Умард солонгосчууд плутони задлахаар оролдож байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

Умард солонгосчууд плутони задлахаар оролдож байж магадгүй

Умард солонгосчууд плутони задлахаар оролдож байж магадгүй

Умард Солонгосын удирдагч хэдэн долоо хоногийн өмнө цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэхээ амласан билээ. Сүүлийн үед хиймэл дагуулаас авсан зургаас харахад умард солонгосчууд цөмийн зэвсэгтээ ашиглах зорилгоор плутони задлахаар оролдож байгаа бололтой.

Пёньяны талаар олон жил судлан мэдээлж буй туршлагатай 38North сайтын мэдээлснээр дээрх зургуудаас харахад Ёнбён мужийн цөмийн цогцолборт байрладаг нүүрсээр галладаг уурын үйлдвэр хоёр жил гаруйн хугацаанд завсарласны эцэст дахин ажиллаж эхэлсэн байна. Учир нь хоёрдугаар сарын сүүлээс энэ сарын эхэн хүртэл тус үйлдвэрийн яндангаас утаа гарч байгаа нь ажиглагджээ.

Эл сайтад “Ёнбёны үйлдвэр дахин ажиллаж эхэлсэн нь цөмийн зэвсэгт шаардлагатай плутонийг задлахад хэрэг болох түлшийг дахин боловсруулах бэлтгэл ажил байж магадгүй юм. Эсвэл тус үйлдвэр дахин ажилласан нь Умард Солонгос цацраг идэвхт хаягдлыг боловсруулах байгууламж бэлдэж байгаагийн илрэл байж болох юм” хэмээн мэдээлжээ.

Энэ долоо хоногийн эхээр Олон улсын цөмийн энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси Умард Солонгосын зарим цөмийн байгууламжууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлснийг мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Ёнбён дахь уурын үйлдвэр нь радио химийн лабораторийн харьяа бөгөөд реактороос гарган авсан түлшийг дахин боловсруулж плутони задлах үйл ажиллагаа явуулдаг аж.

Тэрбээр “БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр ноцтой түгшүүр хэвээр байна. Пёньян хөтөлбөрөө үргэлжлүүлж буй нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох тогтоолуудыг илт зөрчсөн явдал юм” хэмээн мэдэгджээ.

Плутони болон баяжуулсан уран бол цөмийн зэвсгийн хамгийн гол хоёр түүхий эд юм. Ёнбёны цөмийн цогцолборт тус хоёр бодисыг үйлдвэрлэх үйлдвэрүүд тусдаа байдаг аж. Гэвч тус үйлдвэрүүдэд зэвсэг үйлдвэрлэх хэмжээнд баяжуулсан уран, плутонийг хэр хэмжээгээр үйлдвэрлээд буй болон хаана хадгаладаг нь одоохондоо тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж