Ши Жиньпиний залгамжлагч Ши Жиньпин байх болно | News.MN

Ши Жиньпиний залгамжлагч Ши Жиньпин байх болно

Ши Жиньпиний залгамжлагч Ши Жиньпин байх болно

Ши Жиньпиний залгамжлагч Ши Жиньпин байх болно

Хятадын үндэсний хууль тогтоох байгууллагын жил тутмын их хурал өнгөрсөн оны гуравдугаар сард зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа хойшлогдсон юм. Ингээд нэг жилийн дараа цар тахлын хямралаас маш хурдан гарч, илүү хүчирхэгжин гарч ирсэн Хятадын Коммунист нам уламжлалаа алдагдуулалгүй намын их хурлаа өнөөдөр /2021.03.05/ эхлэх гэж байна.

Хятад улс 2028 онд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болж АНУ-ыг гүйцэхээр төлөвлөж байсан ба энэ төлөвлөгөөндөө таван жилийн өмнө хүрэх төлөвтэй байна.

Цар тахлыг маш богино хугацаанд амжилттай дарж чадсан нь Коммунист намынхан болон бусад шүүмжлэгчдэд “цар тахал хүртэл түүнд нөлөөлж чадахгүй” гэдэг мессежийг өгч чадсан хэмээн Лондоны их сургуулийн “SOAS China Institute”-ийн захирал Стивен Цан ярьжээ.

Одоо Ши Жиньпин ирэх долдугаар сард болох Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг угтан өөрийн байр сууриа улам бататган, БНХАУ-ыг үндэслэгч Мао Зедунтай өөрийгөө ижил хэмжээнд аваачихыг эрмэлзэж байна гэж шинжээчид үзэж байна. Коммунист намыг удирдах 10 жилийн бүрэн эрхийн хугацаа нь 2022 оны арваннэгдүгээр сард дуусах ч Коммунист намын даргад нэр дэвших магадлалтай цорын ганц хүн нь тэр өөрөө байх болно гэж Стивен Цан хэлсэн байна.

Ши ялсан

Уламжлал ёсоор жил бүрийн гуравдугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) болон Хятадын Ардын Улс төрийн Зөвлөл (ХКН) хуралдаж, шаардлагатай хууль тогтоомжууд болон ирэх жилүүдийн төлөвлөгөөгөө хэлэлцэн баталдаг. Энэ жилийн хуралдаанаар БНХАУ-ын 2025 он хүртэлх засаг захиргааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, технологийн судалгаа зэрэг бүхий л салбарыг хамарсан өргөн цар хүрээтэй 14-р таван жилийн төлөвлөгөөгөө батална. Гэхдээ энэ жилийн “Хоёр чуулган”-аар 2035 он гэхэд Хятадын хөгжлийн хэтийн төлөв маш ер бусын алсын хараатай байгаа юм. Энэхүү урт хугацааны төлөвлөгөө нь Ши Жиньпинийг засгийн эрхэнд үлдэх хугацааг харуулна гэж Хятадын улс төрийн шинжээч, Синокизм сонины зохиогч Билл Бишоп хэллээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Коммунист нам "туйлын ядуурал" -ыг арилгах зорилгодоо хүрч, Ши Жиньпин 2015 онд өгсөн амлалтандаа хүрсэнээ зарласан. Сүүлийн саруудад Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Ши Жиньпин хэт ядуурлыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэснийг сайшаах болсон.

“Хоёр чуулган” эхлэхээс хэдхэн хоногийн өмнө “People Daily” сонин 14-р таван жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд Ши Жиньпиний алсын хараа чухал нөлөө үзүүлснийг магтан дуулсан нүүр дүүрэн урт нийтлэл гаргав. Уг нийтлэлд түүнийг "Марксист улстөрч, стратегич, ​​өргөн цар хүрээтэй, ер бусын зоригтой" хэмээн тодорхойлжээ.

Фордхэмийн хуулийн сургуулийн профессор Карл Минзнер Хятадын төрийн хэвлэлүүдийн нийтлэл өөрчлөгдсөнийг анзаарчээ. Сүүлийн үеийн нийтлэлүүд нь Коммунист намын тухай биш, институцийн тухай биш, нэг хүн дээр буюу Ши Жиньпин дээр төвлөрч, түүнийг гол баатраа болгон нийтлэлүүдээ гаргаж байгаа аж. Үүний зэрэгцээ Коммунист намын 100 жилийн ойг угтаж Бээжин хоёрдугаар сард "Намын түүх судлах кампанит ажил" эхлүүлэв. Энэ нь "Гишүүдийн санаа бодлыг нэгтгэх зорилготой" гэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ кампанит ажил нь Ши Жиньпиний Коммунист намын түүхэн дэх байр суурийг улам бататгаж байна гэж Синокизм сонины зохиогч Билл Бишоп хэллээ. Учир нь энэхүү кампанит ажлын хүрээнд Коммунист намын өнгөрсөн 70 жилийн түүхийг Мао Зедунь, Дэн Сяопин, Ши Жиньпин гэсэн гурван үед хуваажээ. “Мэдээж дэлхий Дэн Сяопин, Мао Зедунь нарыг мартахгүй. Гэхдээ Ши Жиньпин тэдний түвшинд хүрэх оролдлого хийж байгааг бид харж байна” гэж Билл Бишоп ярьсан байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-05 202.126.90.5

Ши жиньпин бол 21 зууны яргачин а******н Мао зэ дун мөнөөс мөн.Яагаад гэвэл Шинжааньд болж байгаа Геноцидыг харахад л болно

Avatar

Зочин 2021-03-05 202.126.90.5

Стивен цан гэж улаан хамгаалагч, маоист ац юугаа мэддэг юм

Avatar

Зочин 2021-03-05 202.126.90.5

Стивен цан гэж улаан хамгаалагч, маоист ац юугаа мэддэг юм

Avatar

Зочин 2021-03-05 66.181.161.105

Хятад орныг удирдах амархан шдээ . Гэдэс цатгалан , мөр бүтэн байхад , Хятад хүн өөр юуч нэхэхгүй шд.

Avatar

/*-*/ 2021-03-05 49.0.142.40

Ашгүй дээ, сүүлчийнх нь юм байна, альцхаймрын өвчнөөр шаналж байгаа

Avatar

Зочин 2021-03-05 202.21.109.95

ХАХА

Avatar

Зочин 2021-03-05 64.119.23.15

удахгүй азийн кувэйт биш мексик болох юм байна даа монголын дүрвэгчидээс хамгаалж 2 дохь цагаан хэрэм барих байх

Avatar

Zochin 2021-03-05 103.151.77.33

Alibaba,Huawei,Oppo гээд лагууд нь дуурайж хулгайлах боломжгүй болоод ганцхан жилийн дотор яаж дуусаж байна бүгд харж байна.Тархи битгий угаа ?!

Avatar

Зочин 2021-03-05 66.181.161.69

Зул бөхөхийн өмнө бадамнадаг гэдэг. Үхэхдээ үхэр буугаа тавьдаг ч гэдэг. Маш болгоомжтой байхгүй бол сүүлэнд нь шавхуурдуулчихвал хэцүү л юм болно шүү дээ. Дагаж далдганах нэг бол учиргүй үзэн ядах нь ашиггүй л болов уу…

Avatar

Зочин 2021-03-05 202.21.109.116

ОРОСЫН КОММУНИСТУУДЫН ЗАМААР ОРЖЭЭ

Avatar

Sh sh 2021-03-05 202.55.188.40

Хадуураадаагаарай! Цусны капиталистууд…!

Avatar

Зочин 2021-03-05 202.21.109.116

БҮХ ОЙЛГОМЖТОЙ

Avatar

Зочин 2021-03-05 139.5.216.139

мэдээжшт шигийн дараа ши путины дараа путин азаар жонкуугын дараа өөр хүн

Avatar

зочин 2021-03-05 103.57.94.244

Ямартай ч хэн нэг санамсаргүй нөхөр төрийн толгойд гарчихгүй, удирдагч нь
хэн байх нь тодорхой Хятад Улс тун хурдтай хөгжөөд байх юм.

Avatar

Зочин 2021-03-05 139.5.216.139

тэгээд залхаад байгаа бол дундад иргэн болоод яваачдээ тэнд угаасаа өвөрлөгчид бий

Avatar

МОНГОЛ ХҮҮ 2021-03-05 103.206.195.230

ХЯТАДЫГ МУУЛСАН Ч МУУЛААГҮЙ Ч МОНГОЛД ҮНЭХЭЭР НӨЛӨӨТЭЙ БАЙГААГ НЬ ХЭН Ч ҮГҮЙСГЭХЭЭРГҮЙ БОЛЧИХООД БАЙНА. ИЙМД ӨВӨР ТҮРИЙДЭЭ Ч ОРООД ЯАХАВ, ҮНЭХЭЭР ШУДАРГА ЗАРЧИМААР НАЙМААГАА ХИЙГЭЭД ХЭН ХЭНДЭЭ ҮР ӨГӨӨЖТЭЙ ХЭН ХЭНДЭЭ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХИЛИЙН ЗӨРЧИЛГҮЙ АЯТАЙХАН Л ХАШАА ХАШААНДАА АМЬДАРВАЛ БАРАВ ДАА…

Avatar

иргзн 2021-03-05 202.179.26.86

Үнэн шүү Хятадууд үнэхээр Хүчирхэгжиж Хөгжиж байна, Манайхан Авилгачидаа толгой дээрээ залчихаад Ядуу амьдарцгааж байгаа Улс бусдын Хөгжилыг харж Атаархаж байхын оронд Авилгачидын Эсрэг босож тэмцэж Эрхээ бүрэн эдлэх хэрэгтэй ш дээ,

Avatar

Зочин 2021-03-05 202.180.220.77

Хятадууд зах зээлийн ачаар хөгжиж байгаа нь үнэн. Маогийн үед өлсөж үхэж байсан ард түмэн ш дээ. АНУ-д бараа бүтээгдэхүүнээ зарах эрхээ авч, эдийн засгийн чөлөөт бүс байгуулаад огцом баяжиж эхэлсэн. Харин одоо цаашаа хааша явах вэ гэдгээ бодож байгаа байх. Уйгуруудыг яаж дээрэлхж байгааг хар даа? Заавал нэг үндэстнээ хорьж байж хөгжихийг манайх үлгэр жишээ болгож болохгүй байх.

Avatar

Зочин 2021-03-05 202.126.89.134

Хятад задрах хугацаа ойртсон бололтой

Avatar

Ner 2021-03-05 192.82.64.208

21 zuuni shildeg hulgaich

Avatar

Ner 2021-03-05 192.82.64.208

21 zuuni shildeg hulgaich daramguulagch! 😀

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж