ОБЕГ: Найзындаа очихоор гэрээсээ гарсан иргэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Найзындаа очихоор гэрээсээ гарсан иргэн амиа алджээ

ОБЕГ: Найзындаа очихоор гэрээсээ гарсан иргэн амиа алджээ

Онцгой байдлын ерөнхий газарт гуравдугаар сарын 5-5-нд шилжих өдөрт бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.


БАЙШИН ШАТАЖ НЭГ ХҮН АМИА АЛДАВ

  • Хөвсгөл аймагт байшин шатаж нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тус аймгийн Мөрөн сумын нутаг 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэх дуудлага өнгөрсөн шөнө 00:26 цагт бүртгэгджээ. Энэ дагуу онцгой байдлын алба хаагчдыг очиход иргэн 9-ын 8х8 метрийн хэмжэээтэй байшин шатаж байсныг хоёр цаг ажиллаж унтраасан байна. Гал түймрийн улмаас 27 настай эрэгтэй амь насаа алдсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

МАЛЫН ЭРЭЛД ГАРААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

  • Онцгой байдлын алба хаагчид Төв аймагт малын эрэлд гараад сураггүй болсон иргэнийг өчигдөр /2021.03.04/ эсэн мэнд олсон байна. Малчин Б нь энэ сарын 3-нд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагын дагуу онцгой байдал, цагдаагийн байгууллагаас хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн багийнхан сураггүй алга болсон 43 настай Б-г өчигдөр 08:20 цагийн үед Улааншугуй гэх газраас эсэн мэнд олжээ.
  • Найзындаа очих гэж гэрээсээ гараад сураггүй болсон иргэн амиа алдсан байжээ. Тодруулбал,  47 настай эрэгтэй Б нь энэ сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй болсон байна. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Шижирийн даваа гэх газарт нутагладаг найзындаа очихоор явсан ч  сураггүй болсон тул ар гэрийнхэн нь өчигдөр Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Энэ дагуу онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн иргэн Б нь шижирийн давааны өврөөс нас барсан байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж