Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 86-д эрэмбэлэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 86-д эрэмбэлэгдэв

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 86-д эрэмбэлэгдэв

АНУ-ын нийслэл Вашингтон хотод төвтэй “Heritage foundation” судалгааны байгууллагаас “Эдийн засгийн эрх чөлөөний индекс-2021” жагсаалтыг гаргажээ. Тус байгууллага нь 1995 оноос хойш дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдлыг хууль ёсыг удирдлага болгодог байдал, төсвийн тэлэлт, тогтмол үр ашиг болон нээлттэй зах зээл гэсэн үндсэн дөрвөн шалгуураар үнэлж, эдийн засгийн эрх чөлөөгөөр нь “бүрэн эрх чөлөөтэй” (80-100 оноо), харьцангуй эрх чөлөөтэй (70-79.9 оноо), “дундаж эрх чөлөөтэй” (60-69.9 оноо), “бараг эрх чөлөөгүй” (50-59.9 оноо) болон “бүрэн эрх чөлөөгүй” (0-49,9 оноо) хэмээн таван ангилалд багтаадаг байна.

Энэ удаагийн үнэлгээгээр Монгол Улс  100 онооноос 62.4 оноо авч, дэлхийн 178 улсаас 86 дугаарт жагсаж, эдийн засгийн хувьд “дундаж эрх чөлөөтэй” орнуудын ангилалд багтжээ. Энэ нь өмнөх оныхоос 6.5 оноогоор ахисан үзүүлэлт юм. Харин уг судалгаанд хамрагдсан Ази-Номхон далайн бүс нутгийн 40 улс дотроос 14 дүгээрт бичигджээ.

Эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй ангилалд багтсан улс орнуудыг Сингапур улс 100 онооноос 89.7 оноо авч, хоёр дахь жилдээ тэргүүлсэн байна. Жагсаалтын гуравдугаарт Шинэ Зеланд (83.9 оноо), дөрөвдүгээрт Австрали (82.4 оноо) бичигдсэн бол Швейцарь, Ирланд улсууд удаалж, эхний тавд багтжээ. Харин АНУ-ын энэ удаад 74.8 оноогоор 20-р байранд буюу “харьцангуй эрх чөлөөтэй” орнуудын ангилалд багтсан бол ОХУ 61.5 оноогоор 92-т, Хятад улс 107 дугаарт буюу “бараг эрх чөлөөгүй” улс орнуудын ангилалд оржээ. Жагсаалтын хамгийн сүүлд Куба, Венесуэл, Хойд Солонгос улсууд бичигдсэн байна.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж