Хүүхдүүд хэзээ Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд хэзээ Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэх вэ?

Хүүхдүүд хэзээ Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэх вэ?

Хүүхдүүдэд Covid-19 цар тахлын эсрэг вакциныг хэзээ хийж эхлэх нь олон улсын анхаарлыг татсан нэг сэдэв. Тэгвэл “Pfizer” вакцин нь 16 ба түүнээс дээш насны хүмүүст хийж болох заалт гаргажээ.  Энэ нь ахлах сургуулийн сурагчид вакцинжуулалтад хамрагдаж болох төдийгүй олон улсад сургуулиудаа нээхэд түлхэц болж байна.

“Pfizer” болон “Moderna” компани нь вакцинуудаа 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд хийж буй дархлаажуулалтын туршилт, судалгаагааны мэдээллийг ирэх зун нийтэд танилцуулах төлөвлөгөөтэй байна. Хэрэв туршилтын үр дүн өндөр, албаныхан зөвшөөрөл олговол өсвөр насны хүүхдүүдэд вакцинжуулалтыг эхлүүлэх бүрэн боломжтой аж. Одоогоор “Moderna” вакциныг 18 ба түүнээс дээш насны хүнд хийх заалттай.

Өсвөр насны хүүхдүүдийн вакцинд үзүүлэх хариу урвал нь насанд хүрэгчдийнхтэй бараг адилхан байгаа аж. Харин түүнээс бага насны хүүхдүүдийн тухайд илүү олон талын судалгаа, туршилт явуулах шаардлагатай байна. Учир нь бага насны хүүхдүүдийн вакцины тун хэмжээ, хариу урвалын үзүүлэлт нь наснаасаа хамаараад янз бүр байдаг аж. “Хүүхэд бол зүгээр л жижигхэн хүн биш. Бага настай байх тусмаа илүү төвөгтэй, өөр байдаг” хэмээн АНУ-ын Мэрилендийн их сургуулийн Анагаахын сургуулийн эмч Жеймс Кампбэлл тайлбарласан байна.

Одоогоор хүүхэд Covid-19-ийн халдвар аваад хүндээр өвчлөх, нас барах эрсдэл бага байна. Гэхдээ хүүхдүүд халдвар тараах боломжтой.

“Pfizer” болон “Moderna” компаниуд 2021 оны сүүлээс 11 ба түүнээс доош насны хүүхдэд Covid-19 вакцин хийх судалгааны ажлыг эхлүүлэх төлөвтэй байна. Тиймээс одоогоор хүүхдүүдээ Covid-19 цар тахлын эсрэг дархлаажуулж чадах эсэх нь тодорхойгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж