Монгол Улс 3.3 сая хүн амтай.Нийт хүн амын 50 гаруй хувь буюу 1.650 мянга нь эмэгтэйчүүд байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эмэгтэйчүүдийн 54.4 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог. Мөн 5.4 хувь нь өрх толгойлж байна.
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд 3 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд сарын дундаж цалин 1135.8 мянган төгрөг. Салбараар нь танилцуулбал, 63.5 хувь нь үйлчилгээний салбарт, 22.5 хувь нь хөдөө аж ахуй, 14 хувь нь аж үйлдвэрлэл барилгын салбарт ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийн 69 хувь нийслэлд, 31 хувь нь хөдөө амьдарч байна. Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, гурван хүүхэд төрүүлдэг байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2021-03-05 202.131.225.197
Дээд боловсролтой монголчуудын 75 хувь нь эмэгтэйчүүд. Тэгсэн мөртлөө Жи Тайм гэх мэт сүлжээний луйварт залилуулагчдын 75 хувь нь бас эмэгтэйчүүд байдгийн учир нь юу вэ?
Зочин 2021-03-05 103.80.210.183
яг тийм. бөгсөөрөө диплом гэдэг хавтас аваад л мэдсэн юмгүй хийж чадахгүй болохоороо баяны ну а болж чадаагүй нь сүлжээ залилан гээд амар юм хайгаад байгаа юм. ганц нэг амжилт олсон бол бөөн тв-р яриулаад л байна тэгээд ажилыг нт алдуулж байгаа юм.