НЭМЭЛТ:
Ташкентын Гранд Сламын эхний өдрийн хэсгийн шатны барилдаанууд үргэлжилж байна.
Эмэгтэй -52 кг:
- Л.Сосорбарам С хэсгийн аваргын төлөө Өмнөд Солонгосын Жон Бокьёоныг яллаа. Тэрбээр ийнхүү мөнгөн медалийн төлөө барилдах болов.
Эрэгтэй -60 кг:
- Л.Өнөболд Японы Нагаяма Рюүжүд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэй -66 кг:
- Г.Хэрлэн С хэсгийн аваргын төлөө Оросын Арам Григорянтай барилдаж, ялагдал хүлээлээ. Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийх болно.
- Ё.Басхүү D хэсгийн аваргын төлөө Узбекистаны Сардор Нуриллаевыг ялж, мөнгөн медалийн төлөө Оросын Арам Григорянтай барилдах боллоо.
Г.Хэрлэн, Ё.Басхүү, Л.Сосорбарам нарын хэсгийн аваргын төлөө
НЭМЭЛТ:
Ташкентын Гранд Сламын эхний өдрийн хэсгийн шатны барилдаанууд үргэлжилж байна.
Эмэгтэй -48 кг:
- МУГТ М.Уранцэцэг хоёрдугаар тойрогтоо Энэтхэгийн Шушила Деви Ликмабамыг давж, хоёрдугаар шатанд шалгарлаа.
Эмэгтэй -52 кг:
- Л.Сосорбарам Узбекистаны Диёора Келдиёороваг ялж, С хэсгийн аваргын төлөө Өмнөд Солонгосын Жон Бокьёонтой барилдахаар боллоо.
Эмэгтэй -57 кг:
- Л.Энхрийлэн хоёрдугаар тойрогтоо Израилийн Тимна Нелсон Левид ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэй -66 кг:
- Г.Хэрлэн Перугийн Хуан Поштигосыг давж, С хэсгийн аваргын төлөө Оросын Арам Григорянтай барилдахаар боллоо.
- Ё.Басхүү Беларусийн Дзмитри Минкоуг ялж, D хэсгийн аваргын төлөө шалгарлаа.
Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нар тэмцээнээ өндөрлүүллээ
НЭМЭЛТ:
Ташкентын Гранд Сламын эхний өдрийн хэсгийн барилдаанууд үргэлжилж байна.
Эмэгтэй -52 кг:
- Б.Хорлоодой хоёрдугаар тойрогтоо дэлхийн хоёр удаагийн аварга Японы Абэ Үтад торгуулиар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эмэгтэй -57 кг:
- Л.Энхрийлэн хоёрдугаар тойрогтоо Израилийн Тимна Нелсон Левид ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Л.Өнөболд, Г.Хэрлэн, Ё.Басхүү нар дараагийн шатанд шалгарлаа
НЭМЭЛТ:
Ташкентын Гранд Сламын эхний өдрийн хэсгийн шатны барилдаанууд үргэлжилж байна.
Эрэгтэй -60 кг:
- Л.Өнөболд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Афганистаны Саид Камалуддин Дивбандаг ялж, дараагийн тойрогтоо дэлхийн аваргын хүрэл медальт Нагаяма Рюүжүтэй таарлаа.
Эрэгтэй -66 кг:
- Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Узбекистаны Мухриддин Тилововыг яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Перугийн Хуан Постигош
- Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Киллиан Ле Блушийг яллаа.
Б.Хорлоодой дэлхийн аварга Абэ Үтатай барилдана
НЭМЭЛТ:
Ташкентын Гранд Сламын эхний өдрийн хэсгийн шатны барилдаанууд эхэллээ.
Эмэгтэй -48 кг:
- Л.Сосорбарам эхний тойрогтоо Португалийн Жоана Диогог яллаа. Түүний хоёрдугаар тойргийн өрсөлдөгч Узбекистаны Диёра Келдиёрова болон Казакстаны Анна Казюлина нарын хэн ялсан нь байх болно.
- Б.Хорлоодой эхний тойрогтоо Италийн Мартина Кастоньолаг ялж, хоёрдугаар тойрогтоо дэлхийн хоёр удаагийн аварга Японы Абэ Үтатай таарлаа.
Эрэгтэй -60 кг:
- Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Туркийн Михрач Аккуст ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Азийн шилдгүүд эргэн ирсэн Ташкентын Гранд Слам
IJF буюу Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулж буй Ташкентын Гранд Слам өнөөдөр/2021.03.05/ Хумо цэнгэлдэхэд үзэгчгүй эхэлж байна. Энэхүү олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд таван тивийн 71 орны 497 тамирчин оролцохоор Узбекистанд хүрэлцэн иржээ.
Азийн шилдгүүд эргэн ирсэн нь
Өнгөрсөн сард зохион байгуулагдсан Тель Авивын Гранд Сламд Япон, Өмнөд Солонгосын шилдэг баг тамирчид оролцоогүй бол Монгол Улсаас ганцхан Саид Моллаей л зодоглосон. Тэгвэл энэ удаа Ташкентад Азийн шилдгүүд хуран чуулжээ. Тухайлбал, Япон улс Абэ Үта, Нагаяама Рюүжү, Сонэ Акира, Таширо Микү зэрэг шилдгүүдээ илгээсэн бол Өмнөд Солонгос Лий Харим, Ан Баул, Ким Лимван тэргүүтэй бөхчүүдээ илгээв. Харин Монгол улс МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Сумъяа, Ц.Цогтбаатар, Г.Хэрлэн тэргүүтэй 20 тамирчнаа явуулсан.
Азийн бөхийн шилдэг гүрнүүд оролцохоор ирсэн ч Европын топ тамирчид энэ удаагийн Ташкентын Гранд Сламыг өнжихөөр болов. Бид бүхний сайн мэдэх Украины Дариа Билодид, Израилийн Саги Муки, Испанийн Николоз Шеразадишвили, Косовогийн Дистриа Красник, Майлинда Кельминди, Канадын Криста Дегүчи зэрэг тамирчид ирээгүй аж. Франц улс бүр жүдогийн хоёрдугаар шигшээ багаа илгээжээ.
МУГТ М.Уранцэцэг жингээ тэргүүлнэ
МУГТ М.Уранцэцэг энэ удаагийн Ташкентын Гранд Сламын эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинг чансаагаараа тэргүүлж байна. Дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй түүний дээр бичигддэг Дистриа Красник, Дариа Билодид, Тонаки Фүна нар Узбекистанд ирсэнгүй. М.Уранцэцэг, Д.Сумъяа зэрэг олимпийн эрх авах нь бараг л тодорхой болчихсон тамирчид Ташкентын Гранд Сламыг өнжиж болох байсан ч өнгөрөгч нэгдүгээр сараас хойш олон улсын тэмцээн уралдаанд оролцоогүй байсан юм. Олимп хаяанд ирээд буй энэ үед тэмцээн уралдаанд оролцохгүй удаан явах нь эрсдэлтэй гэж үзээд Монгол Улс шилдэг тамирчдаа илгээсэн нь лавтай. Дээр дурдагдсан дэлхийн чансааг тэргүүлэгчид ч ирэх тэмцээнүүдэд оролцох биз ээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Ташкентын Гранд Сламд Ази тамирчид медалийн тавцанд зогсох нь их гэнэ. Европын шилдгүүдээс Бельгийн Маттиас Кассе, Азарбайжаны Рустам Оружов, Узбекистаны Шарафуддин Лутфуллаев, Казакстаны Елдос Сметов нар л оролцохоор мэдүүлгэ өгчээ.
Ташкентын Гранд Сламын эхний өдөр
Ташкентын Гранд Сламын эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй -60 кг, -66 кг, эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг-ийн жингүүдийн барилдаан явагдана.
Эхний өдөр зодоглох Монголын тамирчдын сугалаа
Эмэгтэй -48 кг:
- МУГТ М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Оросын Анастасиа Павленко болон Энэтхэгийн Шушила Деви Ликмабам нарын хэн ялсантай нь барилдана.
Эмэгтэй -52 кг:
- Б.Хорлоодой эхний тойрогтоо Италийн Мартина Кастоньолатай
- Л.Сосорбарам эхний тойрогтоо Португалийн Жоана Диоготой
Эмэгтэй -57 кг:
- МУГТ Д.Сумъяа эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Узбекистаны Нилуфар Ермаганбетоватай
Эрэгтэй -60 кг:
- Л.Өнөболд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Афганистаны Саид Камалуддин Дивбандтай
- Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Туркийн Михрач Аккустай
Холбоотой мэдээ