"Дэлхийн эрчүүдийн 98 хувь нь намайг дийлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

"Дэлхийн эрчүүдийн 98 хувь нь намайг дийлэхгүй"

"Дэлхийн эрчүүдийн 98 хувь нь намайг дийлэхгүй"

АНУ-ын мэргэжлийн боксын эмэгтэй тамирчин, олимпийн хоёр удаагийн аварга Кларесса Шилдс өөрийгөө домогт Мухаммед Алитай харьцуулж, дэлхийн эрчүүдийн 98 хувь нь түүнийг дийлэхгүй гэжээ. Олимпийн наадмаас дараалан алтан медаль хүртсэн анхны Америк боксчин тэрбээр маргааш/2021.03.06/ Марье-Эве Дикайретэй "IBF" холбооны аваргын бүсний төлөө тулалдана.

Кларесса Шилдс тулааны өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би боксыг хобби гэж хардаггүй. Бокс бол миний карьер. Би өөрийгөө ямар агуу болохыг ярихад хүмүүс намайг дутуу үнэлдэг юм шиг мэдрэгдсэн. Гэхдээ би өөрийгөө агуу гэж хэлэхгүй юм бол хэн намайг агуу гэх юм бэ?. Зөвхөн агуу хүмүүс л бие биенээ таньдаг. Мухаммад Алиг хэн ч бүх цаг үеийн хамгийн агуу нь гэж дуудаж байгаагүй. Түүнийг их ярьдаг болохоор нь “Луисвилийн ам” л гэдэг байлаа. Харин одоо Мухаммад Али нэгт би хоёрт. Би бол бүх цаг үеийн хамгийн агуу эмэгтэй боксчин. Дэлхийн эрчүүдийн 98 хувь нь намайг дийлэхгүй” хэмээжээ.

Өдгөө 25 настай тэрбээр мэргэжлийн боксын WBC, WBO, WBA холбоодын аваргын бүсийг эзэмшиж байна. Хэрэв Кларесса маргааш Марье-Эве Дикайрег ялвал мэргэжлийн боксын дөрвөн том холбооны аваргын бүсийг хамтад нь эзэмшинэ.

Кларесса Шилдс сонирхогчдын боксын дэлхийн аваргаар хоёр удаа, олимпийн наадмын алтан медалийн эзнээр мөн хоёр удаа тодорч мэргэжлийн бокс руу шилжсэн юм. Тэрбээр одоогоор мэргэжлийн боксын замналдаа нийт 17 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
8
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж