Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна.
Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм.
2020 оны наймдугаар сард НЗДТГ-аас Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн шалгалтаар суурьшлын бүсэд зөрчилтэй 116 барилга байгаа нь тогтоогдсон. Эдгээрээс таван барилгад шүүхийн маргаан үргэлжилж байна. Мөн 33 барилга тусгай хамгаалалттай газар байрладаг. 15 барилгад улсын комисс ажиллаж бол, үлдсэн 63 барилгад мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргахаар хяналт, шалгалт хийж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ