Л.Оюун-Эрдэнэ: Эрчүүдийн архидалтаас болж, бэлэвсэн эмэгтэйчүүд олон болж байна | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: Эрчүүдийн архидалтаас болж, бэлэвсэн эмэгтэйчүүд олон болж байна

Л.Оюун-Эрдэнэ: Эрчүүдийн архидалтаас болж, бэлэвсэн эмэгтэйчүүд олон болж байна

Л.Оюун-Эрдэнэ: Эрчүүдийн архидалтаас болж, бэлэвсэн эмэгтэйчүүд олон болж байна

Жендерийн Үндэсний хорооны ээлжит хурал боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хурлыг даргалж, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ”-ний тайланг сонсож, Жендэрийн үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн  батлав.

Тавдугаар сард хороог дахин хуралдуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэхээс гадна хорооны гишүүдийн саналыг тусган 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар тогтов.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд онцолсон. Хөгжингүй орнуудын жишгээс үзэхэд удирдах, манлайллын түвшинд эмэгтэйчүүд оролцсоноороо авилгын индекс, ажилгүйдэл, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт буурдгийг хөгжингүй орнуудын жишээ харуулсаар байна.

Иймд томоохон төслүүдэд оролцох ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аль ч салбарт хүйсийн тэгш оролцоо, тэнцвэрийг хангахад бодлогоо чиглүүлж ажиллая.

Боловсролын тэгш бус байдлыг бууруулах хүрээнд эрэгтэйчүүдийнхээ боловсролд дунд сургуулиас нь анхаарч, эрүүл, идэвхтэй иргэн болгохын тулд дэмжих зайлшгүй шаардлага үүссэнийг орон даяар хийсэн статистик судалгаа мэдээллүүд харуулж байна.

Тиймээс Жендэрийн Үндэсний хорооны үйл ажиллагаагаа уламжлалт тогтсон хэлбэрээс илүү шинэ арга барилаар, шинэ зорилт, бодлого явуулахад чиглүүлнэ. 2021 онд дараах гурван асуудлыг барьж авч хэрэгжүүлье гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд хуралдааныг хааж хэлсэн үгэндээ онцлоод

–       Монгол Улсад мөрдөн байцаалтын шатанд эмэгтэй хүн хэзээ ч дахин эрүүдэн шүүлтэд оруулахгүй байх

–       Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг Төрийн байгууллагуудаасаа эхлэх

–       Авилгын индексийг бууруулж 111 дүгээрт бичигдэж буй жагсаалтаас хоёр оронтой тоо руу шилжихэд эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангаж, авилгын эсрэг Монголын эмэгтэйчүүд нэгдэж буйг зарлая гэсэн уриалгыг гаргалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-05 202.126.90.1

МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ТҮГЭЭМЭЛ ЧАДВАР НЬ ИХ ХООЛ ИДДЭГ ; НӨГӨӨ АЖИЛДАА САЙН ; ОРШУУЛГЫН ҮЕД ХЭРЭГ БОЛДОГ ГСН 3 ЗҮЙЛ Л БАЙНА. УГ НЬ ҮҮНЭЭС ИЛҮҮ ИХИЙГ МЭДДЭГ ЧАДДАГ ХИЙДЭГ БҮТЭЭДЭГ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙМААР БАЙХЫН …

Avatar

Зочин 2021-03-05 64.119.18.99

Манай залуу Ерөнхий сайд гашуун ч үнэнийг хэлжээ!!! Сэлэм эргүүлдэг зоригт хурандаа Күүк ч ингэж шулуун хэлж зүрхлээгүй юм!! Гашуун үнэнийг хэлэхээс айдаггүй хүн л улсыг удирдана!!!

Avatar

ZOCHIN 2021-03-05 180.150.83.152

arhidalt ajiltail bolgochih.huchirhiilel emsiin hureelengee baiguulchih. ayandaa huchingiin hereguud ydahdaa bagasna.HARIN AVILGAL BOL ESTOI UNDSEER N L TCAAZALJIIJ ARILAH BOLOV UUDAA. BUH HURUNGIIG N HURAAGAAD SHOROND HIISEN CH HAMTRAGCHID N ERGEED L AVILGALIINHAA MUNGUUR UGJIH BIZDEE….IRGENII DAIN GARCHIIJ L USTAHVIIDEE….YDUU HUND ALDAH YM BHGUISHDEE ERUNHII SAID AA…

Avatar

Зочин 2021-03-05 64.119.22.164

Зөрчлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд,цөөн хэд хоног саатуулаад гэр бүл нь 150 -иас дээш мян төг төлж суллаж авахад хүрдэг .Хэрэг хийсэн этгээд гэртээ ирмэгц ,үүнд өс хонзон санаж,амь насанд хүрч болзошгүй аюул үүсдэг гэнэ.Ийм хууль байж болох уу.Мэдээллийг нууцалж,хууль хяналтын байгууллага өөрсдөө санаачилж мөрдлөг явуулж,хариуцлага ногдуулах ажил яагаад хийж болохгүй байна .Солонгост,болгоомжгүйгээс эмэгтэйн бөс тус газар хүрэхэд л их торгууль төлдөг гээ биз дээ.Үүнийг ч судалж үзмээр.

Avatar

Зочин 2021-03-05 103.26.194.184

Ардчилал бидэнд олгосон эрх чөлөөг эдлэхгүй яах юмб!! Эрх чөлөөтэй хүн архи уухгүй яах юмб! Ардчилал эрх чөлөөний түвшин хэр ахицтай байгааг архидалт, янхандалт, гомодолт, мансууралт, авилгал , ажилгүйдэл , пуу зэв сэг олноор нь худалдан авч болж нь уу?! үгүй юу гэсэн хэмжүүрүүдээр хэмждэг юм гэсэн биз дээ!!?? Америкыг хар л даа!!

Avatar

Зочин 2021-03-05 64.119.22.164

АН бол манай төр засгийн эрх үүрэг чадамжийг сулруулж, нийгмийн эмх цэгц, дэг журам,хариуцлага сахилга батыг алдагдуулж, дураар авирлах байдлыг өөгшүүлэгч ядуу дордыг гадуурхагч хамгийн харгис үзэлтэй нам.Тэд манай орныг АНУ шиг аймшигтай гэмт хэргийн ялгаварлан гадуурхагч орон болгохыг зорьдог.

Avatar

Зочин 2021-03-05 64.119.22.164

Монголын олон эрчүүд ардчиллын ачаар архичид,ажилгүйчүүд согтуучууд туйлын харгис танхайчууд болж хувирсан.Үүний дүнд эмэгтэйчүүд хүүхэд хөгшид жинхэнэ дарлал доромжлол амсаж, харгислалд өртөх болсон.Ихэнх эмэгтэйчүүд нөхрийн заналхийлэлээс айж,,бие мах бодь,сэтгэл санааны доромжлолыг олон жил тэвчин хүн ёсноос гадуур амьдарч байгааг хэн ч тоохоо байжээ Хүчирхийллийн эсрэг гэсэн сайхан нэртэй одоогийн энэ хууль журам нарийндаа үүнд ямар ч өөрчлөлт оруулсонгүй. Хуулийн дагуу хүчирхийллийн зөрч

Avatar

Чи зугээр солиоролгуй хурдан энэ их халдвараа багасгаa 2021-03-05 202.55.188.105

Насанд хурсэн иргэн бурт 1 саяаа егеед 1 сар 0 зогсолт хийгээд нам дарах юмыг МАН албаар сунжруулж далимдуулан янз бурийн шахаа хийж дундаас нь идэж ууж байна. Коронаг нам дарах нь МАН-д ашиггуй байгаа учраас менгегуй гэж ард тумнээсээ харамлаж байсан мертлее одоо болохоор шинэ ЗГ нь менгенеес их юм байхгуйээ гээд сонгуулыг далимдуулж 10 их наяд хэвлэж хувааж цохих гээд улайрч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж