Ши Жиньпиний залгамжлагч Ши Жиньпин байх болно

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

Ши Жиньпиний залгамжлагч Ши Жиньпин байх болно

Ши Жиньпиний залгамжлагч Ши Жиньпин байх болно

Хятадын үндэсний хууль тогтоох байгууллагын жил тутмын их хурал өнгөрсөн оны гуравдугаар сард зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа хойшлогдсон юм. Ингээд нэг жилийн дараа цар тахлын хямралаас маш хурдан гарч, илүү хүчирхэгжин гарч ирсэн Хятадын Коммунист нам уламжлалаа алдагдуулалгүй намын их хурлаа өнөөдөр /2021.03.05/ эхлэх гэж байна.

Хятад улс 2028 онд дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болж АНУ-ыг гүйцэхээр төлөвлөж байсан ба энэ төлөвлөгөөндөө таван жилийн өмнө хүрэх төлөвтэй байна.

Цар тахлыг маш богино хугацаанд амжилттай дарж чадсан нь Коммунист намынхан болон бусад шүүмжлэгчдэд “цар тахал хүртэл түүнд нөлөөлж чадахгүй” гэдэг мессежийг өгч чадсан хэмээн Лондоны их сургуулийн “SOAS China Institute”-ийн захирал Стивен Цан ярьжээ.

Одоо Ши Жиньпин ирэх долдугаар сард болох Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг угтан өөрийн байр сууриа улам бататган, БНХАУ-ыг үндэслэгч Мао Зедунтай өөрийгөө ижил хэмжээнд аваачихыг эрмэлзэж байна гэж шинжээчид үзэж байна. Коммунист намыг удирдах 10 жилийн бүрэн эрхийн хугацаа нь 2022 оны арваннэгдүгээр сард дуусах ч Коммунист намын даргад нэр дэвших магадлалтай цорын ганц хүн нь тэр өөрөө байх болно гэж Стивен Цан хэлсэн байна.

Ши ялсан

Уламжлал ёсоор жил бүрийн гуравдугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) болон Хятадын Ардын Улс төрийн Зөвлөл (ХКН) хуралдаж, шаардлагатай хууль тогтоомжууд болон ирэх жилүүдийн төлөвлөгөөгөө хэлэлцэн баталдаг. Энэ жилийн хуралдаанаар БНХАУ-ын 2025 он хүртэлх засаг захиргааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, технологийн судалгаа зэрэг бүхий л салбарыг хамарсан өргөн цар хүрээтэй 14-р таван жилийн төлөвлөгөөгөө батална. Гэхдээ энэ жилийн “Хоёр чуулган”-аар 2035 он гэхэд Хятадын хөгжлийн хэтийн төлөв маш ер бусын алсын хараатай байгаа юм. Энэхүү урт хугацааны төлөвлөгөө нь Ши Жиньпинийг засгийн эрхэнд үлдэх хугацааг харуулна гэж Хятадын улс төрийн шинжээч, Синокизм сонины зохиогч Билл Бишоп хэллээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Коммунист нам "туйлын ядуурал" -ыг арилгах зорилгодоо хүрч, Ши Жиньпин 2015 онд өгсөн амлалтандаа хүрсэнээ зарласан. Сүүлийн саруудад Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Ши Жиньпин хэт ядуурлыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэснийг сайшаах болсон.

“Хоёр чуулган” эхлэхээс хэдхэн хоногийн өмнө “People Daily” сонин 14-р таван жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд Ши Жиньпиний алсын хараа чухал нөлөө үзүүлснийг магтан дуулсан нүүр дүүрэн урт нийтлэл гаргав. Уг нийтлэлд түүнийг "Марксист улстөрч, стратегич, ​​өргөн цар хүрээтэй, ер бусын зоригтой" хэмээн тодорхойлжээ.

Фордхэмийн хуулийн сургуулийн профессор Карл Минзнер Хятадын төрийн хэвлэлүүдийн нийтлэл өөрчлөгдсөнийг анзаарчээ. Сүүлийн үеийн нийтлэлүүд нь Коммунист намын тухай биш, институцийн тухай биш, нэг хүн дээр буюу Ши Жиньпин дээр төвлөрч, түүнийг гол баатраа болгон нийтлэлүүдээ гаргаж байгаа аж. Үүний зэрэгцээ Коммунист намын 100 жилийн ойг угтаж Бээжин хоёрдугаар сард "Намын түүх судлах кампанит ажил" эхлүүлэв. Энэ нь "Гишүүдийн санаа бодлыг нэгтгэх зорилготой" гэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ кампанит ажил нь Ши Жиньпиний Коммунист намын түүхэн дэх байр суурийг улам бататгаж байна гэж Синокизм сонины зохиогч Билл Бишоп хэллээ. Учир нь энэхүү кампанит ажлын хүрээнд Коммунист намын өнгөрсөн 70 жилийн түүхийг Мао Зедунь, Дэн Сяопин, Ши Жиньпин гэсэн гурван үед хуваажээ. “Мэдээж дэлхий Дэн Сяопин, Мао Зедунь нарыг мартахгүй. Гэхдээ Ши Жиньпин тэдний түвшинд хүрэх оролдлого хийж байгааг бид харж байна” гэж Билл Бишоп ярьсан байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж