Ираны анхны эмэгтэй олимпын медальтан улсаа төлөөлж олимпод оролцохгүй | News.MN

Ираны анхны эмэгтэй олимпын медальтан улсаа төлөөлж олимпод оролцохгүй

Ираны анхны эмэгтэй олимпын медальтан улсаа төлөөлж олимпод оролцохгүй

Ираны анхны эмэгтэй олимпын медальтан улсаа төлөөлж олимпод оролцохгүй

Ираны анхны эмэгтэй олимпын медальтан Кимиа Ализаде ирэх Токиогийн олимпод дүрвэгчдийн багаас оролцохоо мэдэгдлээ. Өдгөө 22 настай Ализаде 2016 оны Рио де Жанейрогийн олимпоос таеквондогийн төрөлд хүрэл медаль хүртэн, Ираны анхны эмэгтэй олимпын медальтан болж байв.

Түүнийг улс орных нь эрх баригчид суртал ухуулгын хэрэгсэл болгон ашиглаж байсан учир Кимиа Ализаде өнгөрсөн жил эх орноосоо дүрвэн Германыг зорьжээ. Одоогоор тэрбээр дүрвэгч гэсэн статустай нөхрийн хамт Германы Ашаффенбург хотод амьдарч, бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Түүнд Нидерланд, Канад, Бельги, Болгар зэрэг улсуудаас санал тавьсан аж.

Кимиа Ализаде “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Таеквондо миний амьдралыг өөрчилсөн. Би Ираны анхны эмэгтэй олимпын медальтан. Медаль аваад эх орондоо ирэхэд хүн бүр намайг мэддэг болчихсон. Тэр нь надад хүнд байсан. Харин одоо бүх зүйл сайн байгаа. Хамгийн чухал нь би өөрийнхөөрөө амьдарч, спорт, амьдрал хоёроо хамтад нь авч явж чадахаар боллоо” хэмээн ярьжээ.

Кимиа Ализаде ирэх тавдугаар сард Болгарын нийслэл Софиа хотод зохион байгуулагдах олимпын эрх олгох Европын сонгон шалгаруулах тэмцээнд бэлтгэж байна. Хэрэв тэрбээр олимпын эрхээ авч чадвал Токиогийн олимпод “Олимпын дүрвэгчдийн баг”-ийн нэрийн өмнөөс оролцох аж. Германы таеквондогийн холбооны ерөнхийлөгч өнгөрсөн жил улсынхаа Дотоод хэргийн сайдтай уулзаж, Ализадед дүрвэгч гэсэн статус олгохыг хүсчээ.

Монгол Улсын иргэншил авсан Саид Моллаей ч дүрвэгч гэсэн статустай Герман улсад амьдарч, бэлтгэл сургуулилалтаа хийж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-04 202.55.188.84

АЛЬ НЭГ УЛСЫН ИРГЭНШИЛ АВСАН Л БОЛ “ДҮРВЭГЧ” ГЭДЭГ СТАТУС АВТОМАТААР ҮГҮЙ БОЛДОГ !

Avatar

/*-*/ 2021-03-04 49.0.142.40

Манай МАН-ын шарк Амартүвшин яасан бол?

Avatar

Зочин 2021-03-04 202.126.88.136

Хуучин нийгмээ улин дурсагчид нэг юм бодоорой.Та бүхний хараагаад байгаа ардчилал хүний эрх эрх чөлөө ямар үнэ цэнэтэй болохыг энэ эмэгтэй харууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж