Таргалалт өндөртэй улсуудад Сovid-19-ийн нас баралт 10 дахин их байна | News.MN

Таргалалт өндөртэй улсуудад Сovid-19-ийн нас баралт 10 дахин их байна

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

COVID-19

Таргалалт өндөртэй улсуудад Сovid-19-ийн нас баралт 10 дахин их байна

Таргалалт өндөртэй улсуудад Сovid-19-ийн нас баралт 10 дахин их байна
Overweight hispanic or middle eastern senior couple wearing a N95 protective mask due Covid-19 pandemic

“World Obesity Forum” байгууллагаас хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүн амынх нь дийлэнх нь илүүдэл жинтэй улс орнуудад Covid-19 өвчнөөр нас барах эрсдэл 10 дахин өндөр байгаа нь тогтоогджээ. Тус байгууллагын судлаачид Жон Хопкинсийн их сургууль болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан цар тахлын статистик тоо баримт дээр шинжилгээ хийсний үндсэн дээр дээрх дүгнэлтийг хийсэн байна.

Дэлхийн 160 гаруй орны статистик мэдээллийг нэгтгэж үэхэд насанд хүрсэн хүн амын 40 хүрэхгүй хувь илүүдэл жинтэй орнуудад 100,000 хүн тутамд 10-аас ихгүй нас баралт ногдож байгаа бол хүн амынх нь 50-аас илүү хувь нь илүүдэл жинтэй орнуудад 100,000 хүн тутамд 100 гаруй нас баралт бүртгэгджээ.

Хоёрдугаар сарын байдлаар, дэлхий даяар Сovid-19-ийн 2,5 сая нас баралт бүртгэгдсэний 2,2 сая нь таргалалт өндөртэй орнуудад ногдож байгаа юм. Тиймээс “World Obesity Forum” байгууллага Сovid-19-ийн оношилгоо, вакцинжуулалтад илүүдэл жинтэй хүмүүсийг түрүүлж хамруулахыг дэлхийн улс орнуудад зөвлөж байна. Мөн илүүдэл жинтэй хүмүүст вакцин дархлаа тогтоохдоо муу байж болзошгүй тул нэмэлт тун шаардлагатай болж магадгүй талаар яригдаж эхлээд байгаа билээ. Зөвхөн Сovid-19 ч гэлтгүй бусад халдварт өвчний хүндрэл, нас баралтад жингийн илүүдэл нөлөөлж байгааг дээрх судалгаагаар тогтоожээ.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-05 66.181.180.111

tiimees amerikd hamgiin ih hvn vhej bna.tend targalt bol aimaar deer ni ervvl mendiin daatgaliin sistem ni jinhene kapitilst niigem dee.olon say hvn ni daatgalgui emenlegiin tuslamj vilchilgee ni dendvv ih tolvortoi tul vhel ni aimaar daa..het ondor vnetei emenlegiin tolvor ni hvmvvsiig tuilduulij bna..dendvv gaj togtoltsootoi do.getel baruunii ornuud ch bvgd daatgaltai emchilgee ni vnetei bish amerikaas..

Avatar

Зочин 2021-03-05 103.26.194.184

Тарган хүнийг түүгээд хүнсэндээ хэрэглэдэг нэг аймаар амьтан гараад ирвэл яанаа!!! Ккк

Avatar

Зочин 2021-03-05 64.119.18.99

Энгийн ажиглалтаар бол монгол эрэгтэйчүүдийн 70%-80% нь илүүдэл жинтэй, ялангуяа 25-45 насны эрэгтэйчүүд дотор туранхай буюу хэвийн жинтэй хүн тун ховор харагдах болжээ!!! 1990 оноос өмнө ийм насныхан дунд тарган хүн өдрийн од шиг ховор байсан. Тэр үед хувийн машин гэж байгаагүй, бүгд явган гүйдэг, пэндийтлээ удаан суугаад байдаггүй, ховор боловч цэвэр хүнс хэрэглэдэг байжээ.

Avatar

Зочин 2021-03-05 174.196.200.11

Zaaval erchuud baidag n yamar uchirtaiin. 30tai ch 40 tei haragddag ania nar gudamjaar l duuren bn

Avatar

иргэн 2021-03-05 66.181.177.115

өндөр таргалалт?

Avatar

/*-*/ 2021-03-05 49.0.142.40

нам туралт !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж