ҮСХ: Эмэгтэйчүүдийн 54.4 хувь нь сонгуульд идэвхтэй оролцдог

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

ҮСХ: Эмэгтэйчүүдийн 54.4 хувь нь сонгуульд идэвхтэй оролцдог

ҮСХ: Эмэгтэйчүүдийн 54.4 хувь нь сонгуульд идэвхтэй оролцдог

Монгол Улс 3.3 сая хүн амтай.Нийт хүн амын 50 гаруй хувь буюу 1.650 мянга нь эмэгтэйчүүд байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эмэгтэйчүүдийн 54.4 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог. Мөн 5.4 хувь нь өрх толгойлж байна.

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд 3 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд сарын дундаж цалин 1135.8 мянган төгрөг. Салбараар нь танилцуулбал, 63.5 хувь нь үйлчилгээний салбарт, 22.5 хувь нь хөдөө аж ахуй, 14 хувь нь аж үйлдвэрлэл барилгын салбарт ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн 69 хувь нийслэлд, 31 хувь нь хөдөө амьдарч байна. Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж,  гурван хүүхэд төрүүлдэг байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж