УОК-ын Шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томилжээ | News.MN

УОК-ын Шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томилжээ

УОК-ын Шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томилжээ

УОК-ын Шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томилжээ

Улсын Онцгой комисс /УОК/ын  даргын 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулжээ. Шинэчлэн байгуулалтаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ажлаа хүлээлгэн өгч, Ж.Чүлтэмсүрэн хурандааг томилсон байна.

Энэ талаар Шадар сайдын ажлын албанаас тодруулахад “УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ажлаа өгч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Ж.Чүлтэмсүрэн хурандааг даргаар томилсон. Өмнө нь Шуурхай штабын баг бүрэлдэхүүн 60 хүнтэй байсан бол одоо 30 орчим болсон. УОК-ын Шуурхай штабын бие бүрэлдэхүүн Эрүүл мэндийн яамны байрнаас Онцгой байдлын ерөнхий газар руу шилжиж байгаа” гэв. Хурандаа Ж.Чүлтэмсүрэн нь өмнө нь нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байжээ.

Шуурхай штаб нь ажиллагаа-зохион байгуулалтын баг, тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэйгээр шинэчлэгдэн байгуулагджээ.

Хурандаа Ж.Чүлтэмсүрэний товч танилцуулга:

Боловсрол:

  • 1975-1985 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
    • 1985-1989 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг Цэргийн улс төрийн ажилтан,
    • 1994 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1989-1993 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер,
    • 1993-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зааварлагч, шинжээч, референт,
    • 1999-2001 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,
    • 2001-2004 онд ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд Консулын туслах ажилтан,
    • 2005-2007 онд “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал,
    • 2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
    • 2017-2020 оны наймдугаар сар хүртэл НОБГ-ын дарга,
    • 2020 оны наймдугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байжээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Oyuna 2021-03-05 59.153.114.227

Neg darga n bur eej ohin hoyrtoi zereg ywaldaj ohin n jiremsn uldsn tohioldol bdiin bnle shu , tom darga nar n uuj idehdee Huuhnuudteil ywdag yum bile

Avatar

Зочин 2021-03-05 66.181.161.17

Гоншигнуур ховч хусагдаж . Пактлаагүй дээрээ зайлсан нь дээр болждээ…

Avatar

Tuul 2021-03-05 59.153.114.227

heden darga nar n huuhnuudteige ywaldaj b**s buuru holboson l humuus bdg yum bileee Buh darga narn niileed arhidahaara huuhenuud awdag

Avatar

Зочин 2021-03-05 59.153.114.227

Kowid gerd ywj bgaaagaas buun zaw bdg bhdaa ene hunuus awgai huuhen erguulj ywah zawtai bgam chini dee

Avatar

A 2021-03-05 122.201.24.176

Uuganbayariig ontsgoi baidliin erunhii gazriin ded dargaas ni ch bas zailuulaachee.ene shine ochson nuhur ch bas butehguie

Avatar

зочин 2021-03-05 59.153.114.229

Зөв хүн томилогдож, зангарагтай хүн дээ.

Avatar

Зочин 2021-03-05 64.119.23.15

яагаад увсын онцгойн баттулга шиг хүмүүс дарга болдоггүй юм бэ

Avatar

Зочин 2021-03-05 64.119.23.15

бас л 1 б**с долоогч

Avatar

Зочин 2021-03-05 103.57.95.36

Хүчний байгууллагад Ууганбаяр шиг шулуун шударга хүн хэрэгтэй. Шударга хүнийг үзэн яддаг болсон цаг, түүнээс хатуу үг дуулсан хүмүүс түүн рүү дайрч байгаа нь нууц бишээ

Avatar

Зочин 2021-03-05 202.9.40.92

Ууганбаяр ч шалчигнаад байхгүй шулуун шударга, төрд хэрэгтэй л хүн байна лээ дээ. Төрд тиймэрхүү хүмүүс олон болж байж л ажил нь явна шүү. Хүнд загнуулсан урагшгүй албатууд л сошиалыг эзэлчихээд хүн муулж суугааг маш их анзаарах хэрэгтэй.

Avatar

/*-*/ 2021-03-05 49.0.142.40

Энэ хүн бол хариуцлагатай, хэл ам улс төрд холбогдож яваагүй хүн. Энэ хүнийг томилсон нь зөв

Avatar

УОК огцор 2021-03-05 64.119.27.159

Огцор

Avatar

Зочин 2021-03-05 66.181.191.62

Огцрохдоо бэлтгэж байгаарай Эрхэм дарга нараа Цар тахал хоногт 77 дээд амжилт одоо яах вэ энэ янзаараа ажиллаад байх уу спутник 5 вакцин 10000 аас илууг авах монго байхгуй бол хувын хэвшилийнхэнд яаралтай зовшоорол олго мон ард тумэнээсээ гуйх хэрэгтэй

Avatar

zochin 2021-03-05 64.119.23.58

Амжилт хүсье. УУганбаяр хурандаа хөөрхий ёстой сайн муу хэлэгдэн сөхөр ч унатлаа ажилласан гэж харж баыйгаа_

Avatar

Иргэн 2021-03-05 124.60.114.164

Естой ажил нь шуурхай биш хов зөөгч төрийн хүний ноен нуруугүй хүн.Гадаадад гацсан иргэдээ мөн ч их зовоосон хүндээ

Avatar

Иргэн 2021-03-05 124.60.114.164

Ууганбаяр гадаадад гацсан иргэдээ ад үздэг короно гэж хардаг иргэдийг гадаад дотоод гэж хагаралдуулдаг хов зөөдөг 2019 оны хамгийн урт чихт хов зөөгчөөр тодорсон бүдүүлэг хоцрогдсон арга барилтай хүн.Ажиллах хугацааны короногийн үеийн санхүүг шалгах хэрэгтэй

Avatar

иргэн 2021-03-05 202.21.109.34

Ууган баярыг шалгаж үзэх нь зүйтэй…… Жип онхолдуулсан бол шалгаж төлүүлэх нь зүйтэй…..

Avatar

Зочин 2021-03-05 66.181.179.127

Ажилдаа эзэн болсон уул уурхайн аврагчид ямар ч дарга удирдлагагүйгээр бие даан ажиллаж өнөөх 3 хүнийг аварч чадсан тул ямар ч хэл амгүй өнгөрсөн байна. Хэл амгүй гэхээсээ Б.Ууганбаярын хариуцлагагүй, ёс зүйгүй, увайгүй үйлдлийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар хаацайлж, нуун дарагдуулаад өнгөрсөн гэсэн үг.

Жирийн албан хаагчид нь ажлаасаа 5-10 минут хоцроход л цалинг нь 20% хасаж шийтгэдэг байтлаа Б.Ууганбаяр мэтийн дураараа авирлагч нарт юу ч хэлдэггүй нь ёстой нөгөө бүлдэгнээсээ атгуу

Avatar

Зочин 2021-03-05 66.181.179.127

Гэтэл ОБЕГ-ын хөдөө ажлын зориулалттай Ландкруйзер маркийн машиныг тус газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр хувийн ажлаар Төв аймгийн Ээж хад руу явж байхдаа 1-р сарын 14-ний Бямба гаригт Төв аймгийн нутагт онхолдуулжээ.

Болсон явдлыг ОБЕГ-ын удирдлагууд ихэд нууцлаж байна. Тэр өдөр “Ландкруйзер-77” маркийн 06-56 УНЯ дугаартай жийпийг удирдлагынхаа зөвшөөрөлгүйгээр, албаны бус амины ажилд, гэр бүлийнхээ хэрэгцээнд унаж явжээ

Avatar

Зочин 2021-03-05 66.181.179.127

ОБЕГ-ынхны ярьж байгаагаар хурандаа Б.Ууганбаяр нь хөдөө орон нутагт томилолтоор явахдаа эхнэрээ дагуулан явж “халамж хайр”-аа үзүүлдэг гэх. Тэрээр аймгуудад гамшгийн комманд штабын сургууль хийхээр явахдаа байнга шахам эхнэрээ дагуулан явдаг, эхнэрийнх нь зочид буудал, хоолны зардлыг орон нутгийн онцгой байдлынхан гаргадаг байна. Хамгийн сүүлд гэхэд Өмнөговь аймагт хийсэн комманд штабын сургуулийн үеэр эхнэрээ авч явсан ба эхнэрийнх нь зочид буудлын хөлс, ресторанд хооллосны зардал болох 300 м

Avatar

Зочин 2021-03-05 66.181.179.127

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаярын хүүхэд Налайх дахь Уул уурхайн аврах ангийн дэслэгч бөгөөд ангийнхаа албан хаагчдын талаар дарга аавдаа хов зөөсний улмаас Б.Ууганбаяр тус ангийн том жижиг бүх дарга нарыг өрөөндөө дуудан загнаж байх хойгуур нь Налайхад нүүрс ухаж амьдралаа залгуулдаг 3 хүн уурхайн гүнд дарагдсан байдаг.

Avatar

Зочин 2021-03-05 66.181.179.127

ууганбаяр ч хүүхдээ өмөөрч ОБА-ны офицерийг зодож гэмтээж байсан шүү

Avatar

гоншигонуур 2021-03-05 66.181.179.127

ууганбаяр ч хүүхдээ өмөөрч ОБА-ны офицерийг зодож гэмтээж байсан шүү

Avatar

Ажиллаад бай 2021-03-05 192.82.73.80

Өмнөх хүн шигээ худлаа сүржигнээд буруу шийдвэр гаргаад байхгүй бол хэн томилогдох нь хамаагүй

Avatar

Зочин 2021-03-05 59.153.114.229

Зөв зангарагтай хүн томилогдож.

Avatar

Зочин 2021-03-05 192.82.71.129

зөв.

Avatar

Зочин 2021-03-05 66.181.190.87

Uuganbayar hurandaad hariutslaga hatuu tootsoh heregtei n**** bsan yum

Avatar

Зочин 2021-03-05 192.82.74.141

Хүкийн цэргийн сургуулийн нэг оны юм уу нэг ангийх байх нь 1989 онд цэргийн сургууль төгссөн гэхээр

Avatar

Зочин 2021-03-05 64.119.16.71

Ууганбаяр бол шудрага, элдэв юманд хутгалдаагүй тус тас хүн байна. Энэ Чүлтэмсүрэн элдэв юманд хутгалдаж явсан нөхөр байна

Avatar

Зочин 2021-03-05 66.181.186.49

Шалчига хусагдаж. Янзын нөхөр байж билээ.

Avatar

Зочин 2021-03-05 202.9.46.116

од байсаан кккк

Avatar

Хуульч 2021-03-05 24.10.158.175

Ажлын туршлагатай, зөв хүнийг томилжээ.

Avatar

Зочин 2021-03-05 202.9.46.116

Миеэгийн л хүн байна даа

Avatar

Зочин 2021-03-05 202.126.88.40

Vgvi ee, Hvvkiin uruusun gar ni baihgvi yv ?! Hvvkiin numur nuulguur gadaad dotood vzej gahai shuvuu idsenee ih l yum gej yaridiin, huurhii.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж