Нефтийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт, Brexit ба Италийн банкууд зэрэг эрсдлүүд нэг ерөнхий шинжтэй. Тэд яагаад ч Америкийн эдийн засагт нөлөөлсөнгүй. АНУ-ын эдийн засаг тогтвортойгоор өссөөр байна.
Хөгжиж яваа бусад орнуудад эдийн засгийн өсөлт тааруу байгаа учраас Америкт найдах болов. Европын эдийн засаг муугүй үзүүлэлтэй байгаа ч барааны үнэ буурах дефляци, банкны сөрөг ханш нь түгшүүр төрүүлээд байгаа.
Японы эдийн засаг зогсонги байдлаас гарч чадахгүй байна. Түүхий эдийн үнэ унаж байгаагаас хөгжиж буй орнууд хөрөнгө оруулагч нарыг айлгаж байна.
Долларын индекс дөнгөж 94,62 пунктийг харуулж байгаа нь 93-94 пунктын дэмжлэгийн хамгийн бага төвшнөөс арай дээгүүр байна. Хөрөнгө оруулагч нар ам.долларын ирээдүйд итгэхгүй байгаа мэт.
Гэсэн х ч доллар нь дэлхийд хамгийн их тархсан нөөцийн валют хэвээр байна. Өнгөрсөн оны сүүлчээр, төв банкуудын валютын нөөцийн 63 хувийг доллар эзэлж байлаа. Харьцангуй тогтвортой мөнгө учраас Төв банкууд түүнийг нөөцдөө барин зээлийн баталгаа ба орон нутгийн мөнгийг хамгаалах хэрэгсэл болгож байна.
Эцэст нь олон тооны бараа бүтээгдэхүүнүүд АНУ-ын доллараар үнэлэгдэж буйг хэлэх хэрэгтэй. Тийм учраас худалдаа наймаагаа хийхийн тулд долларыг хүмүүс хуримтлуулдаг. Энэ бүгд нь долларын эрэлт хэвээр байгааг харуулж байна. Доллар өнөөг хүртэл дэлхийн нөөцийн валют байгаа бөгөөд тэр нь ойрын үедээ хэвээр үлдэнэ.
Үндсэн эрсдлүүд
Долларын хувьд хоёр үндсэн эрсдэл байна. Холбооны нөөцийн системийн бодлого, АНУ-ын эдийн засгийн өсөлт саарах зэрэг нь тэр эрслүүд юм.
АНУ-ын Холбооны нөөцийн системийн үйл ажиллагаа нь дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөтэй. Хэрэв сүүлийн үеийн мэдэгдэл, мэдээг аваад үзэхэд “даяарчлалын”, “доллар” гэсэн үгс ихээр тааралдана.
Хүчтэй доллар нь АНУ-ын хэрэглэгч нарт эерэг харин экспортлогчид ба үйлдвэрлэгч нарт сөрөг нөлөөтэй. Холбооны нөөцийн систем үүнийг сайн мэдэж байгаа ч төлөвлөгөөгөө өөрчилнө гэсэн шалтгийг өгөхгүй байна. Хэрэв өмнө нь зах зээлийн тоглогчид бодлогын ханш 2016 онд дөрөв дахин өөрчлөгдөнө гэж байсан бол харин одоо тэр нь ганц хоёр удаа л нэмэгдэж магадгүй гэж байна.
Зах зээл нь зөөлөн бодлогод дуртай байгаа. Гэхдээ дэлхийн эдийн засагт, Европт, Японд ямар нэгэн хэрэг явдал боллоо гэхэд ХНС нь өөрийн бодлогоо өөрчлөх боломжтой нь долларт эерэгээр нөлөөлнө. Эдийн засгийн өсөлтийн хувьд АНУ-ын байдал өмнөхийн адил харьцангуй сайн харагдаж байна.
Үүний хажуугаар, даяарчлалын эрсдэл нэмэгдлээ гэхэд доллар улам алдарших юм. Хэрэв доллар чангарвал бараа бүтээгдэхүүний үнэ буурна.
Бараа бүтээгдэхүүн хямд байх тутам АНУ-ын эдийн засаг улам сайн харагдах болно. Өнөөдрийн дэлхийн эдийн засагт валютууд дундаас ганцхан хаан байна. Тэр нь доллар юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР