Сарнаас авсан хөрсний дээжээ Хятад улс музейдээ дэлгэжээ | News.MN

Сарнаас авсан хөрсний дээжээ Хятад улс музейдээ дэлгэжээ

Сарнаас авсан хөрсний дээжээ Хятад улс музейдээ дэлгэжээ

Сарнаас авсан хөрсний дээжээ Хятад улс музейдээ дэлгэжээ

Хятадын сансрын хөлөг саран дээр амжилттай газардан, хөрсний дээж авчирснаас 100 грамм шороо, чулууг Үндэсний музейдээ дэлгэн, олны хүртээл болгожээ. Түүнчлэн Хятадын анхны сансрын нисэгч Ян Ливейн өмссөн сансрын өмсгөлийг мөн музейд дэлгэсэн байна.

“Чанг-э 5” сансрын хөлөг өнгөрсөн жил сансраас 1.7 кг хөрсний дээж авчирсан аж. Хятадын сансар судлаачид уг нь 2 кг дээж авчрах төлөвлөгөөтэй байсан. Хятад улс нь сарнаас дээж авчирсан гурав дахь орон болсон ба энэ нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд сарнаас авсан анхны хөрсний дээж гэдгээрээ олны анхаарлыг ихэд татжээ. Өмнө нь АНУ, ОХУ-аас сарны гадаргуугаас дээж авчирч байв.

Хятадын сансар дахь амжилтын баталгаа болгон сарнаас авсан шороо, чулууг музейд дэлгэн, иргэдэд сурталчилж байгаа нь энэ. Хятадын дарга Ши Жиньпин сарнаас дээж авчирсан нь тус улсын сансрын аж үйлдвэрлэлд том алхам болсныг мэдэгджээ. Тэрбээр Хятад улс нь сансрын их гүрний хувьд цаашид сансрын технологи  хөгжүүлэлтээ үргэлжлүүлэхэд анхаарна хэмээн онцолжээ. Хятад нь саран дээр сансрын хөлгөө амжилттай газардуулсан төдийгүй Ангараг гариг руу робот илгээх зэргээр сансар судлалд амбиц нь нэмэгдсээр байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-05 139.5.216.139

манайхан сарлуу даллах шаардлагагүй боллоо урд зүгрүү даллаад болох нь

Avatar

Тооны машинтай Сарандаваа авгай 2021-03-05 49.0.142.40

Түрүүвчээ гаргаж ирээд шинийн 2-ны сар руу биш Бээжин рүү даллахад болчихно гэсэн үг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж