Анх удаа солир дээрээс ус олдлоо | News.MN

Анх удаа солир дээрээс ус олдлоо

Анх удаа солир дээрээс ус олдлоо

Анх удаа солир дээрээс ус олдлоо

Эрдэмтэд түүхэнд анх удаа солир дээрээс органик материал, ус олсноо зарлажээ. Японы сансрын судалгааны агентлаг 2003 онд анх удаа хэдэн тэрбүм км-ийн тэртээх Итокава солир дээрээс дээж авах зорилгоор Хаяабуса хөлгийг илгээсэн билээ. Хөлөг 2005 онд солир дээр газардаж, дээж авсан ч зарим шалтгаануудын улмаас 2011 он хүртэл дэлхий рүү буцаж чадаагүй байна.

Хэдийгээр хөлөг дэлхий дээр эргэн ирснээс хойш хэдийн 10 жил өнгөрсөн ч солироос авчирсан дээжийг судлах шинжлэх ажлуудад цаг хугацаа их зарцуулагдсан аж. Судалгааны үр дүнгээс өдгөө олон нийтэд ил болж эхэлж байгаа аж. Тухайлбал, эрдэмтэд хамгийн анх удаа солир дээрээс амьдралын ул мөр болон ус олсноо зарлажээ.

Судалгааны тайлан Scientific Reports сэтгүүлд хэвлэгджээ. Тайлангаас үзэхэд солироос авчирсан дээж маш бага хэмжээтэй байсан ч тэндээс амьдралын ул мөр олдсон аж.

Шинэ нээлтийг амьдрал зөвхөн гариг дээр биш, солир дээр ч үүсэх боломжтойгоос гадна солироор тээгдэн өөр гаригт хүрэх боломжтой гэдгийн баталгаа хэмээн зарим эрдэмтэд үзэж байна.

Лондоны их сургуулийн эрдэмтэд “Итокава солирын нээлт дэлхий, цаашлаад манай нарны аймгийн үүсэл, хөгжил зэргийн тухай ойлгоход маш том алхам болж байна. Тиймээс энэ судалгааг улам өргөжүүлж, илүү их мэдээлэл цуглуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Зарим эрдэмтэд тус солирыг маш урт хугацааны турш хувьсан өөрчлөгдсөөр одоогийн төрхөндөө орсон хэмээн үзэж байгаа бол зарим нь солирыг задгай сансарт тэнүүчлэн явахдаа ус зэргийг цуглуулан олж авсан хэмээн тайлбарлаж байгаа аж.

Эхний судалгаагаа амжилттай гүйцэтгэж, том нээлт хийсэн эрдэмтэд 2020 онд Хаяабуса 2 ажиллагааг эхлүүлж, Рюгу солироос дээж авчрахаар хөлөг илгээсэн билээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
14
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-03-05 49.0.142.40

Угаасаа чулуун солир, төмөр солир, усан солир гэж бий. Харин дотроо бактери юмуу планктонтой солир гэвэл маш их сонирхолтой нээлт болох байх

Avatar

Зочин 2021-03-05 103.57.95.214

Харь ертөнцийн амьдрал гэж байгаа. Хязгааргүй уудам сансар огторгуйн дэлхий хэмээх гариг дээр амьдрал байгаа нь өөрөө хязгааргүй орчлонгийн хаа нэгтээ амьдрал байх боломжтойг баталж байгаа юм. Магадлалын онолоор. Холбоо тогтоох боломжгүй нь байхгүй гэсэн үг биш.

Avatar

ygash dee 2021-03-05 202.126.89.139

galzu yum aa ene yg sh dee

Avatar

Зочин 2021-03-05 202.126.88.188

Харь гаргынхантай уулзах цаг хугацааны асуудал шүү гэж Далай лам хэлсэн байдаг.

Avatar

Зочин 2021-03-05 202.21.107.98

kkkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж