоод, элэг, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгаан дөрвөн зүйлтэй холбоотой. Эдгээр нь зөв цагтаа унтахгүй байгаагаас болж байна. Манай эрчүүд шөнийн хоёр цагаас хойш гэртээ орж ирдэг. Унтаж, амрах, элгээ цэвэрлэж, шүүж байх ёстой цагт монгол эрэгтэй хүн архи уугаад, пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Тийм учраас энэ асуудлыг хурцаар ярихаас өөр гарцгүйд хүрсэн. Мөн манай эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг.
Гүзээтэй генералуудтай болсон. Үүнийг бид хөндөх цаг болсон. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоос салах ёстой. Энэ бол тоглоом биш.
Шийдвэр гарах түвшинд эрчүүдийн оролцоо их байгаа ч дунд шатанд эрчүүд, хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдаж байна. Үүнээс үүдэж Монгол эрчүүдтэй гэрлэх сонирхолгүй болох хандлага огцом давамгайлж эхэллээ. Боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлсэн гэсэн үг. “Охиноо өндөр боловсролтой болгоё, хүү минь яах вэ дээ” гэдэг бодол цөөхөн хүн амтай улсын хувьд амаргүй нөхцөл байдал бий болгож байна.
Өнөөдөр гэрлэлт залуужиж ялангуяа хөдөө орон нутагт 16, 17-той хүүхдүүд хүүхэд гаргаж, гэртээ сууж байна. Өнөөдөр би энэ үгийг хэлээд шүүмжлэлд өртөх байх. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал ихсэж, гэрлэлт хэт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг. Ингэж байж хөдөлмөрийн эрх оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог. Манай улсын ажиллах хүч ердөө 1.5 сая. Хүн амын 50 хувь нь идэвхгүй байж болохгүй. Давс мэт шорвог асуудлыг татан гаргаж ирж шийдэл гаргахгүй бол болохгүй, урсаад явах цаг өнгөрсөн.Энэ бүхнийг бид ярилцах цаг нь болсон” гэлээ.
-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Бид 30 жил жендэр ярилаа, одоо прагматик шийдэл хэрэгтэй
Ерөнхий сайд Жендэрийн үндэсний хороог өөр байдлаар буюу эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой үр дүн гаргах зорилтууд дэвшүүллээ. Гэвч тус хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нь учир дутагдалтай. Өнөөх л сургалт, зөвлөгөө, судалгаа, төсөл хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн байна.
Бид 30 жил жендэр ярилаа, тулгамдаад байгаа асуудлууд бүгд тодорхой болсон. Тийм учраас эдгээрийн шийдлийн талаар ярих хэрэгтэй байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, дундаж наслалт, таргалалтын асуудлыг ингэж шийднэ гээд тодорхой төлөвлөөд холбогдох хүмүүст нь даатгаад явбал илүү үр дүнтэй байх болно. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг шийднэ гээд хэдэн эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт оруулдаг. Тэр хүмүүст сургалт орсноор эрэгтэйчүүдийн таргалалт, эрүүл мэндийн асуудал шийдэгдэхгүй. Жендэрийн үндэсний хороо бол төрийн түвшинд жендэртэй холбоотой тулгамдаад байгаа асуудлыг хариуцах төрийн цорын ганц бүтэц. Бусад бүх бүтэц төрийн бус байгууллагын түвшинд очсон. Тэгэхээр энд байгаа төрийн бус байгууллагуудын хүчин чадлыг ашиглах шаардлагатай байна. Тийм учраас төлөвлөгөөнүүдээ маш тодорхой болгоод хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг шууд оролцуулах ёстой. Түүнээс биш Жендэрийн үндэсний хороо шийдэхгүй. Асуудалд хэдүүлээ прагматик хандах цаг болсон. Тухайлбал, нийгмийн даатгалын асуудалд эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлууд бий. Хөдөлмөр эрхлэлт нь тасарчихсан, тэтгэврийн хамгийн доод хэмжээг авч байгаа эмэгтэйчүүд байсаар л байна. Энэ чиглэлийг төлөвлөгөөндөө оруулаасай гэж хүсч байна. Ирэх жилүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт тодорхой түвшинд ахисан, цалин хөлс нь ингэж нэмэгдсэн гэсэн тодорхой үр дүн яриад сууж байхсан. Бид уламжлалт төлөвлөгөөнүүдээс салах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л тал дээр нэмэгдүүлнэ гэлээ. Гэтэл хуулиараа квотыг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог 30-аас дээш хувиар нэмэгдүүлэхийн төлөө зорилт тавибал энэ нь илүү бодитой ажил болно. 2016 оны сонгуулийн өмнө эмэгтэйчүүдийн квот 25 хувь байсныг сонгуулийн өмнөхөн 20 хувь болгож бууруулах жишээний. Үүнийг засна гээд төлөвлөгөөндөө оруулчихвал эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор хангана.
-Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн шинжээчдийн бүлгийн гишүүн Б.Долгор:
-Жендэрийн хуулиа хэрэгжүүлээд явбал асуудал шийдэгдэх боломжтой. Цаашдаа үнэлгээнд үндэслэсэн санал зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Улс төрийн түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого орхигдож байна. Төлөвлөлтөөсөө эхлээд төсөв санхүү нь жендэрийн мэдрэмжтэй болгох. Ерөнхий сайдын хэлсэн төлөвлөгөө ажлуудад төсөв мөнгөтэй байх ёстой. Ингэж байж бодитоор хэрэгжинэ. Жендэрийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь бусад салбарын хуулиудад давхар оруулаагүйтэй холбоотой. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуульд тун дутуу орсон. Цааш цаашдаа батлагдах хуулиудад жендэрийн асуудлыг тодорхой тусгаж өгвөл хэрэгжилт нь сайжирна. Мөн төрийн алба манлайлан ажиллаж байж хэрэгжинэ. Төрийн албан хаагчдын жендэрийн мэдрэмжийн байдлын үзүүлэлт маш хангалтгүй. Ялангуяа удирдах албан тушаалтнуудын жендэрийн мэдрэмж, хэвшмэл ойлголт хоцрогдсон. Үүнийг арилгахын тулд Төрийн албаны зөвлөл идэвхийлэн ажиллах шаардлагатай. 2017 онд баталсан Төрийн албаны шинэчилсэн хууль жендэрийн мэдрэмгүй хууль болсон. Жендэрийн асуудал Ерөнхий сайдын манлайллаар л явдаг юм шүү. Ерөнхий сайд яаж хандана, тэр хэрээр нийгмийн хандлага дагана.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:
Жендэр нь тэгш эрхийн цаашлаад хүний эрхийн асуудал. Хүний эрхийн асуудлыг бид хөндөхдөө зөвхөн нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага, агентлагуудын хэмжээнд хэрэгжилтийн асуудлыг хөндөх нь учир дутагдалтай. Асуудлыг орон нутгийн түвшинд авч үзэх шаардлагатай. Хоёрдугаарт, хувийн хэвшлийн оролцоо дутагдаж байгаа. Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнд зарим төрийн байгууллагын оролцоог хангах хэрэгтэй. Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ орж байж хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг хангана.
Гуравдугаарт, Жендэрийн үндэсний хорооны 2021 оны төлөвлөгөөг эргэж харах шаардлагатай байна. Жендэрийн үндэсний хорооны ажлын алба цөөхөн бүрэлдэхүүнтэй, чадавх, төсвийн хувьд хумигдмал байгууллага учраас төлөвлөгөөндөө бодлогын хэмжээний цөөн хэдэн асуудлыг оруулдаг баймаар байна. Тухайлбал, эдийн засгийн тэгш байдлыг хангах хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн нь газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг эзэмшиж байна вэ гэдэг нөхцөл байдлыг тогтоох судалгааг ажлын алба хийх боломжгүй. Жендэрийн үндэсний хорооны ажлын алба ийм судалгааг хийх чадвар, чадамж байхгүй. Салбар яамд нь хийх хэрэгтэй.
-ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул:
-Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ хоёр жил тутамд Жендэрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-д тайлан тавих үүрэгтэй. Энэ хүрээнд хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажилладаг. Хөдөө орон нутагт төрийн захиргааны байгууллагууд жендэрийн тэгш байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хангаж байгаа эсэхийг хянахад хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Мөн хуулийн хэрэгжилтийг ААН-үүд мөрдөхгүй байна. Жендэрийн тэгш байдлыг хангана гэсэн хөдөлмөрийн харилцаан дахь чиг үүргийг ААН-үүд, ажил олгогчид мөрддөггүй гэсэн үг. ХЭҮК-т ирдэг нийт өргөдөл, гомдлын 5-6 хувь нь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдлууд байдаг. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь энэ хуулийн талаар ойлголт мэдлэггүйтэй холбоотой. Зөрчлийн тухай хуулиар хувь хүн жендэрийн ялгаварлан гадуурхалтыг үйлдсэн тохиолдолд ХЭҮК хариуцлага ярих боломжгүй байдаг. Эрүүгийн хуульд тусгасан хэдий ч огт хэрэгждэггүй. ААН-үүдийн хувьд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжтой.
Зочин 2021-03-05 66.181.180.37
ЭНЭ ХҮҮХЭД ЦАГ БҮРТГЭГЧ ЮМ БАЙХ ДАА.
Зочин 2021-03-05 64.119.17.208
erchuudee l doromjlh zailaa chdeeeeeeeee zial z**l
МАН ГИШҮҮН 2021-03-05 202.70.34.114
Эрчүүдийг бүгдийг нь доромжлохоо боль………………………..
Зочин 2021-03-05 202.126.90.149
АРД ИРГЭД ОДОО ДАНДАА ТӨР ЗАСГИЙГ ХАРЖ ШҮҮМЖЛЭХ БИШ ӨӨРСДИЙГӨӨ ХАРЖ ШҮҮМЖЛЭХ ЦАГ ИРСЭЭН. САЙН БОД
Zochin 2021-03-05 66.181.161.103
Ouynerdene ee buh erchuudiig ci tegj shunu xaridag uuhtei mah iddeg gej doromjlohgui shu…chi l tefj xaranhui shunu tenej ail xesej amidarch yabsanaa xeleegui bol……..Mongol turiin tulguur urh geriin amidraliig doromjloh erxchamd xen goson uym be…ugee bodoj xelj bai…
Ховч чадваргүй хүүхнүүд 2021-03-05 67.247.101.247
Жендер нэрийн дор чадвар чансаагүй, боловсрол, мэдлэг хомс хов ярьж хүн муулахаас илүү эрдэмгүй хүүхнүүд төр алба, яамдаар чинь дүүрсэн ш дээ. Ажил хийхгүй хов яриад даргын өрөөгөөр тэнэж явдаг хүүхнүүд алба тушаал ахиж, зэрэг дэв цалин нэмэгддэг. Ажил хийдэг чадвартай нэгэн нь гадуурхагдаж, эсвэл хов хутгагчийн хийхгүй ажлыг хийдэг.
Зочин 2021-03-05 49.0.142.198
Тэгээд бэлгийн дарамт гэж дарамталдаг, ер нь амьдралаас тасархай гурван зорилт хэллээ, үгийг нь бэлдчих ахмадууд алга уу
Лорд 2021-03-05 64.119.18.200
Энэ Ерөнхий Сайд болсон эргүү дагз вакцин хийлгүүлээд аймар дорджээ. Ярих юм нь олдодгүй юм уу хаашаа юм! Тэр эмэгтэйчүүдийг цэрэгт татна энэ тэрээ болиорой! Эрүүл юм ярьцгаана шүү та нар!!!!
Зочин 2021-03-05 107.77.173.21
Shuuh, ATG azrynhan DORIdood jaahan oroitoj haired baigaa tal bii.
Лукпута 2021-03-05 98.42.137.30
Сарангэрэл –…..Бид 30 жил жендер ярилаа. Ямарч үр дүн алга. Иймээс би хүйсээ солиулж эр жендер болох шийд гаргалаа…. Энэ их хэцүү шийдвэр гаргахад дэмжлэг болсон эр нөхөр,ар гэрийнхэндээ талархсанаа илэрхийлье. Харин Л.Оюун-Эрдэнэ сайд та томхон шиг эрхтэнтэй донор олж өгөх,мэс ажилбарын төлбөр төлөх тал дээр улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхийг хүсье….Баярлаллаа….йииииии….( цурхиран уйлав)…
Зочин 2021-03-05 202.179.26.25
Эрчүүдээ ад үзээд эмэгтэйчүүдээ бурхан шүтээд.
Зочин 2021-03-05 59.153.113.103
Арай өөрөөр сэтгэж, хүний ухамсарт чиглэсэн юм ярьж байгаа нь сайшаалтай.
Сайхан 2021-03-05 103.26.194.165
Bi l lab ert haridag pitztsaa idej uzeegui saikhan amidarch bna targan bish
Зочин 2021-03-05 192.82.71.167
Заллингийн хэргийн 80н хувийг эмэгтэйчүүд хийсэн байдаг
Зочин 2021-03-05 66.181.183.198
Zuv l yum yrij bnsh de Irged n eruul saruul erch hichtei baij hun ard n ch uls oron n ch hugjine bzde Mongolin zaluuchuud show.dahig l hgoin sain chaddag bzde
Зочин 2021-03-05 192.82.75.93
Энэ улсад дайн болоход эрчүүдээс өөр байлдах хүнгүй байтал тэнэглэн суух ерөнхий сайдыг харахаар ой гутаж байна.
/*-*/ 2021-03-05 49.0.142.40
МАН-ын эрчүүд юмуу
Иргэн 2021-03-05 64.119.23.51
Энэ ерөнхий сайд өөрийнхөө тухай яриад байна уу , эсвэл нийтлэгийн тухай яриад байна уу. Эмч мэргэжилтэй болсон юм уу , энгийн иргэн ч биш л болжээ. Ойлгох ч юм алга.
саруул сэтгэц тбб 2021-03-05 124.158.69.232
саруул сэтгэц тбб хандаж сэтгэлзүйн оношлогоо, зөвлөгөө аваарай нэр хаяг нууцлалтай
Зочин 2021-03-05 202.126.89.193
Ene neg doroi bolovsroltoi nuhur yamar alban tushaald ochson, yu yarij yu hiih yostoigoo medej bnuu ingehed? Iim yum yariad suuh tsag eruus bish baimaar
Зочин 2021-03-05 150.129.143.127
vaktsin hiilgeed shal dordov
Зочин 2021-03-05 66.181.187.20
Ер нь манай Монгол эрчvvд их арчаагvй. Усанд орох цэвэр цэмцгэр байхыг огтхонч тоодоггvй. Хир холс vнэртvvдээд дээр нь тамхи татна. Хажуугаар нь ойрхон онгорохийн аргагvй муухай vнэртэй. Амны хондийн ариун цэвэр бас ОО. Арзайсан муухай яйжгий шvдээ цэвэрлvvэх, засуулах тухай огтхонч хичээдэггvй нь vнэхээр тэнэг санагддаг. Тэр монгоороо архи уугаад мангартаж байхыг илvvд vздэг. Аль ч талаараа эмэгтэйчvvдээсээ 80 хувь доогуур. Бие бялдрынхаа хогжилд цоохон залуучууд л санаа тавьдаг.
Зочин 2021-03-05 202.21.108.170
БАС АМИА ХОРЛОЛТОНД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА
Зочин 2021-03-05 202.131.225.197
Та нарын хүсээд байдаг билэг танхай, гүндүүгүй эрчүүд тийм байдын бишүү? Жаахан өөртөө анхаараад, үзэл бодлоо хамгаалаад эхлэхээр л хүүхэн шиг шалчгар гээд унана. Одоо энэ комментыг бичсэнээрээ би ч бас шалчгасан болчихно биз?
Зочин 2021-03-05 202.9.46.88
Тэр арчаагүй гэх эрийг бас нэг арчаагүй эмэгтэй өсгөсөн байж таараа. Эмэгтэй хүн ээж хүн эхнэр хүн бол чиглүүлэгч байдаг. Муухан боловсролтой ээж тийм эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлж байна. Айлын нүүр царай гэрийн эзэгтэйгээр өнгөлөгддөг шиг Монгол эрсийн өнөөгийн энэ дүр төрх өсгөсөн ээжь эсвэл хажуу дахь ханиас шалтгаалж байна Нөхрөө хүүгээ эрүүл саруул байлгаж урт удаан жил хамт байх хүсэлтэй байгаа бол тэр хүнийг ч бас өөр шигээ боловсролтой болго, чадамжтай болго, өөр шигээ бүрэн дүүрнээр хорво
Зочин 2021-03-05 64.119.18.99
Идэр насны монгол эрчүүдийн олонх нь хэт тарган, гүзээгээ унжуулсан хээлтэй мэгж (гахай) шиг юмнууд аахилж уухилаад хөдөлж ядаад л харахаас ядаргаатай амьтас болжээ!!!!
хүннү 2021-03-05 202.55.188.81
“Ирвэс хэмээх эрээн барыг эрхлүүлэх тусам номхон болно. Эхнэр хэмээх эмэгтэй хүнийг эрхлүүлэх тусам догшин болно” гэсэн 78,9 хувийн магадлал өндөр үнэн үг байдаг гэдгийг бүү март эрчүүд минь.
Зочин 2021-03-05 202.21.108.170
ХИЧНЭЭН ЖИЛ ЭМТЭЙЧҮҮД БИД ТА НАРЫГ ДАВРААВ ОДОО БОЛНО
зочтн3 2021-03-05 64.119.27.47
цэргээр дүүрэн бэлэвсэн хүүхэн аваачихна уу. залуу хүн байна гайгүй хүн бх гэсэн чинь юу ч яриад яваад байгаан. вакцины гаж нөлөө юуууу, гайгүй байгаа даа энчдоо
Зочтн 2021-03-05 64.119.18.156
Их сударч Инжинааүийн рэлсэг зг. Жирийн ардууд бол ямааны толгой ямбанд залрахгүй янтгар хатан зарга шүүхгүй гэж суртаддаж иосэн байдаш
Зочин 2021-03-05 103.229.120.211
Төрийн Байгууллагуудад ажлын байрны бэлгийн дарамт их байдаг гэдгийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрсөн байна даа.
Зочин 2021-03-05 172.58.143.35
Baigaa yumiig baigaa l gene shuu dee
Зочин 2021-03-05 103.212.118.164
Энэ нямдоржийн хүү ямар нүдэнд хүйтэн юм бэ хавтгай хоншоорт гахай шиг.
М.ЭНХБОЛД 2021-03-05 66.181.176.152
ЯШКА ДУУТАЙ АЦЫГ ӨӨРИЙГ НЬ ЦЭРГИЙН АЛБА ХААЛГАХ ЮМСАН
2022 2021-03-05 46.27.145.211
ЭМЭГТЭЙЧҮҮД ГАДУУР АЖИЛЛААД БАЙВАЛ ХАРИН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛД ОРНО ТЭНЭГ МИНЬ. ГЭР БҮЛ ОЛОН ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ.ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ ТЭНЭГ МАЛ
Зочин 2021-03-05 202.9.46.88
Монголд чадамжтай чадвартай залуучууд хэрэгтэй. Хүүхдээ багаас нь чадалтай мэдлэгтэй боловсролтой өсгө. Монголын 60 сая мал чанаргүй давжаа гэдэг шиг эрэгтэй хүүхдүүдээ ч чанартай өсгө. 5,6-аар нь жил дараалж гаргаад өөрсдөө арчаагаа алдаад хүүхдээсээ долооон дор ухаантай эцэг эх гэх юмнуудыг харахаас ой гутаж байна. Ийм эцэг эхчүүдийн чанаргүй хүүхдүүд монголоор дүүрэн мэдээж үрс нь буруугүй эцэг эх л буруутай Тэгчихээд бас монголын үрсийг олон болгож байна гэнээ
Зочин 2021-03-05 66.181.183.248
Тийм хүмүүст эмэгтэйчүүдэд нь нэгдсэн байдлаар спираль тавьчуул зүгээр
зочин 2021-03-05 64.119.24.157
Еронхий сайддаа амжилт хусье, энэ эрчээрээ ажилаад байвал улс орон дорхноо сэхнэ шуу.
зочин 2021-03-05 192.82.65.120
Эрчүүд яахав эрүү шүүлтэнд орж л байг.
Зочин 2021-03-05 103.26.194.189
WOMEN DAY IS FREEDOMS OF UNIVERSAL RIGHTS , ECONOMIC , SOCIAL ,CULTURAL AND DEVELOPMENT OF WOMEN .
Чи зугээр солиоролгуй хурдан энэ их халдвараа багасга 2021-03-05 202.55.188.105
Насанд хурсэн иргэн бурт 1 саяаа егеед 1 сар 0 зогсолт хийгээд нам дарах юмыг МАН албаар сунжруулж далимдуулан янз бурийн шахаа хийж дундаас нь идэж ууж байна. Коронаг нам дарах нь МАН-д ашиггуй байгаа учраас менгегуй гэж ард тумнээсээ харамлаж байсан мертлее одоо болохоор шинэ ЗГ нь менгенеес их юм байхгуйээ гээд сонгуулыг далимдуулж 10 их наяд хэвлэж хувааж цохих гээд улайрч байна.
Хаха 2021-03-05 202.21.108.170
ХАМААГҮЙ БҮР ГИГЭЭРЦГЭЭД Л
Зочин 2021-03-05 169.253.162.4
Huuhduud zaluus shunu utasaa maajaad untahaa bolison shdee. Eruul mendiin salbar heden tsagt untval hund heregteig bas hudulguungui bol yah talaar sain surtalchilmaar sain oilguulj reklam esvel TV-EER surtalchlaachee. Buun suldaatai umnuud bolloo. Hariutssan darga bgaa l bh manaikh ajlah bishdee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2021-03-05 66.181.183.248
Хүүхдээ хэдэн цагт унтуулж сургах нь засгийн биш таны хийх ёстой ажил гэдгийг сана!!!
МОнгол 2021-03-05 59.153.87.8
Тэтгэврийн насыг 50-55 болгоод Залуучуудад аа ажлын байраа чөлөөлж өгөөч юун цэрэг вэ Сэтгээд өгөөчээ
Зочин 2021-03-05 169.253.162.4
Uneheer zuv heljee. Mash sain zaluu hungej uneheer uur bna aa. Iim hunch eejiigee ehneree ohinoo egchiigee uneheer hairaar dutaadaggui bhdaa. Baharhmaar bna daa. Amjilt duu mini!Uragshaa.Odoo l bid zuv zam ruu oroh nuudee.
иргэн 2021-03-05 202.179.26.86
Цар тахалын тархалт Гамшигийн хэмжээнд ирчихлээ, МАН ЗГ УОК Яагаад доривтой Арга хэмжээ авахгүй байнаа, Энэ байдлаарай танай ЗГ-ын ЭЗ-аа Сэргээх төлөвлөгөө Хэтэрхий үнэтэй маш олон хүний Амь насаар хэрэгжих магадлалтай болж байна шүү
Зочин 2021-03-05 202.179.8.4
Улс орон чинь дампуурлаа. Ийм юм ярих чиний ажил биш Коммунист дэглэмтэй хятадын Дарга ч ийи юм ярьдаггүй юм.
Зочин 2021-03-05 103.80.210.183
казино найр наадмаар хэсэхдээ 24 цагаар явдаг байж. үндсэн ажилдаа 24 цагаар хэдэн өдөр хийчихэд юу унах гээд байна.
WOOW💕 2021-03-05 202.5.206.93
Эрэгтэйчүүдийн хүйсийн тэгш бус байдал манай улсын хувьд хөндөгдөх болсон. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд, энэ нь буруу хооллолт, архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой. Хоолны соёл нэвтрүүлж, архидалтын эсрэг томоохон арга хэмжээг эрчүүд дээрээ хэрэгжүүлэхгүй бол энэ үзүүлэлт улам өсөх болно. Ходоод, элэг, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгаан дөрвөн зүйлтэй холбоотой. Эдгээр нь зөв цагтаа унтахгүй байгаагаас болж байна.
Зочин 2021-03-05 217.138.206.83
нарийн ярьвал гадгаадаас петцидтэй хүнсний ногоо, өндөг оруулдагийг л зогсоо
Зочин 2021-03-05 202.126.88.40
s*****g shanaa shvv !
Hurelsuh 2021-03-05 139.5.218.206
Зөв шүү. хаа сайгүй жаахан охид амар хялбар амьдарлыг сонгож шоудаж, биеэ үнэлж , баян хөгшүүчдийн гарын зугаа болж эцэст нь хэнч тоохгүй, тахир дутуу болж хохирч байна
Зочин 2021-03-05 202.9.46.88
наадах чинь мана нийгэмд үүсээд байгаа нэг давалгаа төөрөгдөл,
Зочин 2021-03-05 49.0.142.111
Дэмб ээ хэлсэн шдээ. Танайх бүгд шахам умайн хүзүүний хавдрын вирус тээгч боллоо гэж. Эр эмгүй. Хооллолт таргалалт хамаагүй ээ. Бохир заваан холилдоцгоогоод. Аяга тамхи архины хундагаа бүү дамжуулж уу. Нөхөр нь тэнэж цуглуулаад эхнэртээ баглаа багцаар нь иж бүрдлээр барьдаг. Хоёул адилхан өвчилдөг. 70-80тай ажлын чадвартай хүн байхгүй. Даралт ихсэх өвчний тархалт маш их. Гамшгийн хэмжээнд.
Зочин 2021-03-05 66.181.183.248
Хүн бүр тийм биш