Санхүүгийн залилангаас болгоомжил! | News.MN

Санхүүгийн залилангаас болгоомжил!

Санхүүгийн залилангаас болгоомжил!

Санхүүгийн залилангаас болгоомжил!

Сүүлийн үед мөнгөө өсгөх хүсэлтэй хүмүүсийн хамгийн ихээр сонирхож буй хөрөнгө оруулалт нь АрдКойн. Блокчэйнд суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн болох АрдКойны үнэлгээ нь өнөөдөр хагас тэрбум ам.долларт хүрэхийн зэрэгцээ хүмүүс шуурч, хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэллээ. Үүнийг тойрсон эргэлзээ хардлага байгаа ч богино хугацаанд мөнгөө өсгөх гэсэн хүмүүс урамшууллын оноотой болохын тулд амьдралаа “дэнчин”-д тавихаас ч буцахгүй дүр зураг харагдаж буй. Одоогоор хэн нэгэн хохироогүй ч ирээдүйд араасаа ямар их хохирол, эрсдэл дагуулахыг хэлж мэдэхгүй.

Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн долоо хоногт анхаарал татахуйц мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд иргэд ирээдүйд эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй хэмээн анхааруулсныг энд тодотгоё. Мэдэгдэлд,

Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба цаашдаа үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь ирээдүйд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй хэмээжээ.

Иргэдэд сэрэмжлүүлсэн уг мэдэгдлийг “Ард санхүүгийн нэгдэл” компанийн захирал Ч.Ганхуяг эсрэгээр нь тайлбарлажээ. Тэрбээр "АрдКойн Ард санхүүгийн нэгдлийн үйл ажиллагааны орлого болон ирээдүйн орлогоос гадна хөрөнгөөр баталгаажсан гэж ойлгож болно. Иймд хөөс биш. Манай АрдКойнд итгэж болно. Монголчууд цахим шилжилт гэж хоосон ярих биш хийх ёстой. АрдКойн хүнийг хохироох үндэслэл байхгүй. Ямар ч аюулгүй. Өнөөдрийг хүртэл хүн хохирлоо гэж надтай нэг ч хүн холбогдоогүй. Шалтгаан нь, би хэнийг ч хохироогоогүй. Учир нь, Ард санхүүгийн нэгдэл өөрийнхөө орлогын тодорхой төсвийг гаргаж бид тодорхой хувиар сар бүр худалдан авч, дараагийн хүмүүстээ өгдөг. Ард лайфын хоёр хувийн дансанд мөнгө хийхэд бид 2 хувийг нь буцаан олгоно. Бүгд супер ашиг хийдэг. Дансанд хийсэн мөнгөний хэмжээ чухал биш. Та худалдаж ав, хадгал, март хэмээжээ.

Түүний хэлснээр нэг сая төгрөгөөр урамшууллын оноо авсан хүн сарын дотор 10 сая,  нэг тэрбумаас 1.3 сая 355 тэрбумын ашиг олсон гэх. Үүнийг сонсоод хэний ч “хорхой” хүрэх нь мэдээж. Гэхдээ “үнэгүй юм хавханд л бий” гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Мөнгөө богино хугацаанд өсгөхийн тулд эд хөрөнгөөрөө хохирч амьдралаа сүйрүүлсэн маш олон жишээ бий. Гэвч могойны зураг шэйрлэж, “аз аз” гэж бичээд л мөнгөтэй болно гэж итгэдэг гэнэн монголчууд одоо ч бусдаасаа сургамж авахгүй, цахим мөнгө, луйвар, сүлжээний бизнесийн хохирогч болсоор. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2017 онд Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” сүлжээ нь 11.398 хохирогчтой. Нийт 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Түүчнчлэн монголчууд биткойныг  сонирхож эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Цахим мөнгөний бирж болох trade.mn-д данстай болсон хүн 1000 давсан. Энэ нь бас л богино хугацаанд мөнгөтэй болох аргын нэг. Ийм аргаар мөнгөтэй болох гэсэн хүмүүс их байдаг нь фэйсбүүкэд түгээмэл. Жишээ нь, “PI нь одоогоор 1.8$ буюу Монгол мөнгөөр 5130 болж байна. Энэ оны гуравдугаар сарын дундаас худалдаанд гарч эхэлнэ. Мөнгө, Дата үрэхгүй, Сүлжээний бизнес биш. Миний таамгаар үнэ нь цаашдаа өсөөд явна амжиж олон пи цуглуулаарай” гэх зарын дор  “мэдээлэл сонирхъё” гэсэн маш олон сэтгэгдлийг харж болно.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Хадгаламж зээлийн хоршоонд мөнгө хадгалуулж, их хэмжээний ашиг олох гэсэн гэнэн бодлоосоо болж, хохирсон олон мянган хохирогч бий. Санхүүгийн энэхүү луйврыг нь зогсоох оролдлого хийсэн хүн амь насаа ч алдсан. Хохирлыг барагдуулах асуудал 10 гаруй жилийн турш яригдаж байгаа ч бас эцэслэгдээгүй явж буй.

Мөнгөө богино хугацаанд өсгөх зорилготой залилуулсан хүний 70 хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, хүнээс зээлж авсан мөнгөө залилуулсан байдаг аж. Хүнээс мөнгө зээлж түүнийгээ өсгөж дундаас нь ашиг олно гэсэн хялбар бодлоосоо болж иргэд энэ хэргийн золиос болдог байна. Хэн нэгэн их хэмжээний мөнгөөрөө биткойн, урамшууллын оноо худалдан аваад алдлаа гэхэд хариуцлага хүлээлгэх боломжгүй болохыг ч цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Аливаа зүйлд хэт туйлширч, амар хялбар аргаар мөнгө олно гэх бодлоос үүдэн гарч болох эрсдлийг хэн нэгэн биш та л өөрөө үүрдэг гэдгийг сануулъя.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-05 202.55.188.110

Энэ хеесийг Ганхуяг еерее санаатайгаар хийж байгаа гэдгийг бага зэрэг судлаад узэхэд ойлгомжтой болно. Ардкойн гадны 2 бирж дээр гарсан гэдэг ч 1 нь луйвар болоод хаагдсан. Негеех нь ямар ч идэвхгуй, бараг хэрэглэгчгуй, Эстонийн жижиг бирж байгаа. Арилжааны туухийг нь харвал едерт $1000 орчмоор л Ардкойны унийг 30%, 40% есгеж байгаа нь харагдана. Зарсан туух байхгуй зевхен унэ хеерегдеж авч байсан нь харагдана. Ганхуяг еерее еерийнхее койныг хеесруулж байгаа нь тэр. Худлаа гэвэл ороод узэцгээ.

Avatar

Зочин 2021-03-05 66.181.161.69

Хүмүүсийг болгоомжлуулах нь зөв л дөө. Гэхдээ өөрөө юу бичиж байгаагаа бодох хэрэгтэй байхаа. Эхлээд койнуудынхаа учрыг олчих. Монголчууд жинхэнэ зах зээлийн харьцаанд орж байна шүү дээ. Удахгүй бүх нийтээрээ 7настай хүүхдээс 70 настангууд хамрагдана. Унаж босно. Яах вэ бүгд үзхэд юу нь болохгүй гэж…

Avatar

Зочин 2021-03-05 43.228.129.131

Ард койн бол хүний шунал дээр тоглолт хийж байгаа ухаалаг цэвэрхэн тоглоом шүү, цаана нь ганхуяг нь инээгээд л сууж байгаа.

Avatar

Зочин 2021-03-05 192.82.64.153

Жи тайм хохирогч нарын хохирлыг барагдуулна гэсэн яасан бэ ШҮҮХЭЭ

Avatar

Зочинн 2021-03-05 202.9.40.161

Яг үнэндээ хэлэхэд манай монголчууд хувин дотрох хавчнууд шиг байна өө. Нэг нь хувингаас гарах гэж байтал нөгөө хэд нь доошоо татаад байдаг… ер нь яаж бодсон ч хоосон зах зээл хөгжихгүй! Жишээ нь: та худалдагч өөрийнхөө бүтээгдэхүүнээ зарах гэтэл худалдан авагч байхгүй, тэр зах зээл тэр чигээрээ хоосон байхад танай лангуу тэгээд тэр зах нь яаж хөгжөх үү дээ! Санхүүгийн зах зээл ч мөн адил, их оролцогчтой байх тусам хөгждөг. Ard Financial Group манай монголын хоосон зах зээлд ард иргэд ээ урьж

Avatar

Зочин 2021-03-05 50.82.145.144

За бараг л үнэнэ хэнээс худалдаж аваад буцаад хэндээ зарах гэж байгаа юм болдоо чааваас, Батын баяжих шат нь гэнэ Болд л таарах байх гэхдээ ухаантай даа манай Монголчууд ухаантай

Avatar

Зочин 2021-03-05 202.9.40.161

Энэ нийтлэл бичсэн хүн, нөгөө нэг А үсэгээ ч мэдэхгүй хүн хайп авах гээд улаараад байгаа юм шиг бичсэн байна өө, уучлаарай ядаж цахим мөнгө, СЗЗ-ийг сүлжээнээс ялгах чадвартай мэдлэгтэй болчихоод олон нийтэд тараа! СЗЗ-д оролцогчдын тоо болон мэдлэг нь нэмэгдэх тусам СЗЗ хөжгнө шүү дээ… хэн ч оролцохгүй хэн ч мэдэхийг хүсэхгүй байх юм бол бирж ч хөгжихгүй монголчууд СЗЗ гэж юу вэ гэдэгийг ч ойлгохгүй дэлхийд элэг доог болно доо!

Avatar

Зочин 2021-03-05 202.21.107.98

ВИТКОЙН, АРДКОЙНЫГ СҮЛЖЭЭНИЙ ПРАМИД ЖИ ТАЙМТАЙ ХАРЬЦУУЛНА ГЭДЭГ МАШ БУРУУ ХОЦРОГДСОН ОЙЛГОЛТ. ШИНЭ ВАЛЬТ ГАРЧ БАЙНАШТЭЭ ГАДААДААС ВАЛЬТ ТАТАХ БОЛОМЖТОЙ …ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ҮҮНРҮҮ ЯВЧИХСАНШТЭЭ…ЯВААНДАА БАНКУУД АШИГГҮЙ… МОНГОЛЧУУД ХОЦОРЧ БОЛХГҮЙ…КОЙНУУД ӨМНӨ ХЭЗЭЭЧ БАЙГААГҮЙ САНХҮҮГИЙН ШИНЭ БҮТЭЭГДХҮҮН ШҮҮ. МОНГОЛЧУУД САЙН СУРАЛЦАЖ ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ …

Avatar

зочин 2021-03-05 43.228.130.188

ЭНЭ ТАЛ ГАНХУЯГЫН ХИЙХ АЖИЛ МӨНДӨӨ ЯАЖ ХҮИҮҮСИЙГ ЗАЛИЛЖ МӨНГӨ ХУРААХ ВЭ ? ГЭСЭН АРГА ЯМАРЧ БАТАЛГААГҮЙ ХЭН ТҮҮГЭЭР НЬ ХУДАЛДАА НАЙМАА ХИЙЖ ОРЛОГО ОЛОХ ЮМ БЭ . ШИНЭ ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ЗАЛИЛАН БН . МАНАЙХАН МАШ ОЛОН СҮЛЖЭЭНИЙ БИЗНЁСТ МӨНГӨӨ АЛДСАН ДАА . ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГГҮЙ ХҮМҮҮС ИЙМ ЮМРУУ ОРЖ ХОХИРДОГ ТОХИОЛДОЛ ИХ БАЙДАГ Ж НЬ:ЖИТАЙМ СҮЛЖЭЭ , ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНУУД ГМ. ХӨДӨЛМӨРИЙН ХҮЧЭЭРЭЭ ОЛООГҮЙ МӨНГИЙГ НОЙМОР ҮНЭ ХАЯЛЦАЖ АВАХ ШИГ ЮМАНД ХАЯДАГ ЮМ БН.

Avatar

Зочин 2021-03-05 202.55.188.110

Ардкойн гэдэг чинь цахим менге биш урамшууллын оноо. Яг Номин, Емарт, Мобикомын оноо шиг зевхен компани дотроо л хэрэглэнэ, бэлэн менгеер авч чадахгуй. Хэрэв тэр компани дампуурвал оноо нь хог болно. Мэдэхгуй хумуусийг будилуулах гээд албаар Биткойн шиг койн гээд нэр зуусийм шиг. Ард-оноо гэхгуй дээ тэгсэн бол тэнэг хун ч утгаар нь ойлгоно. Койн мен бол Ардкойныг цахим менге шиг хэрэглэж чадахуу?Тэгвэл Биткойныг гадаадад кофешоп, цахилгаан бараа, киоскт хэрэглэж, биржд зараад бэлэн $-р авч чадна

Avatar

Нийтийн эрх ашгийн төлөө 2021-03-05 202.131.245.34

Ардын дансанд мөнгө орохдоо хэдхэн секунд, ардаас өөр банкны данс руу шилжүүлэхэд түмэн бэрхшээлтэй тулгарна. Бусдын мөнгийг хүчээр дансандаа байлгаж буюу хүчээр хадгаламжийн гэрээ хийсэн мөртлөө ямар ч хүүгүй, маш олон хүний мөнгийг гацааж мөнгийг эргэлдүүлж байгаа нь өөрөө залилах гэмт хэрэг мөн.

Avatar

Болио 2021-03-05 150.129.142.54

Ард түмнийг хуурч мөнгө олох нь ирээдүйд болох үйлийн үрийн эхлэл шүү

Avatar

За зөв хэджээ . Талх одоо болио 2021-03-05 150.129.142.54

Ямарч бхталгаагүй хий хоосон зүйлд ард түмнийг хуурахаа болиочээ Ганхуяг . Арай өөр бодит зүйлд тархиа ажлуулаач дээ .

Avatar

111 2021-03-05 202.126.89.88

Одоо аваад ханш унасан хойно зарах уед хохирол ууснэ… аваад март гэдэг хэлсэн байгаа биздээ?! Мартсан хугацаанд таны монгийг эргэлдуулнэ, унэгуйдуулнэ. ОУ санхуугийн зах зээлд бол энэ процесс арай удаан ургэлжлэх бх, манайд бол хэдхэн хоног, сарын дараа л унах дх даа… оорсдоо л мэд дээ

Avatar

111 2021-03-05 202.126.89.88

Нэг зуйл хэлэхэд энэ бол луйвар биш… гэхдээ критповалютын ханшийн осолт бууралт дээр л хумуус тоглолт хийж бгаа. Нэг талд нь хожно, ногоо талд нь хохирно. Ардынхан арилжаанаас хувиа авна

Avatar

Зочин 2021-03-05 103.212.116.151

АВААД ХАДГАЛ.ХАДГАЛААД ХЭН Ч ЗАРАХГҮЙ БОЛОХООР ҮНЭ НЬ МЭДЭЭЖ ӨСНӨ. ХЭДЭН ЖИЛ ХАДГАЛАХ ЁСТОЙ ЮМ. НЭГНЭЭС АВААД НӨГӨӨД ӨГНӨ. МЭДЭЭЖ ИРЭЭДҮЙД ХҮМҮҮС ХОХИРНО. МӨНГӨ УРГАДАГГҮЙ

Avatar

Залуу малчин 2021-03-05 66.181.181.159

Юугаар баталгаажсан бэ. Алт уу, үл хөдөх үү, газар уу …?

Avatar

Ner 2021-03-05 192.82.64.208

"Одоогоор хэн нэгэн хохироогүй ч ирээдүйд араасаа ямар их хохирол, эрсдэл дагуулахыг хэлж мэдэхгүй" – yamar ch hurungu oruulalt ersdeltei shdee mulguu shaaraa, bichij baigaa yumaa sudlaachee, mal mal yum bicheed baih yum.
news.mn er n bolovsrol medlegtei hun baina uu?

Avatar

БГД-ийн иргэн Баяраа 2021-03-05 202.9.47.15

ЗА Ардкоиныг G-Time -тай харьцуулах нь хайшаа юм хаха

Avatar

шунал 2021-03-05 202.9.47.31

энэ Ганхуяг айхтар болжээ. ингэж яваад л алга болно доо. манай ихэнхи супер баячууд энэ замаар хөрөнгөжсөн болохоор супер хөрөнгөтөн болх нь л дээ энэ хүн. гэнэ хүмүүс шүү дээ Монгол хүн. нэг их аймаар муу санаатай юм шиг, тэгсэн мөртлөө утга учиргүй. Ганхуяг сайн байна. Хэлэх үг алга.

Avatar

Зочин 2021-03-05 202.9.40.161

Цахим мөнгөний талаарх судал, дэлхийд гарсан криптовалютын талаар судал яагаад үнэ д орсон бээ гээд. Ер нь бол тэгээд аливаа зүйлсийг алттай зүйрлээд байх нь хоцрогдсон явдал шүү дээ 1970 хойш ам. доллар алтаар баталгаажхаа больсон, ам. доллар өөрийн гэсэн үнэ цэнтэй болсон Бреттон-Вүүдийн гэрээний цуцлалиын талаар унш. Мөнгөний дараагийн эра нь байхад консерватив байх юм даа чааваас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж