Баатарлаг далайчин живж буй усан онгоцноос дөрвөн муур аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Баатарлаг далайчин живж буй усан онгоцноос дөрвөн муур аварчээ

Баатарлаг далайчин живж буй усан онгоцноос дөрвөн муур аварчээ

Тайландын эргийн ойролцоо живж буй усан онгоцноос дөрвөн муур аварсан далайчны сайхан сэтгэлийг хүмүүс шагшин магтацгааж байна.

Тайландын тэнгисийн цэргийн далайчин Тацапон Сай энэ сарын 2-нд усан онгоцонд гал гарч, живэх аюулд орсон тухай дуудлага хүлээн аваад, туслахаар яаран очжээ. Өдгөө 23 настай далайчин живж буй усан онгоцон дээр ирэхэд усан онгоцны багийн таван мьянмар, гурван тайланд гишүүн бүгд ойролцоо явсан загасчны завины ачаар эсэн мэнд гарч чадсан байв. Гэвч живж буй усан онгоцны тавцан дээр дөрвөн муур гарах гарцгүй гацсан байжээ.

Тацапон муурнуудыг хармагцаа шатаж, живж буй усан онгоц руу сэлэн очиж, дөрвөн муурны гурвыг нь сагсанд хийж, нэгийг нь мөрөн дээрээ суулган аварсан байна. Тийнхүү Тацапоны ачаар муурнууд эсэн мэнд цэргийн завин дээр гарч иржээ.

Далайчин эр “Биднийг дуудлага аваад ирэхэд усан онгоцны багийнхан эсэн мэнд гарсан байлаа. Гэвч усан онгоцны тавцан дээр дөрвөн муур гарах гарцгүй хоцорсон байв. Тиймээс би аврах хантаазаа өмсөөд, шууд усруу үсрэн орж, муурнуудын зүг сэлсэн. Усан онгоц живж байсан ч ил байгаа хэсэг нь шатсаар байсан. Азаар би тэднийг эсэн мэнд аварч чадлаа” хэмээн ярьжээ.

Муурнуудыг өдгөө тэнгисийн цэргийнхэн асарч байгаа бөгөөд цаашид тэжээж чадах сайн эзэн хайж байгаа аж.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж