"Банк дүүрэн АИ-98 бензин авсан ч 28 км яваад чек ассан"

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

"Банк дүүрэн АИ-98 бензин авсан ч 28 км яваад чек ассан"

"Банк дүүрэн АИ-98 бензин авсан ч 28 км яваад чек ассан"

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр /2021.3.5/ хуурамч шатахууны худалдаа, нийлүүлэлт, шатахууны үнийн асуудлаар  мэдээлэл хийлээ.


ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БЕНЗИН НИЙЛҮҮЛДГИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА

BMW X5 машиныхаа банкийг дүүргээд 28 км яваад л мотор нь доголдож, эвдэрсэн талаар шатахуун хэрэглэгч Н.Хонгор мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Энхтайвны гүүрний ойролцоо байрлах Петровисын шатахуун түгээх станцаас хоёрдугаар сарын 22-ны 20.17 цагт банк дүүрэн АИ-98 бензин авсан ч 28 км яваад чек ассан. Маргааш нь Петровис компанийн удирдлагад энэ талаар танилцуулсан. Гэтэл тус компани хэрэглэгчдэдээ хэрхэн ханддаг нь илэрсэн. Тус компани өөрийн лаборатори дээр шатахуунд шинжилгээ хийгээд, миний машин муу байснаас эдгээр зүйл үүссэн мэтээр тайлбарласан. Шатахуун түгээх компаниуд өөрийн бурууг хэзээ ч зөвшөөрдөггүй, хэрэглэгчдийг хохироодог байдал олон жил үргэлжилж байна. Улаанбаатар хот 220 мянган айл өрхтэй, өрх бүр машинтай, зарим нь банкны лизингтэй, ихэнх нь хуучин машин. Чанаргүй шатахуун хэрэглэснээс үүдээд түлшний систем нь доголдох тохиолдол их гарч байна. Ашигт малтмал, газрын тосны газарт лаборатори байдаг юм байна. Гэвч хийн урвалж, материал нь байдаггүй юм байна. Шатахуун хэрэглэгчдийн холбоотой хамтарч эрх баригчдыг тодорхой шийдэл, шийдвэр гаргахыг шаардаж байна. Чанарын шаардлага хангахгүй бензин нийлүүлдэг байдлыг таслан зогсоохыг шаардаж байна.

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДОД 200 ОРЧИМ ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Сайнбаяр:

-Шатахуун импортлогчид онцгой албан татвараас чөлөөлөгдсөнөөр 2012 оноос хойш улсад нийт 200 тэрбум төгрөг төлөлгүй үлдэж байгаа. Мөн хуурамч шатахуун импортлоогүй бол жолооч нар 10 жилийн хугацаанд нэг их наяд төгрөгөөр хохирохгүй байсан. Иргэдийн оролцоотой хийсэн шалгалтын дүн алга болчихоод байна. Тухайлбал, 2020 дөрөвдүгээр сард ШӨХТГ-аас шатахуун импортлогчдод шалгалт хийсэн. Ингэхдээ 100 гаруй станц, 30 гаруй агуулахад шалгалт явуулсан. Шалгалтаар 200 орчим зөрчил илэрсэн ч импортлогчид хүлээн зөвшөөрөөгүй. Шатахуун авчирч байгаа вагоноос дээж ав гэсэн. Ингээд 2020 оны долдугаар сард вагоноос дээж авч шинжилсэн ч өнөөдрийг хүртэл шалгалтын дүн гараагүй байна. Энд ямар том бүлэглэл, тэмцэл явж байгааг харж болно.

Монгол Улсын керосины жилийн хэрэглээ 3000 тонн. Үүнийг хоёр үйлдвэрт зэс хайлуулах зорилгоор ашиглаж байгаа. Гэтэл 2012-2021 онд нийт 1.5 сая тонн керосин орж ирсэн байна. Керосиноос бензол хэмээх бодис бензинээс 10 дахин илүү ялгардаг. Энэ нь хүний толгой эргэх зэрэг хордлогын шинжтэй зүйлийг ялгаруулдаг. Шатахуун импортлогчдод олон нийтийн оролцоотой шалгалт явуулах хэрэгтэй.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
32
БурууБуруу
17
ТэнэглэлТэнэглэл
16
ХахаХаха
15
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж