Уулын спортын тамирчид дэд ерөнхийлөгчөөсөө 900 еврогийн шагналаа нэхэв

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

Уулын спортын тамирчид дэд ерөнхийлөгчөөсөө 900 еврогийн шагналаа нэхэв

Уулын спортын тамирчид дэд ерөнхийлөгчөөсөө 900 еврогийн шагналаа нэхэв

Монголын уулын спортын тамирчид өнгөрсөн оны нэгдүгээр сард мөсөнд авиралтын Азийн аваргад оролцож, гурван медаль хүртэн багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн. Тэмцээнээс тамирчид 900 еврогийн шагнал ганзаглаж иржээ. Гэвч жил гаруйн хугацаа өнгөрсөн атал Монголын уулчдын холбооны дэд ерөнхийлөгч Б.Золжаргал шагналын мөнгийг уулчдад буцааж өгөөгүй тул тэвчээр алдарч, Монголын уулчдын холбооны ерөнхийлөгч Б.Тулгад мэдэгдэл хүргүүлээд байна.

Тус мэдэгдэлд:

Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Б.Тулга танаа

2021.03.05 Улаанбаатар хот

Хүсэлт гаргах тухай:

Нямдоо овогтой Хэрлэн/ОУХМ/, Даваадорж овогтой Баасандорж /ОУХМ/, Батбаатар овогтой Ариунбаяр/ОУХМ/, Чулуунбаатар овогтой Мандахбаяр/СМ/ Доржсүрэнхор овогтой Отгонхүү/СМ/ нар 2020 оны нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Солонгос улсын Чеонгсонг-нд зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Дэлхийн цом, Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Тус тэмцээнд оролцсон тамирчидад Солонгос улсын Уулын холбооноос 900 еврогийн мөнгөн шагнал олгосон. Тухайн үед 5 тамирчин тус тусдаа гарын үсэг зурж албан ёсоор мөнгөн шагналыг хүлээн авсан юм. Бидэнд дунд нь бүхэл том дэвсгэртээр хүлээлгэн өгсөн болохоор тэнд байсан Монголын үндэсний уулын холбооны дэд ерөнхийлөгч Б.Золжаргалд танд задалж өгөх боломж байна уу гэхэд бидэнд буцаж очоод Монголын уулчдын үндэсний холбооноос тамирчдад албан ёсоор гардуулна гэж хэлж авсан боловч, өнөөдрийг хүртэл 900 еврогийн мөнгөн шагналыг тамирчдад одоог хүртэл буцааж олгоогүй байна. Тиймээс мөнгөн шагналыг тэмцээнд оролцсон тамирчдад буцааж олгохыг хүсч байна!!!

Хүсэлт гаргасан:

Н.Хэрлэн /ОУХМ/

Д.Баасандорж /ОУХМ/

Б.Ариунбаяр /ОУХМ/

Ч.Мандахбаяр /СМ/

Д.Отгонхүү /СМ/ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж