KFC-ийн өөртөө үйлчлэх анхны салбар 32-н тойрогт нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

KFC-ийн өөртөө үйлчлэх анхны салбар 32-н тойрогт нээгдлээ

KFC брэнд хэрэглэгчдэдээ илүү ойртож, зуслан явах замд шинэ салбараа нээж байна.    Автомашинтайгаа үйлчлүүлэх үйлчилгээг зах зээлд анх удаа KFC брэнд нэвтрүүлж байсан. Тэгвэл энэ удаагийн шинэ салбартаа КАССЫН АЖИЛТАНгүй, зөвхөн хэрэглэгч өөртөө үйлчлэх киоск машиныг нэвтрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээний цоо шинэ стандарт бий болж байна. Хэрэглэгчид үйлчилгээний зааланд байршуулсан КИОСК машины тусламжтайгаар хүссэн бүтээгдэхүүнээ сонгож, төлбөрөө дижитал хэлбэрээр төлөх юм. Ингэснээр хэрэглэгч хялбар байдлаар захиалгаа өгч,  цаг хугацаагаа хэмнэх боломжтой. Мөн эрсдэлгүй бөгөөд аюулгүй байх болно.

Урин дулаан цаг ирж агаар салхинд гарах, зуслан явах иргэдийн урсгал эрчимтэй нэмэгдэх учир амтат шарсан тахианд дуртай хэрэглэгч нар маань 32-н тойргийн шинэ салбараар тухтай үйлчлүүлээрэй. Шинэ салбар нь үндэсний өв соёлоо хадгалсан, интерьер заслын шинэ өнгө төрхтэй бөгөөд үндэсний гэх тодотголтой уран бүтээлч нартайгаа хамтран ажилласан онцлогтой юм.

Онцгой нөхцөл байдлын дараа эргэн нээгдсэн KFC брэндийн  бүх салбар ажилтнууд болон хэрэглэгчийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг чухалчилж байна. Энэ ч үүднээс ажилтан бүр маань PCR шинжилгээ хийлгэж, ариутгал халдваргүйжүүлэлтийн стандартыг баримтлан ажиллаж байгаа. Үйлчлүүлэгч та бүхэн өөрийн эрүүл мэндийнхээ төлөө бүртгэлийн QR код уншуулах, халуунаа хэмжүүлэх, гараа ариутгах, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, цахим хэлбэрээр төлбөрөө төлөхийг уриалж байна.

Хэрэв та KFC салбаруудаар очиж  үйлчлүүлэх боломжгүй бол 7555-1010 дугаараар захиалж амтат шарсан тахиагаа хүргүүлээрэй.

Хамтдаа хичээж эрүүл байцгаая.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж