"ОХУ-аас сар тутам 200-250 мянган тун вакцин авахаар яриа хэлцэл хийж байна" | News.MN

"ОХУ-аас сар тутам 200-250 мянган тун вакцин авахаар яриа хэлцэл хийж байна"

"ОХУ-аас сар тутам 200-250 мянган тун вакцин авахаар яриа хэлцэл хийж байна"

"ОХУ-аас сар тутам 200-250 мянган тун вакцин авахаар яриа хэлцэл хийж байна"

ОХУ-ын “Спутник-V” вакцины үйлдвэрлэл, хэрэглээ, зөвшөөрөл, бүртгэл зэрэг тус вакциныг тойрсон асуудлаар өнөөдөр (2021.03.04) цахим ярилцлага болов. ОХУ-ын хамтын ажиллагааны "Россотрудничество" агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас зохион байгуулсан энэхүү ярилцлагад Монгол Улс, ОХУ-ын сэтгүүлчдийн байгууллага, Монголын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг болон "Монгол Эмимпекс концерн", "Интермед" эмнэлгийн төлөөлөгчид, хоёр орны эмч, анагаах ухааны эрдэмтэд оролцлоо.

Манай улс COVID-19-ийн эсрэг ОХУ-ын гарган авсан "Спутник-V" вакциныг өнгөрсөн сарын 27-нд хүлээн авсан бөгөөд тус вакциныг хүлээн аваад буй дэлхийн 23 дахь улс болсон билээ.

Тус уулзалтыг "Россотрудничество" агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга А.Р.Базархандаев нээж "Спутник-V" (өөр нэр нь "Гам-КОВИД-Вак") вакцины талаар мэдээлэв. Түүний хэлснээр, тус вакцин нь анх өнгөрсөн оны наймдугаар сарын 11-нд ОХУ-д бүртгэгдэн гарснаар COVID-19 цар тахлын эсрэг дэлхийн анхны бэлдмэл болжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас дотооддоо дархлаажуулалтад хэрэглэж эхэлсэн "Спутник-V" вакциныг өнөөдөр ОХУ-д Гамалейн хүрээлэн болон "Биннофарм", "Фармсинтез", "Р-Фарм", "Биокад", "Генериум" зэрэг хэд хэдэн компанид үйлдвэрлэж байгаа аж. Хойд хөршид өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн вакцинжуулалтад эхний ээлжинд эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнууд, багш нарыг хамруулж, улмаар энэ оны нэгдүгээр сарын 18-наас хүн амын бусад бүлгийг хамруулж эхэлснээр бүх нийтийг хамарсан шинж чанартай болон амжилттай явагдаж буй юм байна.

ОХУ-д өнөөдрийн байдлаар "Спутник-V" вакциныг оролцуулаад Новосибирскийн "Вектор" төвийн "ЭпиВакКорона", М.П.Чумаковын нэрэмжит эрдэм шинжилгээний төвийн боловсруулан гаргасан "КовиВак" гэсэн гурван нэрийн вакциныг албан ёсоор бүртгэн, улс дотроо болон олон улсад дархлаажуулалтад хэрэглэж байгаа аж. ОХУ сэтгүүлчдээ вакцинжуулалтын эхний ээлжинд хамруулан дархлаажуулж эхэлжээ.

ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийн доктор Курбан Аитов "ОХУ Covid-19 төрлийн ижил болон бусад халдварын эсрэг үйлчилгээг 50 жилийн өмнөөс судалж эхэлсэн, вакцин гарган авах, хөгжүүлэхэд түүнээс их хугацаа зарцуулсныг онцлоод, тус улсын гаргаж буй халдварын эсрэг вакцинуудаас ноцтой хор уршиг бүхий урвалын шинж тэмдэгүүд болон эсрэг үйлчилгээ гараагүй, илрээгүйг тодотгов.

Уулзалтад оролцсон анагаах ухааны доктор, эрүүл ахуйч эмч Х.Жамбалмаа "Манай улс олон төрлийн өвчнийг анагаахад хүүхэд багачуулаасаа эхлээд ОХУ-ын вакциныг олон жил хэрэглэж ирсэн улс" гэж онцлов.

Уулзалтын үеэр "Спутник-V" вакциныг эх орондоо нийлүүлсэн "Монгол Эмимпекс концерн" ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнэ "Спутник-V" вакциныг авах талаар аравдугаар сараас ОХУ-ын холбогдох байгууллагатай холбогдож харилцаж эхэлсэн. Үйл явц амар байгаагүй. Хамтын ажиллагаа аяндаа бий болж Монгол Улсын Засгийн газрын захиалгаар ЭМЯ-тай ярилцан гэрээ хийж "Спутник-V" вакциныг эх орондоо нийлүүлэхэд оролцож, оруулж ирээд байна.

Нийт 20 мянган тун оруулж ирэхээс эхний хэсгийг нийлүүлж, дараагийнхыг гуравдугаар сарын 10 гэхэд хүлээн авна. Цаашид сар тутамд 200-250 мянган туныг оруулж ирэхээр яриа хэлцэл хийж байна. Манай улсад хүн амаа аюулт халдварт өвчнөөс сэргийлж дархлаажуулахад вакцины эрэлт хэрэгцээ их байгааг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс бид, манай улс хэрэгцээт вакцинаа ОХУ-аас авч чадна гэдэгт итгэлтэй байна" гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-04 202.21.107.96

авахаар боллоо, авахаар тохирлоо. Авах гэж байна гэсээр байгаад хэдэн сар болов доо. Энэ Х.Баттулга гэж донгио нөхөр намын даргад тэрийг дэмж гэж илт ерөнхийлөгчийн хуулиа зөрчиж байхаар ерөнхийлөгч Путинтай фахим уулзалт хийгээд ч болтугай спутник В вакциныг нийлүүлэх талаар тусгайлан хүсэлт гаргасан бол аль нэг сард орж ирээд өдийд арай олон хүн тариулчихсан байхгүй юу даа. Ерөнхий сайд ч гэсэн адилхан годил толгойт юм байна.

Avatar

Зочин 2021-03-04 115.131.4.85

Хятад энэтхэг вакцин хийлгэж л болохгүй. Америк ч тэр. Оросын вакцин хамгийн найдвартай

Avatar

Зочин 2021-03-04 203.169.50.117

Баярлалаа

Avatar

Mandukhai 2021-03-04 202.126.90.97

Ashgvidee

Avatar

Зочин 2021-03-04 202.179.26.77

Jungoo huurliizudad oros vakzin tohirohgui gesen

Avatar

Зочин 2021-03-04 66.181.191.62

Яасан ч дуусдаггуй яриа хэлцэл вэ гуйлга гуйгаад байлгуй монгоо огоод аваач эсвэл олон тумэндээ хандаач дээ Дундаас нь идэж болохгуй болохоор л сонирхолгуй байна даа

Avatar

zochin 2021-03-04 66.181.177.211

Oros vaktsinaa olnoor oruulj irex xeregtei. Oros vaktsin l bidend ertnees taarch toxirch irsen shuu dee. Orosoo xiilgenee

Avatar

Эрдэнэ 2021-03-04 139.5.218.150

Оросын вакцин хийлгэнээ. Хурдан авчраад ажлаа эхлээч.

Avatar

Зочин 2021-03-04 98.42.137.30

Дандаа оросын бууны нохойнууд…. Ядаж ДЭМБ – аас зөвшөөрөгдсөн вакцин тариулах хэрэгтэй. Ядаж эсрэг биет үүсэхгүй үр дүн муутай нь шинжилгээгээр нотлогдвол дараа нь ДЭМБ өөрийн хөрөнгөөр өөр баталгаатай олон улсад үр дүнгээ өгсөн вакцин оруулж ирэх үүрэг хүлээнэ. Харин орос,хятадын баталгаагүй вакцин шахуулчаад иймээ тиймээ хэл ам гаргавал өөдөөс чинь бандан тас,чи авсан,би өгсөн л болох байх. Эм импекс Файзер оронд нь өгөж харагдаач….. Орос вакцин авсан улсыг харчих даа !!!????

Avatar

Зочин 2021-03-04 115.131.4.85

Ац минь чи х***а вакцинаа шахуулаад татганаад хэвтэж бай хятадын бууны нохой минь

Avatar

зочин 2021-03-04 124.44.59.30

ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй, баталгаа нотолгоогүй, бүртгэлгүй вакцин биз дээ? Үүдэн гарах хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Яана аа, ямар аймаар юм бэ? Монголчууддаа найдвартай, чанартай, сайн, бүртгэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаатай вакцин хийгээч ээ.

Avatar

Зочин 2021-03-04 64.119.22.164

Чи өөрөө явж тэр найдвартай вакцинаа ОХУ-ын вакцинаас хямд олж ир.АНУ л лав өөрийн иргэдийг вакцинжуулж дуусахаас нааш бусад оронд вакцин өгөхгүй гэсэн . Европын орнууд хөрөнгөтэй нь аваад ядуу буурай нь вакцингүй үлдлээ гэж бөөн хэрүүл байгаа. Энэтхэгийн вакцин үзүүлэлт,үйлчилгээгээр ОХУ-ынхаас муу гэсэн асуудал их яригдах боллоо.ОХУ-ын вакцины эсрэг компанит ажил явуулж ,вакцинжуулалт тасалдуулж, хүний амь нас,улс нийгэмд хор хохирол учирвал үүнийг өдөөсөн хүмүүс хариуцлага үүрэх ёстой шүү.

Avatar

Түвшин 2021-03-04 192.82.70.161

Баярлалаа

Avatar

Зочин 2021-03-04 64.119.24.43

Оросуудын буцалтгүй тусламжийн вазцин яасан бэ бас хулхи гаруууд . Хятад хажууд нь нөйдвартай бна дөө

Avatar

Зочин 2021-03-04 64.119.22.164

Бас Оросын эсрэг үзэлтэнгүүдэд ОХУ, БНХАУ буцалтгүй тусламжаар вакцин өгөх юм гэнэ үү. Тийм зүйл байхгүй Энэ вакцин өөрсдөд нь маш их хэрэгтэй.Сөрөг хүчнийхэн Хоёр хөршийн эсрэг үйл ажиллагаа байнга өдөөж ,тэднээс Монголыг Украин, Балтын орнуудын ,адилаар тусгаарлаж улс орныг хохироох муу санаа үргэлж агуулж байх юм.

Avatar

Зочин 2021-03-04 66.181.184.56

Эхлээд огт тоохгүй байсан одоо буцааж гуйж эхлэлээ дээ, эртхэн хөөцөлдөхгүй цаг хугацаа алдлаа,

Avatar

Зочин 2021-03-04 202.21.124.242

Pfizer вакцин олдохгүй бол Sputnik-V вакцин хийлгэнээ.

Avatar

Зочин 2021-03-04 103.26.195.164

За, ашгүй дээ.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-03-04 64.119.17.211

Дэмжиж байна. Одоо ярьж тохирсон зүйлээ ажил хэрэг болгох нь чухал байна.

Avatar

Зочин 2021-03-04 192.82.69.44

ӨӨ ЯМАР УДААН ЮМ БЭ АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГТ НЬ ӨГӨӨ

Avatar

Зочин 2021-03-04 64.119.22.164

Сөрөг хүчнийхэн төрийн эсрэг үйл ажиллагаа байнга өдөөж,чичэлж,ажилд нь гох дэгээ үзүүлэх, хэврэг байлгах байнга солих өөрчлөх л сонирхолтой Тэдэнд улс орон,ард иргэдийг эрх ашиг амжилт бүтээл огт падгүй.Монголыг сүйрүүлж бусдын хараат болгох л зорилготой этгээдүүд

Avatar

Зочин 2021-03-04 202.9.40.46

спутник 5 ковидын бүх хувилбарт үйлчлэх цорын ганц вакцин ш дээ эсэргүүцээд байгаа хүмүүс хятад вакцинаа шахуулчихаа зөндөө л байгаа гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж