Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөлийн хурлаар өнөөдөр /2021.03.05/ Ерөнхий захирлыг нээлттэй сонгон шалгаруулна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилсон ч тэрбээр Олон нийтийн телевизийн дүрэм, журмыг зөрчсөн тул албан тушаалаас нь энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр чөлөөлсөн. Н.Дэмбэрэл нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажилласан нэгхэн сарын хугацаанд эфирийн гурван удаагийн зөрчил гаргасан гэдэг гомдлыг телевизийн хамт олон гаргасан юм. Тухайлбал, Хүүхдийн төлөө фонд нэрээр мөнгө босгох гэж эфирийг цаг эвдэн олон цаг шууд дамжуулсан. Хоёрт, Соёлын сайд асан С.Чулууныг хамгаалах ажлыг олон нийтийн телевизээр нэвтрүүлсэн. Гуравт, Н.Дэмбэрэл тус телевизийн захирал болмогцоо программ зөрчиж, 600 студид Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийсэн. Энэ үеэрээ хувийн студийн техник хэрэгсэл, уран бүтээлчдийг оролцуулсан нь телевизийн уран бүтээлчдийн шүүмжлэлтэй тулгарч ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан болсон.
Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөлөөр дараагийн шинэ захирлыг тодруулна. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлсэн байна.
МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшигч нь улс төрийн аль нэг намын гишүүн бус байна гэсэн шаардлага тавьсан ч нэр дэвшигчид бүгд ардаа аль нэг улстөрчийн нөлөө, хамааралтай нь тодорхой байна. Олон нийтийн телевизийн Ерөнхий захирлаар өөрийн хүнээ томилж “эзэн суух” гэсэн хүсэл ялсан намын улстөрч бүхэнд бий.
Өмнөх захирал Н.Дэмбэрэлийн хувьд УИХ-ын даргын нөлөөтэйгөөр томилогдсон байдаг. Түүнийг Х.Баттулгын "тавиул" ч гэж харах хүмүүс байсан. Харин энэ удаад хэний хүн олон нийтийн телевизийн захирлаар очих вэ гэдэг нь анхаарлын төвд байна. Нөгөөтэйгүүр, тус телевизийн уран бүтээлчид өнгөрсөн намраас хойш тэмцэл, эсэргүүцэл хийж, улмаар Л.Нинжжамцийг Ерөнхий захирлаас нь огцруулсан. Тиймдээ ч шинээр очих Ерөнхий захирлын хувьд уран бүтээлчдийн таалалд нийцэх учиртай.
МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчдийн хэн нь хэн гэдэг улстөрчийн дэмжлэгтэйгээр өрсөлдөж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Нэр дэвшигчдийн дунд улстөрчдийн нөлөөгүй хоёр хүн нэр дэвшиж байна. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Б.Ууганбаяр болон сэтгүүлч А.Бүрэнбаатар нарын ард аль нэг улстөрч байхгүй бөгөөд Олон нийтийн телевизийг өөрчилж, шинэчилнэ гэсэн амбицаар тэд нэрээ дэвшүүлжээ.
АПУ компанийн Маркетингийн захирлаар ажиллаж байсан, “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү өрсөлдөхөөр хамгийн сүүлд бүртгүүлжээ. Тэрбээр 2002 оноос хойш борлуулалт, маркетинг, брэндингийн чиглэлээр ажиллаж хүнс, харилцаа холбоо, уул уурхай зэрэг олон салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж зах зээлд нэвтрүүлсэн гэдэг. Улмаар 2014 онд брэндинг, олон нийттэй харилцах “Bat Solution Partners” компанийг байгуулж байв. Түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх дэмжиж байгаа гэнэ.
Сэтгүүлч Р.Гандиймаа. Түүний хувьд МҮОНТ-ийн захирал болон ММ агентлагийн тоймчоор ажиллаж байсан мэргэжлийн сэтгүүлч. Сэтгүүлч Р.Гандиймааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон Сангийн сайд Б.Жавхлан зүтгүүлжээ. Гэхдээ түүнийг телевизийн уран бүтээлчид нь дэмжихгүй байгаа гэсэн мэдээлэл байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мөн нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр ТВ5 телевизэд олон жил сэтгүүлчээр ажилласан. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын дэмжлэгтэйгээр МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөж байна.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын нэр бүхий гишүүдийн дэмжлэгтэйгээр нэр дэвшиж байгаа ч түүнийг хамт олон нь хүлээн зөвшөөрөхгүйгээ удаа дараа илэрхийлсэн.
TV5 телевизийн ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч Э.Дагиймаа, “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа нар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн дэмжлэгтэйгээр нэр дэвшиж байна. МҮОНТВ-ээс ажил амьдралын гараагаа эхэлж байсан Н.Болормааг телевизийн уран бүтээлчид нь ч дэмжиж байгаа аж.
“Аж богдын харуул”, “Мөнхийн ус” зэрэг дуугаараа нэг хэсэг залуусыг байлдан дагуулж байсан Т.Бат-Оргил сүүлд улс төр сонирхох болсон. 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байсан тэрбээр энэ удаад олон нийтийн телевизийн захиралд нэр дэвшиж байна. Түүнийг МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Ганболд болон МҮОНРТВ-ийн хамт олны зөвлөл дэмжиж буй.
Өнгөрсөн хугацаанд сонгон шалгаруулалт нь хоёр ч удаа хойшлоод байсан олон нийтийн телевизийн захирлыг Үндэсний зөвлөлийн шинээр бүрдсэн гишүүдийн олонхын саналаар өнөөдөр тодруулна.
Зочинл 2021-03-05 202.9.46.195
Энэ чулуун гэдэг хар хулгайч хаа явсан газраа гай будрын хов хэрүүл тарьж явах юм аа
Хотын уугуул иргэн 2021-03-05 64.119.17.211
Тохирох хүн нэг ч алга. Гаднаас хүн авч ирж гэрээгээр 1-2 жил ажиллуулвал ямар эвэ.. Тэгвэл ядаж манай улс төрчдийн гар хөл болохгуй ..
Уншигч 2021-03-05 202.179.27.199
Болоосой гэх нэг ч хүн алга, Хойшлуулсан нь дээр
Зочин 2021-03-05 66.181.161.64
Гандиймааг Хэвлэлийн хүрээлэнг насаараа зайдалсан хөгшин захирал Мөнхмандах дэмжиж байгаа. Учир нь Мөнхмандах ОНРТ-ийн нэрээр хамтарсан олон төсөл бичиж хэрэгжүүлдэг.
Л.Л 2021-03-05 66.181.166.134
ЭНД ТОХИРОХ 2 ЭРЭГТЭЙ, НЭГ ЭМЭГТЭЙ Л БАЙНА ДАА. БУСАД НЬ БУУНЫ НОХОД, МӨН МЭРГЭЖЛИЙН БУС, СЭТГҮҮЛЧ, УРАН БҮТЭЭЛЧ НАР НЬ ХҮЛЭЭН АВАХГҮЙ ХҮМҮҮС БАЙНАМ. ЗА, БАОТ-ОРГИЛ БОЛ БҮР МЭРГЭЖЛИЙН БУС, ТЭС ХӨНДЛӨНГИЙН ХҮН ЮУГАА ХИЙХЭВ ДЭЭ. БҮРНЭЭ, АМАРАА, БОЛОРМАА НАР НЬ ЯГ ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮС НЬ…
Зочин 2021-03-05 66.181.187.33
Амарбаярыг дэмжиж байна тэнцвэртэй ярьдаг
Зочин 2021-03-05 64.119.23.15
энэ гэрлээ нараа нар өглөө хөтөлбөрөөс гарсан юмнууд мөнгө өгвөл хэнийг ч хөхнө
Зочин 2021-03-05 66.181.161.64
Гэрэлээ бол Наранбаатарыг олон жил хөхсөн
Зочин 2021-03-05 66.181.186.58
Ернь хөхдөг.
Зочин 2021-03-05 64.119.23.15
мэдээгээр сурталчилгаа хийж хувьдаа мөнгө авдаг
Зочин 2021-03-05 64.119.23.15
энэ тв ийг үзэхээ болоиод удаж бана ш дээ
Зочин 2021-03-05 192.82.77.143
Энэ шалгаруулалт бидний оюун санааны хөгжил, эрх чөлөөнд ихээхэн хамаатай ажил даа. Радио телевиз хааш явж байна, технологийн дэвшлийн энэ эрчимтэй цаг үед энэ байгууллагыг алсын хараатай, өргөн мэдлэгтэй, цараатай хүнээр удирдуулах нь нийт монголчудын эрх ашиг шүү дээ. Дарга эрх мэдэлтний гарын хүмүүсийг томилж тоглодогоо дуусгавар болгох цаг хэдийнээ болсон байна.
иргэн 2021-03-05 202.179.26.86
МҮОНРТ, Дарханы зам 2 яг адилхан болсон газар,
Зочин 2021-03-05 64.119.16.105
Бат~Оргилыг дэмжинэ
Зочин 2021-03-05 66.181.183.211
Баторгил болоосой, яг чадах хөгжүүлэх хүн шд
Б.Батцэнгэл 2021-03-05 64.119.22.140
Бат-Оргил Яагаад гэвэл залуу хүн Орчин үетэйгээ дэвшиж явах ёстой Амжилт хүсье
Зочин 2021-03-05 124.158.96.235
Бат – Оргил нь хамаагүй дээрээ.
ХУУЛЬЧ 2021-03-05 192.82.64.190
МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ ӨӨРТӨӨ ТОМ ЖИЖИГ ГЭХЭЭСНИЙТЭЭРЭЭ УЛС ТӨРЧИД ШҮҮ ДЭЭ ,,,,,,,,,,ТҮҮНИЙГ ӨНГӨРСӨН НИЙГЭМ БИДЭНД ҮЛДЭЭСЭН ӨВ ХӨРӨНГӨ ГЭЭД БОДЧИХ ,,,,,,
Зочин 2021-03-05 71.196.204.28
Хувьчлах хэрэгтэй. Улсын төсөвөөс санхүүжүүлэхийг зогсоо. Өөрийн хүчээр амьдраг. Монголын мэдээ гэхэд л энэ тэндхийн төслийн сурталчилгаа хийж сэтгүүлчид нь өөрийн дансандаа юмуу бэлнээр байнга мөнгө авч байна. Үүнийг шалгаач.
Зочин 2021-03-05 69.138.228.195
Ene Gerelee gej hyyhen chin mash olon jil nuguu idegch shamshigduulagch Naranbaatartaigaa hamtragchid bsiimoo!! Odoo bas l nuguuh n zuvluliin gishuuneer ergeed orchihson tuuj bnleedee!!! Daanch aihtar ulsuuddaa yanadaa chaavaas …!!!
Зочин 2021-03-05 202.21.111.170
энэ телевизийн 700 800 хүнийг бүгдийг хал 150 хүн л болно бүр нэг ялзарсан нэрийг нь аш иглаал явж байдаг параз
итууд
Зочин 2021-03-05 202.179.27.235
ЭНЭ ТЕЛЕВИЗИЙН ХОЦРОГДСОН ЧАДВАРГҮЙ АЖИЛЧИДЫГ БҮГДИЙГ НЬ ШИНЭЧИЛ. ҮЗЭХ ӨӨДТЭЙ НЭВТРҮҮЛЭГ НЭГЧ АЛГА. ТЭГЭЭД БАС АЙМАР ХЭРҮҮЛЧ ЭЭ. САЙН АЖИЛТАН ШААРДЛАГА ТАВИХАД ХЭЛЭХ ЮМ АЛГА. АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЮМНУУД БОЛ ӨӨР Ш ДЭЭ.
Зочин 2021-03-05 66.181.183.127
М.Амарбаярыг Рио Тинто ,Л.Гэрэл,Г.Занлангатар нар лэмжиж байгаа бол бүр болохгүй шүү
Зочин 2021-03-05 202.9.40.32
Дагиймаа Гандиймаа Гэрэл Амарбаяр мэтийн нэг намын гар хөл болсон хутган үймүүлэгчдийг хурлаар ч оруулах шаардлага байхгүй
хүннү 2021-03-05 202.55.188.83
МҮОРТ-хэн эхлээд хэдэн удаа “Лүүжин” тавиул, тэгэхгүй бол танай ТВ-д олон жилийн бугшсан ад зэтгэр үүрэлсэн байна. Өөрснөө тэрэндээ хорлогдоод элий балай болж. Тэгэж байж өөрснөө “цэвэрш” дараа нь захирлаа сонго!!! Улс төр хэмээх шулмасаас холуур бай.
ard tvmen 2021-03-05 203.23.199.217
Gereleeg zailuulaa yu ch medehgvi bolovsrol ulaan noil ooroo ichehgvi yvaad bh ym Batorgil bna daa ene dotor
tsog 2021-03-05 124.158.88.11
Bayarkhuu, Batorgil nar yamar yum gehees bish busad n bol hereggui. Shinechlel hiij chadahgui. Ninjeegees deer hun haragdahgui bn. Ner devshsen setguulch nar chadahgui ee
Зочин 2021-03-05 73.231.128.120
Хэн нэгний түлхээс биш А.Бшрэнбаатар нь л дээр байх
Зочин 2021-03-05 59.153.114.58
Р.Гандиймаа
Зочин 2021-03-05 202.55.188.83
Ий…энэ хүүхэнээс Жамц нь дээр
А 2021-03-05 202.126.89.78
Болормааг уран бүтээлчид нь дэмжээд ч гэх шиг ххэ би лав дэмжээгүй шүү
Зочин 2021-03-05 66.181.183.198
Bat-Orgiliig demjij bn, ter chadnaa
зочин 2021-03-05 139.5.219.150
наргиан уу
Зочин 2021-03-05 202.9.46.116
БАЛАЙ ТВ -Г ХУВЬЧЛААЧ . УТГАА АЛДЛАА
Амарбаярыг дэмжиж байна. 2021-03-05 66.181.161.86
Амарбаяр үндэсний олон нийтийн телевизийг удирдаж чадна.
Зочин 2021-03-05 202.179.27.235
Ер нь энэ телевизийг бараг үзэхээ байсан. Нээх хоцрогдсон телевиз. Уран бүтээлчид нь хоцрогдсон болохоор ийм байдаг байх гэж боддог. Их л хэрүүлч ажилчид бна лээ. Ажилаа сайн хийж чаддаг бол хамаа алга. Чаддаггүй юм биш үү.
Зочин 2021-03-05 202.179.27.235
Сүүлийн 2 нь царайлаг юм аа. Ялангуяа эмэгтэй нь дажгүй бүсгүй бна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтан зөв төрхтэй байх ёстой. Англи, францын телевизүүдийн захиралууд янзтай хүүхнүүд байдаг юм шүү. Ажилаа ч сайн хийдэг.
Зочин 2021-03-05 202.9.46.116
Hahahh
Зочин 2021-03-05 202.179.27.235
Хэ Хэ харин тийм байдаг юм билээ. Үнэн тасархай хүүхнүүд байдаг юм бна лээ. Аль аль талынхаа ажлыг сайн хийдэг байх гэж боддогдмоор шүү. Телевизүүд нь тасархай гоё ш дээ. Бусдыг нь харахаар юун юм үзэх шууд айдас төрч байна ха ха.
Зочин 2021-03-05 66.181.181.159
Bat-Orgiliig – yeas
Зочин 2021-03-05 202.9.46.116
bugd wahahahaha
иргзн 2021-03-05 202.179.26.86
наад Чөтгөр шүгэлсэн МҮОНРТ-ын Захиралын албанд ямарч сайн Мэдлэг мэргэжилтэй, Менежмент сайтай, Менижер Удирдлага томилогдсон ч удаан тэсэхгүй ээ, нээг их удахгүй Бослого тэмцэл болж бас л Халж солино гэсэн Асуудал босож ирнэ,
Зочин 2021-03-05 59.153.114.193
оросын элчин сайд МҮОНРТ-ийг загнасанаас хойш дарга сольдог ажилтай болов орос элчин сайдаас айгаад орос кино их гаргадаг болж
Зочин 2021-03-05 202.126.89.134
Dagiimaa mungunii bool bolson
Зочин 2021-03-05 202.126.89.134
Bat-Orgiliig demjij bna.
Зочин 2021-03-05 202.9.46.13
ЭНЭ ХҮМҮҮС ДОТРООС ДАГИЙМАА Л ГАНЦХАН МҮОНРТ-ИЙГ АВААД ЯВЖ ЧАДНА.
:ДАГИЙМАА Л ЧАДНА ШҮҮ 2021-03-05 202.9.46.13
ДАГИЙМАА Л ЧАДНА ДАА
Зочин 2021-03-05 66.181.183.127
За яршигдаа
Зочин 2021-03-05 192.82.73.176
Гэрэл ёс суртахуунгүй ангалзуур олоон жилийн өмнө тв-нхээ өглөө хөтөлбөрөөр орохдоо би 8 жил автобусаар яваагүй л дээ гээд л тачигнатал инээгээд үзэгчдээ доромжилсон хүн байгуулагын удирдлагад тэнцэхгүй хувьсгал хувиа ялгахгүй хүн 800 хүнийг удирдаж харагдаач. Нэр дэвшигчдээс эхний 2 сүүлийн хүн МҮТВ-г удирдаж чадна гэж манай гэрийн 8 хүн санал өгч байн.
Зочин 2021-03-05 202.9.46.116
ЯАЧКА ГЭРЭЛ ТВ ЗАХИРАЛ АСАН НАРАНБААТАРЫН ДООДОХЫГ БУУДАЛД ОЧИЖ ХӨХДӨГ БАЙСАН ЗАЙЛААГҮЙ ЮМ УУ
Зочин 2021-03-05 59.153.115.87
Бат-Оргилыг сайн гэж андуураад байхын яс муутай хүн
зочин 2021-03-05 202.131.243.186
энэ гэрэл одоо болиосоо шуналын дэв энэ байгуулагыг авч явж чадахгүй өөрийнхөө хэр хэмжээг мэдэх хэрэгтэй
Зочин 2021-03-05 202.126.88.214
Bvrenbaatar demii demii ! Yu ch meddeggvi, bolovsrolgvi hvndee!
Зочин 2021-03-05 169.253.162.4
Batorgil Hamt olnii demjleg gedeg bol hamgiin chuhal shuu dee. Batorgil bol mundag zaluu shdee. Batorgiliig demjijbna. Bi Batorgiliintoi yamar ch hamaagui ene zaluu ikh noen nuruutai zuv zaluu sanagdaad bgaa umdaa.
Мөнх 2021-03-05 103.206.195.230
Аль ч талаараа Т.Бат-Оргил энэ албыг аваад явчихна даа.
ТЭНГЭР БӨӨ 2021-03-05 95.174.65.20
1САРДАА 1САЯАС ДЭЭШ ЦАЛИН ИДДЭГ 1МЯНГАН ХҮНИЙГ ТЭЖЭЭХЭЭ БОЛИХГҮЙ ИЧИХГҮЙ ГАНЦ ЗАРИГ ӨНӨРӨӨГӨӨӨС МЯНГАН ДООР ХУРДГҮЙ СЭТГЭЛГҮЙ ЖИЛДЭЭ Ч 1Ч НЭВТРҮҮЛЭГ ХИЙДЭГГҮЙ 1-2ХОН БАРААГАА ХАРУУЛДАГ ТЭЖЭЭЛИЙН ГАХАЙНУУДЫГ ТАРАЖ ХАЯАЛ ГАНХАН ЦАГИЙН ХҮРДЭЭ ЗАСГИЙН МЭДЭЭ ГЭЖ 11,15,20ЦАГТ АЛБАН ЁСНИЙ НЭТРҮЛЛЭХ ЦАГТАЙ БУСДЫГ НЬ ХУВЬЧИЛСАН ДЭЭР Ш ТЭЭ УГААСАА БҮГД НОЙРНЫ ЭМ ШАРХАДНЫХАН Ч ТООЖ ҮЗЭХГҮЙ ЯАЖ ИЧИХГҮЙ ЦАЛИН АВДАГ БАЙНАА БАС БИХЭНХ ГАВЬЯАТ АЛТАН ГАДАСТ ХА ХА
Зочин 2021-03-05 202.126.88.214
R.Gandiimaa ch chambai l hvndee !
Hj 2021-03-05 192.82.76.160
Ovoo bolomjtoi ni gants Dagiimaa l baina daa
Зочин 2021-03-05 43.242.243.50
Энэ Бат-Оргил гээч албан тушаалын шуналтан л битгий болоосой
Зочин 2021-03-05 202.126.90.133
Tiim l chuhal alban tushaal uu? Uls dayaaraa l yarihin, olon aild l gardag bolohoos olon hun er ni uzdim uu? Neeh tom um ni deer ochih geed bga um shig
Зочин 2021-03-05 69.47.44.250
Bat-Orgil songogdoosoi!
Иргэн 2021-03-05 66.181.181.157
Бот-Оргил дээр дээ