500 тэрбум салхинд хийсгэх вий! | News.MN

500 тэрбум салхинд хийсгэх вий!

500 тэрбум салхинд хийсгэх вий!

500 тэрбум салхинд хийсгэх вий!

Эдийн засаг хямарсан үед хоёр сарын сургалтад хамрагдаад нэг сая төгрөгийн тэтгэлэг авахыг хүсэхгүй хэн байх билээ. Давхар ажлын байранд зуучлах тул цар тахлын үед олдохгүй ховор боломж юм.

Засгийн газраас 500 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн учраас хүн бүр л гэрийн мухар сахиж суугаа ажилгүй нэгнээ уг хөтөлбөрт хамруулахыг зорьж байна.

Гэвч хүнсний талон авдаг өрхийн гишүүнийг сургалтад хамруулах “болзол шалгуур” тавьсан нь шүүмжлэл дагуулах шинжтэй.

Цар тахлаас болж хэдэн зуугаараа ажлын байргүй болсон тул хүнсний талонд хамрагддаг эсэхээр нь ч болов эрэмбэлээд сургалтад хамруулаад ажилтай болговол буруу юу байх вэ.

Монголд өнөөдөр халамжаар амьдрахыг хүсэгчид дэндүү олон болсон. Төрөөс үзүүлдэг 70 гаруй төрлийн халамжийн үйлчилгээг давхардсан тоогоор 2 сая шахам иргэн авдаг гэсэн статистик мэдээлэл бий. Харин хүнсний талоныг өнгөрсөн хоёрдугаар сард улсын хэмжээнд 43 мянган өрхийн 230 мянга гаруй иргэн авсан нь хэр их хэмжээний ачаалал татвар төлөгчдийн нуруун дээр ирж байна вэ гэдэг тодорхой харагдана. Тиймээс хөдөлмөрлөх боломжтой бүлгийг эхний ээлжинд ажилтай болгох нь Засгийн газрын хувьд зөв менежемент.

Хамгийн гол нь багадаа зургаан сар, цаашлаад 2.5 жил суралцаж, мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг тогтолцоогоо Засгийн газар нураах вий гэдэг болгоомжлол төрүүлж эхэлсэн нь анхаарал татаж буй юм.

Учир нь хоёр сарын сургалтад суусан хүн шууд ажлын талбарт гараад “хар бор” ажил хийхэд бэлтгэгдсэн байж чадах уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тайлбарласнаар, сургалтад хамрагдсан залуус Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төсөл болох Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, Богдхан төмөр зам, “Залуус-1, 2, 3” орон сууцны төсөл дээр ажиллах хүчин болж очно.

Тодруулж хэлбэл, төмөр зам, барилга байшин барихад хар бор ажлыг нугалах хүмүүс наад зах нь хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллахад суралцсан байх ёстой.

Гэтэл тэд хоёр сарын хугацаанд суралцана. Барилгын туслах ажилтнаар бэлтгэгдэх залуу шавраа олигтойхон зуурчихдаг, хөдөлмөр аюулгүй байдлын дүрмийг чанд сахиад, өөрийгөө болон хамтран ажиллагсдаа аюулд оруулахгүй байхад бэлтгэгдэх ёстой. Энэ бол наад захын мэргэжилтэй ажилтны гарт орсон байх ёстой ажил.

Харин одоо хоёр сарын хугацаанд энэ мэт чадварыг суралцагч эзэмшиж чадах уу гэдэгт Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш нар эргэлзэж байна. Сайн үсчин, гуталчин, гоо сайханч бэлтгэе гэвэл хоёр сар байтугай 2.5 жил ч багаддаг аж.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд өнөөдөр 30 мянга гаруй залуус суралцаж байгаа ч цар тахлын улмаас практик хичээл хийх боломжгүй болсон нь асуудал болж эхэлжээ. Статистик мэдээгээр Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцан төгсөгчдийн 60 хувь нь ажлын байраар хангагддаг нь практикт суурилсан сургалтын хөтөлбөрийнх нь үр дүн аж.

Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд 4-6 жил суралцан төгсдөг залуустай харьцуулахад Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагсад нь ажлын байраар хангагдах талаараа илүү өндөр хувьтай гардаг нь нэгд, хөдөлмөрийн зах зээлд энэ талын ажиллах хүчин дутагдалтай, нөгөө талдаа сургах шаардлагагүйгээр шууд ажил хийх боломжтой байдаг нь давуу тал болдог аж.

Одоо хоёр сарын сургалтад хамрагдаж, сертифкат авсан залуус ажлын байранд шууд очоод ажиллаж чадах уу гэдгийг дахин эргэцүүлж үзэхийг хүсье.

Төр нь ажил олгогч нарт гологдсон ажилтнуудыг хэдэн зуугаар нь “үйлдвэрлэвэл” татвар төлөгчдийн мөнгө үргүй зарцуулагдана, зорилтот бүлгийнхнийг ажилтай болгох зорилгодоо ч хүрэхгүй.

Төсвөөс энэхүү хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн 500 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-03-04 202.131.245.69

ХНХЯ -аас УБЕГ-тай хамтраад эхний удаа яаралтай халамж, тэтгэмж, тусамж авдаг хүмүүсийг бүртгэлжүүлж, тулгалт хийх хэрэгтэй. Дараа нь бусад яам, төрийн байгууллагын мэдээлэлтэй тулгах, дараа нь төрийн бус байгууллагуудын мэдээлэлтэй тулгалт хийхгүй бол өмнөхөө шүүмжилж ярихаас хэтрэхгүй болох вий. Огт бүртгэлгүй, тусламж авч чаддаггүй хүмүүсийг баг, хороо, дүүрэг, сумын засаг дарга нар УБЕГ-тай хматран хурууны хээгээр нь энэ ажилтай зэрэгцүүлэн бүртгэлжүүлж байх хэрэгтэй. ажил ингэж эхэлдэг юм.

Avatar

Зочин 2021-03-04 202.131.240.147

Станцаа хэрхэн барих шийдлээ эхлээд ядаж гаргах хэрэгтэй. Ус хангамжийн дэд бүтцийг нь нэн тэргүүн ээлжинд холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулах хэрэгтэй. Тэгээд мөнгөө үнэхээр босгож чадахаар болвол асар арвин давлага туршлага бүхий Зөвлөх компанийнхаа туслалцаатайгаар боловсон хүчнээ бэлтгэх хөтөлбөр боловсруулж станцдаа ашиглах технологи тоног төхөөрөмж бүхий газруудад сургалт зохион байгуулвал илүү үр дүнтэй болох бус уу? Ямар станц ч байхаа мэдэхгүйгээр шууд тэнд ажиллах хүн бэлтгэхгүй

Avatar

Зочин 2021-03-04 98.42.137.30

Сайхан мөнгө цавчих арга байна. Ядаж гадаадад ажиллаж амьдардаг улсын туршлагыг хараач. Жишээ нь солонгост гэхэд л ямарч хар ажлын дөргүй нөхөр очоод л ямарч ажилд орсон сарын дараа дөртэй болчихсон,3 сарын дараа гэхэд бусад халтаруудаас илүү ажилчин болцон явдаг … Үнэхээр тэр айхтар нэр дурдсан бүтээн байгуулалтанд ажиллуулах гэж буй бол алуусыг цалингий нь олигтой өгөөд ажиллуулал. Чадах нэг нь цааш мэрэгшээд явна,чадахгүй нь ялгараад хөөгдөнө…..

Avatar

Bold o 2021-03-04 125.179.126.242

Man namd sanalaa ogdog halamjiinhandaa eronhiilogch iin songuuliin mongoo huulichilj ogoh gej bn daa Mangaruud aa ard tumeniig doromjilj hanahgui yum aa

Avatar

Зочин 2021-03-04 202.55.188.110

Shal hereggui, tegsnees nasand hursen irgen burt 1 saya tugruguu taraagaad 1 sar 0 zogsolt hiij baigaad ene haldvaraa daraad avah heregtei. Tegvel jiriin irgeded ch hurteeltei, haldvaraa ch darj chadna. Zeel surgalt nereer yavahaar yag ariin haalga tanil tal heel hahuuli gej yavchaad jiriin irgeded ogt hurteelgui, haldvar ni ch daragdahgui bahi baidgaaraa l baina

Avatar

Зочин 2021-03-04 202.126.94.99

Ур дунгуй ажил, бодлогогуй сэтгэгдэлд хетлегдеж байгаагийн нэг жишээ.

Avatar

Иргэн 2021-03-04 66.181.187.226

Хайран мөнгө

Avatar

Зочин 2021-03-04 66.181.161.39

Horol muu p***a yu gd horolmaad bnaa barilgiin ajil hiichih zaluuchuud zahaasaa avhuulaad uchnuun bna hamgiin gol barilgiiin kompaniud tsalin ntriig uguhgui zurh nuruu 2ig ni avtsan bolhoor sonirhoh hun bhgui bolchood bna

Avatar

Зочин 2021-03-04 202.9.40.170

Ингэж бодлогогүй мөнгө цацаж байхаар бизнес эрхлэгчидээ дэмжээч!!! Хайран МӨНГӨ.

Avatar

Зочин 2021-03-04 49.0.142.179

Hairan mungu shal hudalaa iim haralgan bh gejdee!! Heden turin bus baiguullaga damjulj mungu ugaahna dee

Avatar

Иргэн 2021-03-04 202.179.21.230

Энэ олигтой юм болохгүй МСүт төгссөн залуучууд юу ч сураагуй нөхдүүд байдаг хайран мөнгө л болно доо, дараа нь хэн ч хариуцлага хүлээхгүй.

Avatar

БӨӨ БАТАА 2021-03-04 103.43.79.228

Жасрайн ач хүү ТОСК-Г ОЛОН ЗУУН ТЭРБУМЫН ӨРӨНД ОРУУЛАНГУУД НЭРИЙГ ӨРЧИЛӨӨД НОСК БОЛГОСОН, ОДОО ЗЭЭ ОХИН НЬ ХӨДӨЛМӨР НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ЯАМЫГ УДИРДАЖ 500ТЭРБУМААР ЯМАР ҮР БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ХАРАХ ҮЛДЛЭЭ. ӨВӨӨ ЭМЭЭ НӨХРИЙН НЭРЭЭР АЛБА АВДАГ ЯЛААС МУЛТАРДАГ ЖИШИГ ТОГТОХ ВИЙ? ӨРӨНДӨӨ БАРИГДСАН КОВИДОО АЛДСАН УЛС АЛХАМ ТУТАМДАА ХЭМНЭМЭЭР БАЙХАД АЛХАМ ТУТАМДАА ДЭМЙИ ҮРЭХ ЮМ ХАЙГААД БАЙГАА НЬ ЭМЭГНЭЛ ШҮҮ?

Avatar

ЗОЧИН 2021-03-04 202.126.88.129

МОНГОЛ ГЭЖ ХАЛАМЖИЙН УЛС НЭРНЭЭСЭЭ ХЭЗЭЭЧ ГАРАХГҮЙ !!! УЛСЫНХАА НЭРИЙГ " ХАЛАМЖИЙН МОНГОЛ УЛС " ГЭВЭЛ ТААРНА !!!

Avatar

Зочин 2021-03-04 202.126.88.136

Яг үнэн. Дорнын БН Уругвай У, БН Хувьсгалт Гвиней У, Исламын БН Афганистан У гэдэг шиг Халамжийн БН Монгол У гэвэл илүү гоё болно.Тээ?

Avatar

Зочин 2021-03-04 202.9.46.131

Энэ 500 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр хувиараа жижиг бизнес эрхлэгч иргэдэд банкаар дамжуулаад зээлдүүлвэл хамгийн үр дүнтэй, өгөөжтэй болно до. Энэ мөнгө нь бизнэсээч дэмжинэ 3 жилийн дараа мөнгө нь байж л байна да. Ерөнхий сайд болон сангийн сайд нар анхааралдаа аваасай да.

Avatar

Зочин 2021-03-04 203.91.115.54

Хүнсний талон авдаг хамгийн залхуу ядуу хүмүүсийг сургах нэрээр энэ их мөнгийг угаах гээд байгаа юм шиг санагдаад байна. Тэр залхуучууд, арчаагүйчүүдийг сургалаа ч гэсэн ажилд авах газар олдохгүй тул хайран мөнгө салхинд хийсэхндээ. Төрийн бодлого яахаараа ийм богино, тэтгэвэрийн чавганцаас долоон дор сэтгэдэг байнаа. Хүнсний талан хүртэгчид 2 сарын вакумжсан сургалтаар нарийн ур чадвар, ажлын ур дүй, аьмдрах сэтгэлгээгээ өөрчиллөө юу? Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг байхаа….

Avatar

22 2021-03-04 192.82.68.48

Салхинд хийснээ ямарч бодлого байхгүй шийдвэр.МСҮТ-ийнхөө эсрэг чиглэсэн арга хэмжээ шиг л харагдаж байна.

Avatar

Зочин 2021-03-04 202.9.46.92

Шавар зуурч сурах ч яахавдээ. Харин сүүлийн үед хөдөлмөрлөх, ажиллах ёс зүй, сэтгэл, хариуцлагад сургах нь чухал болоод байнадаа.

Avatar

Зочин 2021-03-04 64.119.24.222

мөнгө идэх нэг арга нь:

Avatar

Зочин 2021-03-04 150.129.142.193

Идэх гэж л.

Avatar

Би 2021-03-04 66.181.168.199

МЭСҮТ-д бүртгүүлээд тэтгэлэг аваад сууж байдаг 40 гарсан эр, эм хүмүүс олон байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж