"Би K-ПОП од болохыг мөрөөддөг”                 | News.MN

"Би K-ПОП од болохыг мөрөөддөг”                

"Би K-ПОП од болохыг мөрөөддөг”                

 

NEWS” агентлаг залуустаа зориулсан Шинэ нэр булангийнхаа энэ удаагийн зочноор дуучин Б.Дуулимыг онцолж байна. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэнгийн ач охин юм.

Түүний аавтайгаа хамтран дуулсан “Энх эсэн болтугай” дуу хүмүүст хүрч, Youtube хандалт хоёр сая даваад буй. Мөн ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн “Би чамд хайртай” киноны “Анхны хайр” дууг тун чадварлаг дуулсан нь олны хайрыг татах болсон. Залуу уран бүтээлч Б.Дуулим өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, “Сити” их сургуульд жүжигчний ангид элсэн оржээ. 


БАТТУЛГА ДУУЛИМ:2002.07.22

Төгссөн сургууль:
Төв аймгийн ерөнхий боловсролын “Хүмүүн цогцолбор сургууль

“Сити” их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг

Мэргэжил:

Жүжигчний нэгдүгээр курсийн оюутан
Сошиал хуудас:  

Дуулим Баттулга /фэйсбүүк/

ШИНЭ УРАН БҮТЭЭЛ, РЕКЛАМЫН ЗУРАГ АВАЛТ ГЭЭД ИХ Л ЗАВГҮЙ ЯВАА СУРАГТАЙ. ЦАГ ЗАВ ГАРГАН ЯРИЛЦАЖ БАЙГААД БАЯРЛАЛАА?

-Та бүхэндээ баярлалаа. Би саяхан аавтайгаа хамтран шинэ уран бүтээл дээр ажиллалаа. Бидний шинэ уран бүтээл ирэх долоо хоногт Youtube  хуудаснаа цацагдах байх. Мөн өөрийн бие даасан уран бүтээлээ давхар хийж, их л завгүй долоо хоногийг өнгөрүүллээ. Миний ганцаарчилсан ээжийн тухай цоо шинэ дуу удахгүй мэндэлнэ.

Одоо Мартын 8-ны баярын өдөрт зориулсан тоглолтуудад аавтайгаа хамт дуулахаар бэлтгэлээ хийж байна. Бас нэг рекламд тоглох санал ирсэн. Юуны реклам гэдгийг нь сайн мэдэхгүй байна.

АНХ ГУРВАН НАСТАЙДАА ТАЙЗ ДЭЭР ГАРЧ, ДУУ ДУУЛЖ БАЙСАН ГЭДЭГ.  УРЛАГИЙН ГЭР БҮЛД ТӨРЖ, ӨССӨН БОЛОХООР ИХ Л АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД БАЙЖЭЭ?

-Намайг багадаа их сэргэлэн, нүд нь гялалзсан хөдөлгөөнтэй охин байсан тухай хүмүүс ярьдаг. Анх өвөө, эмээ хоёрыгоо дагаад л гурван настайдаа дуу дуулж эхэлсэн. Хүүхэд нас минь Төв аймгийн “Монгол туургатан” театрт л өнгөрсөн. Арын өрөөнд нь сууж байхдаа “Бөмбөг битгий хаяарай” дууг их дуулна. Бас “Жалам хар” монгол бүжиг бүжиглэчихнэ. Миний бага нас өвөө, эмээ хоёртойгоо тоглолтоор явж өнгөрсөн дөө.

Урлагийн гэр бүлд төрж, өссөн минь надад маш их нөлөөлсөн. Намайг бага байхад өвөө, эмээ маань гурав дахь үеийн дуучин гэдэг байсан. Тэгээд л тэднийхээ тоглолтод оролцож, бага багаар дуулж сурсан. Анхны “Амь нэгтэй аав, охин” дуугаа 2016 онд гаргаж, өөрийн уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн юм.

АНХНЫ АМЖИЛТ

-Хамгийн анх гурван настайдаа өвөө, эмээгийнхээ тоглолтод оролцож, тайзан дээр гарч байлаа. Харин дууны янз бүрийн уралдаан тэмцээнд оролцож байгаагүй. Сүүлд 2016 онд “Universe best songs” тэмцээнд 15 насандаа амжилттай оролцож, “Өсвөрийн шилдэг оролцогч” болж байсан.

Би өвөө, эмээтэйгээ аялан тоглолт хийж, Монгол орныг хоёр удаа тойрсон. Сүүлд аавтайгаа нэг удаа эх орноо тойрсон. Миний хувьд Монголынхоо бүх аймаг, сумаар гурван удаа тойрон аялаад үзчихсэн.

-“АНХНЫ ХАЙР” ДУУ ЦАХИМ ОРЧИНД ХАМГИЙН ИХ ХАНДАЛТ АВСАН. ЭНЭ ДУУГ ДУУЛАХДАА АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ АВСАН ГЭСЭН ҮҮ?

-Тийм ээ. Аав маань Хөдөлмөрийн баатар, “Анхны хайр” дууны зохиогч Н.Жанцанноров хэмээх эрхэм уран бүтээлчээс албан ёсны эрхийг нь авч өгсөн. Би “Анхны хайр” дуундаа маш их хайртай. Анх энэ дууг Л.Оюун-Эрдэнэ дуулсан бол сүүлд Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эгч, Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал дуулсан.

Миний хувьд энэ сайхан уран бүтээлч хүмүүсийг дууриаж дуулахгүйгээр зөвхөн Б.Дуулим байх ёстой гэж их хичээсэн. Бас аавтайгаа дуулсан “Энх эсэн болтугай” дууг хүмүүс их сонсдог.

ОЛНЫ ТАНИЛ БАЙХЫН САЙХАН БОЛООД СААР ТАЛ НЬ ЮУ БАЙНА ВЭ?    

-Дуулж эхэлснээс хойш хүмүүсээс зэмлэл, магтаал хоёрыг их сонсч байна. Тэр болгоныг хүндээр тусгаж авахгүй байхыг хичээдэг болсон. Анх уран бүтээл хийж эхлэхэд хүмүүсийн үгийг их эмзэглэж хүлээн авдаг байсан. Намайг жижигхэн биетэй болохоор хүмүүс “Жаахан охин байж их нүүрээ буддаг” гэж шүүмжилдэг. Би насанд хүрчихсэн оюутан.

Бас намайг өөрийн гэсэн уран бүтээл хийхгүй хүний дуу дууллаа гэдэг. Яагаад “Анхны хайр”, “Жинжиймаа” дууг дуулсан бэ гэхээр нэгдүгээрт, хуучны дуунууд. Хоёрдугаарт, надаас дүү болон миний үеийн хүүхдүүд энэ хоёр дууг мэдэхгүй. Тийм болохоор үе тэнгийнхэн маань хуучны дуунуудыг мэддэг байгаасай гэдэг зорилгоор дуугаа сонгосон. Анх хүмүүс намайг хараад таньж байгаа нь маш сайхан санагдсан. Тийм учраас өөрийгөө хянаж, зөв үйлдлийг хийх гэж хичээдэг болчихдог юм билээ.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Чөлөөт цагаараа дууны шүлэг бичиж, ая зохиох дуртай. Одоогоор тав, зургаан дууг өөрөө зохиосон. Төгөлдөр хуур хөгжмийг өөрөө сонсголоороо тоглож сурсан. Аав маань Соёл урлагийн их сургуулийг концертместрийн ангийг төгссөн. Гэсэн хэдий ч ааваараа нэг ч удаа төгөлдөр хуур хөгжим заалгаж байсангүй. Зав гарвал урлаг тал руугаа л өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг дээ.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Их сургуулийн нэгдүгээр курсээ амжилттай төгсөх зорилт тавиад байна. Тэгж чадвал Солонгос улсад суралцах зорилгын маань том суурь нь болж өгөх юм. Солонгосын K-ПОП чиглэлээр алдартай уран бүтээлч болох том зорилготой байгаа.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Төв аймгийн Зуунмод хот миний төрсөн нутаг. Аймгийнхаа “Хүмүүн цогцолбор” ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Өвөө, эмээ, аав, ээж, хоёр дүүтэйгээ Төв аймагт амьдардаг. Би айлын том охин. Доороо хоёр охин дүүтэй. Дунд дүүг минь Б.Уудам гэдэг бол бага дүүг маань Б.Уужим гэдэг. Хоёр дүү маань бас дуулж, бүжиглэнэ. Ээж маань Төв аймгийн Боловсрол, соёлын газарт мэргэжилтнээр ажилладаг. Манай гэр бүлийнхэн амьдрал дээр гараад зөв яваарай гэж их захидаг.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Монголдоо төдийгүй дэлхийн алдартай дуучин болж, том тайзнаа өөрийн бие даасан тоглолтоо хийх туйлын хүсэл мөрөөдөлтэй. Бас гайхалтай дуучин Беонситой нэг тайзан дээр гарч дуулахыг мөрөөддөг. Энэ алдартай дуучинг шүтэж, үлгэр дууриалал авдаг юм.

ГАДААДЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХАД ХЭЛ СУРАХ АСУУДАЛ МАШ ЧУХАЛ. АНГЛИ ХЭЛЭЭР ДУУЛДАГ УУ?

-Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа англи хэлийг үзсэн. Англи хэлдээ тийм ч сайн биш. Харин Солонгос хэлийг сонирхон судалдаг. Мөн Азийн бусад орны хэл, соёлд суралцахыг хүсдэг юм.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Өсвөр насны зарим хүүхдүүд муу зүйлийг сайн талаас нь хараад, тэр хүсэлдээ хөтлөгдөх нь бий. Тийм болохоор ухаантай байж, аль болох өөрийнхөө сонирхлыг хөгжүүлбэл илүү үр дүнтэй вэ шүү гэж хэлье. Ер нь Монголын ирээдүй болсон залуус маань амьдралын ухаантай, зөв тэгш яваарай гэж хэлье.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2021-03-05 202.70.40.205

BAS L MURUUDUJ BN SHVV MURUUDHUD MUNGU TULUH BISHDEE MURUUD MURUUD.ENE ODOO DELHIIN ODUUDTAI ENE ZEREGTSLEE YU.
TUV AIMAGTAA L OD BXDA HUURHII

Avatar

Kpoper 2021-03-05 202.126.90.41

К-поп гэх ертөнцөд үнэхээр хөл тавихыг хүслээ гэж үү?? Өөрийнхөө гэр бүлтэйгээ ч ойр байх байтугай холбогдох ч боломжгүй болохыг хүслээ гэж. Kpoper хүний зүгээс гэж хэлэхэд үнэхээр л энэ ертөнцөд орох гэж байгаа бол амжилтанд хүрэх боломж үнэхээр бага шүү. Хар бараан дурсамж байтугай бие дээр чинь ч толбо үлдэж мэднэ. Үнэхээр зоригтой юмаа.. Daebakk

Avatar

Kpoper 2021-03-05 202.126.90.41

Том компанид л орохгүй бол жижиг компани ч хэцүү л дээ. Бие ээ худалдах шаардлага ч гарч ирж болно. Өдөрт ганцхан ширхэг мөс идээд фитнесс явж байсан тохиолдол байдаг. Энэ ертөнцөд бараан зүйлс darkweb шиг л их байгаа.

Avatar

Зочин 2021-03-05 202.9.40.230

Нөр хөдөлмөрлөсний эцэст амжилт гарна. Бүх зүйл өөрөөс чинь шалтгаална. Зорьсон зорилгодоо хүрэхийг хүсье. хэрхэн өсөж дэвжихийг анхааралтай ажиглах болно. Амжилт

Avatar

Чи л чадна 2021-03-05 202.179.27.188

Чи чадахгүй бол өөр хэн чадахсан билээ. Атаархагсдад харуулаад өгөөрэй охин минь.

Avatar

Zochin 2021-03-05 74.214.251.12

Uneheer goyo namuuhan hooloitoi hoorhon duuldg ohin bn. Amjilt!

Avatar

Зочин 2021-03-05 139.5.219.238

Од болох царай зүс бие хаа алгадах. Оркууддаа зориулаад орк дуугаа дуул орк минь

Avatar

Зочин 2021-03-05 139.5.216.139

хөөрхөн охин байна амжилт 👏👏👏

Avatar

/*-*/ 2021-03-05 49.0.142.40

Мөрөөдөх нь зөвөө, бүр түүндээ тэмүүлэх нь чухал. Тэрнээс биш одоо манай хөдөөний нийтийн дуугаар хол явахгүй. К-Попыг чаддаггүй юмаа гэхэд Мон-поп-ыг сэргээн мандуулах нь чухалтай байна

Avatar

Blackpink 2021-03-05 192.82.74.216

Nadad taalagdlaa bi kpop bolhiig muruudug shig bas mundag duuchin bolhiig muruudiin bn

Avatar

Zochin 2021-03-05 87.66.142.201

Od bolohiig muruuddug…. Zaluu ue mini iim l uvchtei bolood bga yum da, Od boloh aldar ner, huryngu mungunii tuluu busarmag zuil hiideg humuus zuvhun huslee guitseeg gej, muruudluu bieluuleh gej… Ohin mini ter bugdees hol yawaarai

Avatar

Зочин 2021-03-05 192.82.92.44

к-рор гэж ямар хөгжим байна уу, к-поп биш үү

Avatar

Зочин 2021-03-05 192.82.71.38

За энэ жоохон хүүхдийг хөл толгойгүй хөөргөж магтаж байж баллах вий дээ. Дөнгөж зам чинь эхэлж бна шүү.

Avatar

Зочин 2021-03-05 66.181.187.209

сайн байна өөрийн гэсэн уран бүтээл гаргах гээд хүчээ сорьж байгаад баяр хүргэе. Монгол нэрийг өндөрт гарга.

Avatar

Зочин 2021-03-05 202.55.188.39

Чадахгүй дээ…хөдөөний зохиолын дуу дуулдаг хүн хэзээ ч орчин үеийн Поп дуулаж чадахгүй…багаасаа поп дуулах ёстой байдаг юм…хөдөө хөдөөгөөрөө л дуусдаг юм…

Avatar

Зочин 2021-03-05 169.253.162.4

Aawtaigaa estoi goe duulsan shuu. Amjilt husie! Huneer muu heluuleh ni aldaagaa zasah ni uuriigoo ulam bolovsruulah saikhan bolomj boldog um minii duu. Amjilt husie!

Avatar

Зочин 2021-03-05 169.253.162.4

Saikhan duuldag ohin shuu amjilt husie! Aaw ohin 2 estoi goe duulsan. Enkh esen baih boltugai duu ni yag ene ued tohirson duu bsan shuu. Tsaashdiin uran buteeld ni amjilt husie! Muu heleh tusam ulam sain ajlaarai! Muu heleh burt ter aldaagaa zasdag hun l uuduuldug um shuu minii duu.

Avatar

Зочин 2021-03-05 43.228.131.110

Энэ нэг мангар охин их тэнэгтэх юмаа.

Avatar

н нүрзэд 2021-03-05 124.158.67.136

энэ охинд амжилт хүсие шүүмжлэлийг хүлээж авч байгаа нь сайн Атаархагчдын үгийг харин битгийй тоогоорой тэд чинь
өвчтэй хүмүүс байдаг

Avatar

mongol 2021-03-05 203.23.199.221

mash olon duu g duul ingej tom mereedex xeregtei zeb .mongoliin neriig ghargaarai odoo 21 zuun shuudee

Avatar

ааа 2021-03-05 202.179.26.245

Л.Оюун-Эрдэнэ агсан гэнэ үү Оюун эрдэнэ баыгаа биздээ

Avatar

з 2021-03-05 124.158.97.108

Агсан гэж алга. Зөв ч уншиж чадахгүй байж шүүмжлэх дуртай.

Avatar

Зочин 2021-03-05 192.82.78.77

Hoid solongos omnod 2 iin ohid zaluusiig haritsuulj haraarai. Ali ni hudal huurmag hiimel boloh ni haragdana.

Avatar

Zochin 2021-03-05 139.5.218.197

Exleed sain mongol xun bol, mongoloo deedel….elii balainii chini k-pop od mod. Solioroxoo boli duu mini…

Avatar

Зочин 2021-03-05 192.82.69.80

Хүний мөрөөдлийг хүртэл заах санаатай хүн дотроо юу ч мөрөөдөж болно бас мөрөөдөлдөө хөтлөгдөн хөгжиж ч болно яагаад Монгол бүсгүй Солонгосын К попын од болон гялалзаж болохгүй гэж Би К попыг сонирхдог ч үгүй сонсдог ч үгүй гэхдээ Монгол охин тэнд оролцвол сайхан санагдана

Avatar

Ip 2021-03-05 202.21.109.54

Би Монгол хүн болохыг мөрөөддөг гэх байсан юм уу. сүр данзан гарууд шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж