Монгол Улс хүний эрхийн үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлж байна гэв | News.MN

Монгол Улс хүний эрхийн үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлж байна гэв

Монгол Улс хүний эрхийн үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлж байна гэв

Монгол Улс хүний эрхийн үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлж байна гэв

АНУ-ын “Freedom House” төрийн бус байгууллага дэлхийн улс орнуудыг ардчилал, эрх чөлөөний үзүүлэлтээр нь эрэмбэлж, “Freedom in the World 2021” индексийг гаргажээ.  Ингэхдээ улс орнуудыг "эрх чөлөөтэй", "хагас эрх чөлөөтэй", "эрх чөлөөгүй" гэсэн гурван ангилалд хуваасан байна.

Энэхүү тайланд Монгол Улс улс төрийн эрх үзүүлэлтээр 40-өөс 36 оноо, иргэний эрх чөлөө үзүүлэлтээр 60-аас 48 оноо авч, нийлбэр дүнгээр 100-гаас 84 оноо авснаар “эрх чөлөөтэй орон” ангилалд багтжээ. Энэ нь Ази тивээс Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Израил, Зүүн Тимор улсуудтай адил хэмжээнд буюу бүс нутагтаа тэргүүлэх эгнээнд багтаж байна гэсэн үг юм.

Дэлхий дахинд сүүлийн 15 жилийн турш хүний эрхийн үзүүлэлт нь муудсан орнуудын тоо нэмэгдэж, сайн үзүүлэлтүүд нь буурч байгааг Freedom House байгууллага энэ жилийн тайландаа анхааруулсан байна. 2006 оноос эхэлсэн энэ хандлага цар тахлаас үүдэн 2021 онд хамгийн дээд цэгтээ хүрснийг тайланд онцолжээ. Тиймээс энэ жилийн тайлангаа “Democracy under Siege” буюу “Бүслэлтэд байгаа Ардчилал” гэж нэрлэсэн байна.

Ардчиллын өлгий гэгддэг АНУ 2010 оноос 2020 оны хооронд 11 оноогоор буурсан үзүүлэлттэй байгаа аж. Тус улс ийнхүү хүний эрхийн үзүүлэлтээр буурсныг улс төр дэх авлига, ашиг сонирхлын зөрчил, Засгийн газрын ажлын уялдаа холбоо муу байдал, цагаачлал болон орогнолын хатуу бодлого зэргээс болсон гэж дүгнэжээ.

Эх сурвалж: FREEDOMHOUSE.ORG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Not angry man. 2021-03-04 66.181.161.102

Mongolian not angry man.

Avatar

Зочин 2021-03-04 103.26.194.184

Азидаа тэргүүллээ гээд яадаг юмб??!! Ядуурал гуйланчлалаас шууд гарчихдаг юмуу??Эдийн Засаг шууд өсдөг юмуу?? Эрхээ эдэлээд Янхандаж гомодож мансуурч авилга авч байгаа хүмүүс ханаж цадаад байхгүй болчдог юм уу??

Avatar

Зочин 2021-03-04 202.179.15.3

ДАРАНГУЙЛАГЧ МАН+МАХН БАЙГАА ЦАГТ МОНГОЛЧУУДИЙН НУРУУ ТЭНИЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ТЭД ДАХИАД ЗУУН ЖИЛ НОЁЛОЁ ГЭЭД ЧАРАЛААД БАЙГАА БИЗ ДЭЭ ..МАНЫ ЭРГҮҮ ДАГЗНУУДАА…ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЦУСАА ГАРТАЛ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДАРАНГУЙЛАГЧИД ҮРГЭЛЖ БАЙДАГ ….

Avatar

Зочин 2021-03-04 202.9.46.223

Манай дарга нэр дорнын заль гэдгийг Европын гэнэн тэнэгүүдэд төгс харуулж байна: Хуурамч ардчилал, хуурамч хүний эрх, Монголд даргын эрх байхаас хүний эрх гэж хаана байнаа.

Avatar

Зочин 2021-03-04 64.119.18.99

1990 онд эхэлсэн ардчиллыг МАХН тэргүүтэй улс төрийн хүчнүүд эхнээс нь мушгин гуйвуулж завхруулах бодлого маш амжилттай явуулсны үр дүнд Монголд жинхэнэ ардчиласан дэглэмээс огт өөр, хэн ч таних аргагүй зэрэмдэг юм бий болсон, түүнийг нь ард иргэд харж жигшээд ардчилал гэж ийм муухай юм байдаг юм байна гэсэн ойлголтоой болчихсон!! Энэ л маш том эмгэнэл!!! Үүнд АН л хувь нэмрээ оруулсан!! Ялангуяа Женко, Зи нар зориудаар дотроос нь хорлон сүйтгэх ажиллагааг үнэхээр сайн явуулсан!!!

Avatar

Зочин 2021-03-04 202.131.245.243

Тэр ардчилал мардчилал гэж амаараа унгас алдах эрх чөлөөг чинь М.С.Горбачев 1986 онд өгсөн юм аа. Үхсэн ацаараа амь насаараа дэнчин тавих? Хэдэн эpлийз, xypлийз төв талбай дээр хуушуур идэж, хушигаа маажиж хэвтсэнийг 1990 онд эхэлсэн ардчилал гэж хэлээд байна уу? … Ялангуяа Элбэгдорж зориудаар дотроос нь хорлон сүйтгэх ажиллагааг үнэхээр сайн явуулсан!!! Нэгэнт элбэгдоржийн сөнөөчихсөн зүйлийг Женко, Зи нар хорлон сүйтгэнэ гэж юу байх вэ дээ?

Avatar

Tr 2021-03-04 192.82.71.5

Жэнкогийн тролль сайхан дэмийрлээ гэж.

Avatar

Зочин 2021-03-04 66.181.187.33

яаг үнэндээ монголчууд төрдөө эрхэлчихсэн улс гар богино ганзага дутуу байсаар байхад элдвийн юм шалаад суучихдаг айлын эрх хүүхэд шиг . дээр доргүй нэг мөсөн их орлого бодож тэнгэрээс горьдож харсан хүмүүс л байдаг уучилаарай ийм хүмүүс цөөхөнл дөө . ГАР ХӨДӨЛВӨЛ АМ ХӨДЛӨНӨ .

Avatar

Өвгөн Балдан 2021-03-04 122.201.21.67

Монгол улсын политикийг гадныхан яаж ойлгох вэ дээ. Маш өвөрмөц үзэл бодолтой улс шүү дээ.

Avatar

Зочин 2021-03-04 203.91.115.49

Авлига өндөртэй газар хүний эрх байдаг юм уу

Avatar

Зочин 2021-03-04 64.119.22.164

Хууль хяналтын байгууллага Ерөнхийлэгчийн мэдэлд, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ардчилал гэх хуурамч багтай олигархуудын гарт Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл хортойгоор ашиглан мөн хуулийн байгууллагад нөлөөлж улс төрийн зохиомол хэрэг үүсгэн, хүмүүсийг хилс хэрэгт унагаж байдаг. Цөөхөн хэдэн хүн хагартал баяжиж олонх нь ядуурч, баян хоосны ялгаа л хөгжсөн .Дуртай үедээ хэдэн хүн жагсаж самуун үүсгэж Засгийн газраа унагаж байдаг Ийм улсад хүний эрх байх уу.Ийм орныг улс гэх үү.

Avatar

Зочин 2021-03-04 192.82.71.5

Та Хойд Солонгос бүү хэл Орос, Хятад, стануудад очоод жагсаад үз дээ.

Avatar

Зочин 2021-03-04 66.181.187.33

АВИЛГА, БЭЛЭНЧЛЭХ хоёртой л тэмцэх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-04 66.181.185.89

Ямар МАНгар хулгайч ийм юм тавиад байнаа хонгилынхонуу

Avatar

Зочин 2021-03-04 103.57.94.20

Yaj dugnesen yum bol? Gadaad baigaa hediigee hayaad 2 jil bolson, eruuden shuusen geed goy saihnaas arai oor yumnuud ni haaguur uldev?

Avatar

Зочин 2021-03-04 103.26.195.164

Хятдын колони улсад ямар нэгэн эрх ярих боломжгүй.

Avatar

Зочин 2021-03-04 64.119.22.164

Хятадын колони болох ажлаа бид л өөрсдөө хийж байгаа.Ялангуяа ийм болоход Ардчилагч нэртэй дайснууд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн,Дотоодын бүх үйлдвэрлэлийг устгаж,гадаадын хамааралтай хэрэглэгч орон болгосон.Бурууг бусдаас бус өөрсдөөсөө эр .Хэнд төрөө даатгахаа зөв сонгож сур. Сүүлд нь гомдоллоод үр дүнгүй.

Avatar

Зочин 2021-03-04 202.9.46.223

Дотоодын үйлдвэрүүдийг МАХНын хан устгаагүй гэжүү. МАНы Эрдэнэбаатар Хятадаас их хэмжээний зээл авч Монгол улсыг гарах гарцгүй барьцаанд оруулаагүй гэжүү. Өөрөө хийчээд буруугаа бусадруу чихчихээд дандаа дарга чигээрээ байгаад байна гэж боджийнуу.

Avatar

Монгол хүн. 2021-03-04 103.10.21.26

Эрх чөлөөт Монгол улс минь мандтугай.

Avatar

Зочин 2021-03-04 66.181.187.33

Төр засгаа муулах биш ,түмэн олондоо тус болж төрсөн биеэ тэжээх л хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж