Ц.Туваан: АН-ын тамгыг Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэж өгнө

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

Ц.Туваан: АН-ын тамгыг Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэж өгнө

Ц.Туваан: АН-ын тамгыг Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэж өгнө

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан өнөөдөр /2021.03.05/ мэдээлэл хийлээ. 2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээсэн учраас удирдлагууд нь хариуцлагаа хүлээж, өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байна. С.Эрдэнэ нь АН-ын дарга бус, гишүүн ч биш байж намын дотоод зөрчлийг үүсгэж, эрх баригч намтай хамтран АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулж байна. Мөн С.Эрдэнэ нь одоо Ардчилсан намын гишүүн ч биш, иргэн болсон гэдгийг онцоллоо.

АН-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ТУВААН:

-Өнгөрсөн хугацаанд намын бүтцийн байгууллагууд үйл ажиллагаагаа нэг ч өдөр зогсоолгүй, үүссэн нөхцөл байдлыг тэвчээртэй хүлээж ирсэн. Гэвч сүүлийн үед Ардчилсан намыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх боломжийг өрсөлдөгч МАН хийж байна гэж хардаж байна. Миний бие өчигдөр Ардчилсан намын ҮБХ-ны хуралд “АН-ын Дотоод сонгуулийн хорооноос гуравдугаар сарын 28-ны өдөр зарласан АН-ын даргын сонгууль болох гэж байгаа энэ ажиллагаа хэвээр үргэлжилнэ гэдгийг хэлсэн. Шаардлагатай гэж үзвэл АН дотор яваад байгаа хоёр тамгыг Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэн өгч, шинэ намын дарга сонгогдоход албан ёсоор хүлээлгэж өгнө гэдэг зүйлийг би ҮБХ-ны хурлын үеэр хэлсэн. Парламентад суудалтай улс төрийн томоохон хүчин болох АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах боломжгүй болгохыг намын өмнөх удирдлага хийж байгаа гэдгийг намын гишүүддээ илэрхийлж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж