АНУ-ын маршалууд Теннесси мужийн мөрдөн байцаах хороо, хүүхдийн төлөө байгууллагатай хамтарсан гүйцэтгэх ажиллагаа явуулж, сураггүй болсон байсан нийт 150 хүүхдийг олж аварчээ.
Хүүхдүүд 3-17 настай бөгөөд Теннесси мужийн хэд хэдэн дүүргээс энэ оны нэг, хоёрдугаар сард олджээ. Гүйцэтгэх ажиллагааны үр дүнд аврагдсан хүүхдүүдийн тоо олон төдийгүй, сураггүй болсон шалтгаан нь олон янз байсныг цагдаа нар мэдээлжээ. Тухайлбал, олдсон хүүхдүүдийн дор хаяж нэг нь хүний наймааны золиос болсон байж болзошгүй хэмээн дүгнэжээ.
АНУ-ын маршал Тирис Миллер “Энэ удаагийн гүйцэтгэх ажиллагаа 150 бяцхан зүрхэнд боломж олгосон гэдэгт итгэж байна. Хүүхэд бүр өсч хөгжиж, хайрлуулах эрхтэй” хэмээн хэлжээ.
Мөн маршал Денни Кинг “Бид ингээд зогсож болохгүй, олон нийтийн тусламж хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг зүйл мэдвэл, харвал, анзаарвал түүнийгээ заавал хэлээрэй. Бид хамгийн эмзэг, өөрсдийгөө аврах чадваргүй бяцхан иргэдээ үргэлж анхаарч байх ёстой” хэмээв.
Гүйцэтгэх ажиллагааг анх ор сураггүй алга болсон жагсаалтад бичигдсэн 240 хүүхдийг олох зорилгоор эхлүүлжээ. Гэвч одоогоор 90 хүүхэд олдоогүй хэвээр байгаа аж. Тиймээс гүйцэтгэх ажиллагааг дуусгалгүйгээр цаашид тагнуулын албатай хамтран үргэлжлүүлэхээр болжээ. Гүйцэтгэх ажиллагааны явцад цагдаа нар хүүхэд хулгайлах нэг гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлсэн тохиолдол ч гарсан байна.
Эх сурвалж: UNILAD
АНУ диваажин 2021-03-05 202.21.108.40
АНУ д хүний боолчлол, биеийг нь, эд эрхтэнийг нь худалдах, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг дэлхийн бүх улсуудаас, тэр ч бүү хэл иргэний дайн мөргөлдөөнтэй улс бүсүүдээс их гэгддэг, хажууд нь ОХУ диваажин. Мексик ба латин Америкын дүрвэгчид , Ази, Африка гаралтай иргэдийн боолчлолын хөдөлмөр өндөр түвшинд хөгжсөн.
Зочин 2021-03-05 207.183.244.30
Salsan etseg ehchuud huuhedteigee hamt baih arga zam ni geh uym uu daa. Huuli jurmiin daguu geheer tun baga tsag onogddog, tegeed terniig zurchuud uulzsan tohioldol buriig barag huuhdiin hulgai gej burtgegddeg.
Зочин 2021-03-05 207.183.244.30
Huuhduud ni salsan aav uym uu eej deeree baij bdag.
Зочин 2021-03-05 68.145.61.75
Hunii mahan ideshten hurel cnuluun zurhtenuud gej l aimaar humuus delhiid bh yumaa
шийдвэр гүйцэтгэл 2021-03-05 49.0.142.111
3 настай хүүхэд. гаж, хүн хүүхдийн наймаачингуудыг өчиггүй шууд шууд цааз
Зочин 2021-03-05 66.181.171.34
Гүйцэтгэх ажиллагаа гэдэг үгнийхээ учрыг олж байна уу, нөхөд өө?
Бат 2021-03-05 139.5.218.229
Товчхондоо тагнуулын ажиллагаа гэсэн үг.
Zochin 2021-03-05 46.224.12.227
Amerikt l hamgiin muuhai hereg garah yumdaa
зочин 2021-03-05 202.179.27.174
Дэлхийн диваажин гэгддэг Америкийн нүүр царай энэ дээ
Зочин 2021-03-05 139.5.216.139
тийм л байнадаа хорвоо гэж тэхээр монгол орос ямар байхав аймаар
amerikiin dibaajind l iim hereg gardag ch dee.. 2021-03-05 66.181.180.111
harin mongol orosd tiim muuhai hereg baga gardag barag baidagui ch dee. naad muu neoleberialuu chin hvvhediin tom hvnii kino togluulij mongo oldog zardag hvnii sanaand oromgui buzar vildel hiideg novshuud ch dee.. mongold bol baihgui tiim hereg..
үнэн 2021-03-05 192.82.66.247
Гадны сэтгүүлүүд дээр 39 хүүхэд чөлөөлсөн гэж байна. 150 биш.
https://t.co/WbmYUwCrzP?amp=1
Зочин 2021-03-05 192.82.66.247
39 хүүхэд чөлөөлсөн байна. 150 биш.