АНУ: Сураггүй болсон 150 хүүхдийг гүйцэтгэх ажиллагаагаар аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

 АНУ: Сураггүй болсон 150 хүүхдийг гүйцэтгэх ажиллагаагаар аварчээ

 АНУ: Сураггүй болсон 150 хүүхдийг гүйцэтгэх ажиллагаагаар аварчээ

АНУ-ын маршалууд Теннесси мужийн мөрдөн байцаах хороо, хүүхдийн төлөө байгууллагатай хамтарсан гүйцэтгэх ажиллагаа явуулж, сураггүй болсон байсан нийт 150 хүүхдийг олж аварчээ.

Хүүхдүүд 3-17 настай бөгөөд Теннесси мужийн хэд хэдэн дүүргээс энэ оны нэг, хоёрдугаар сард олджээ. Гүйцэтгэх ажиллагааны үр дүнд аврагдсан хүүхдүүдийн тоо олон төдийгүй, сураггүй болсон шалтгаан нь олон янз байсныг цагдаа нар мэдээлжээ. Тухайлбал, олдсон хүүхдүүдийн дор хаяж нэг нь хүний наймааны золиос болсон байж болзошгүй хэмээн дүгнэжээ.

АНУ-ын маршал Тирис Миллер “Энэ удаагийн гүйцэтгэх ажиллагаа 150 бяцхан зүрхэнд боломж олгосон гэдэгт итгэж байна. Хүүхэд бүр өсч хөгжиж, хайрлуулах эрхтэй” хэмээн хэлжээ.

Мөн маршал Денни Кинг “Бид ингээд зогсож болохгүй, олон нийтийн тусламж хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг зүйл мэдвэл, харвал, анзаарвал түүнийгээ заавал хэлээрэй. Бид хамгийн эмзэг, өөрсдийгөө аврах чадваргүй бяцхан иргэдээ үргэлж анхаарч байх ёстой” хэмээв.

Гүйцэтгэх ажиллагааг анх ор сураггүй алга болсон жагсаалтад бичигдсэн 240 хүүхдийг олох зорилгоор эхлүүлжээ. Гэвч  одоогоор 90 хүүхэд олдоогүй хэвээр байгаа аж. Тиймээс гүйцэтгэх ажиллагааг дуусгалгүйгээр цаашид тагнуулын албатай хамтран үргэлжлүүлэхээр болжээ. Гүйцэтгэх ажиллагааны явцад цагдаа нар хүүхэд хулгайлах нэг гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлсэн тохиолдол ч гарсан байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж