Tommy Jeans денимын цуглуулга 90-ээд оноо сэргээж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Tommy Jeans денимын цуглуулга 90-ээд оноо сэргээж байна

Жийнс хэзээ ч хэрэгтэй, тэд цөөднө гэж огт үгүй. Tommy Hilfiger сайт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр, Tommy Jeans денимын цуглуулгын капсулын гэх цөөн төрөл  худалдаанд гарсныг зарлав. Жийнсээ ерээд оны эсгүүрийн дагуу бүтээжээ. Ийнхүү хорин жилийн өмнөх архивын зургийн  загварууд шинээр дахин төрж байна.

Цуглуулгад нь жийнс, том размерийнх юм шиг хүрэм орсон ба тэдний өндөр чанарын деним даавуугаар оёсон байна. Хүйс хамааралгүй өмсөх маркийн лого бүхий хөвөн даавуун футболкин цамцнууд ч түүнд багтлаа. Эмэгтэйчүүдийн загварын чиг хандлагыг харвал богино шортууд, зураасан  зурагтай Hilfigerstraps мөрөвч бүхий комбинезонууд нэмэрлэн баяжуулжээ.

Жийнсний рекламны загвар өмсөгч нар нь залуу Хейли Болдуин, Лаки Блу Смит нар байлаа. Ерээд оны жийнсүүд, ерээд оны сүүлийн үеийн хүүхдүүд болох 19 настай Хейли, 17 настай Лаки өмссөн нь бэлгэдлийн гэмээр. Шинэ мянганы хүүхдүүдэд эцэг эхийнх нь өмсөж байсан жийнсэн хувцас эртнийх болж таарна. Гэхдээ тэдний өмсөн харуулсан тэр загваруудыг маш орчин цагийнх гэмээр байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж