Засгийн газар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

Засгийн газар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хэлэлцэнэ

Засгийн газар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит  бус хуралдааныг өнөөдөр 15 цагт товлоод байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төслийг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  • Авто замын салбарт хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн талаар
  • Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, шинээр барихаар төлөвлөсөн төмөр замын төслийн талаар
  • Шатахууны хангамж, үнийн талаар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээний талаар
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар
  • Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэрийн талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг хөдөлгөх ажлыг өмнөх Засгийн газрын үед эхлүүлж байсан. Монгол Улс баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортолдог. Тэгвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж, ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ гэж салбарынхан үзэж буй.

Сануулахад, Засгийн газар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж