Хулгайлагдсан 279 охиныг гэртээ эргэн ирэх үед мөргөлдөөн болов

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Хулгайлагдсан 279 охиныг гэртээ эргэн ирэх үед мөргөлдөөн болов

Хулгайлагдсан 279 охиныг гэртээ эргэн ирэх үед мөргөлдөөн болов

Нигерид өнгөрсөн долоо хоногт зэвсэгт бүлэглэлүүд сургуулиас 279 охин хулгайлж, барьцаалсан билээ. Охид энэ долоо хоногт суллагджээ. Гэмт хэрэгтнүүд охидыг барьцаанд байхад нь зодож, буудна хэмээн сүрдүүлж, нууц байршил руугаа явган алхуулсан талаар охид мэдүүлсэн байна.

Охидыг нутгийн захиргааны байранд цуглуулан, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Хулгайлагдсан охидын нэг, 15 настай Фарида Лавали “Биднийг ой дундуур маш хол газар алхуулсан. Замдаа ядарч ямар ч тэнхэлгүй болсон, ухаан алдсан, өвчтэй нэгнээ бусад нь дамжлан өргөж явсан. Гэмт хэрэгтнүүд биднийг "Удаан явлаа. Явж чадахгүй бол газар дээр нь буудаж хаяна" хэмээн буугаараа цохиж, сүрдүүлж байсан” гэж ярьжээ.

Охидын эрүүл мэндийг шалгаж, шаардлагатайд нь тусламж үзүүлсний дараа бүгдийг нь автобусанд суулган амьдардаг тосгонд нь хүргэж өгчээ. Гэвч охидыг эцэг, эхчүүдтэй нь уулзуулаад 40 минут өнгөрөөгүй байхад үймээн самуун дэгдэж эхэлсэн байна.

Нигерийн засгийн газрын өндөр албан тушаалтнууд охидыг эцэг, эхэд нь хүлээлгэж өгөхийнхөө өмнө маш урт үг хэлжээ. Дахин тэвчихээс залхсан эцэг, эхчүүд хүүхдүүдээ булаан авахаар дайрч эхэлсэн аж. Гэвч удалгүй охидын ар гэрийнхний үүсгэсэн замбараагүй байдал мөргөлдөөн болон хувирч, үймээн самууныг зогсоохын тулд цэргүүд хий буудаж, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, мөргөлдөөний үеэр дор хаяж гурван хүн суманд оногдсон байна. Гэвч тэдгээр гурван хүн чухам эцэг, эхчүүд, эсвэл охидын хэн нэгэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Эхэндээ Африкийн баруун хэсгийн Исламын улс бүлэглэл болон "Боко Харам" жихадист бүлэглэлүүд ихэвчлэн сургуулиуд руу халдан, сурагч барьцаалж мөнгө нэхдэг байсан бол удалгүй нэр нь тодорхойгүй янз бүрийн бүлэглэлүүд гарч ирэн, тэдний аргыг хэрэглэдэг болжээ.

Энэ сарын 26-нд болсон хурал дээр тус улсын Засгийн газрынхан Ерөнхийлөгч Мухаммаду Бухариг гэмт этгээдүүдэд мөнгө, машин өгч өөгшүүлдэг бодлогыг даруй өөрчилж, таслан зогсоохгүй бол энэ мэт хэргүүд хэзээ ч тасрахгүй хэмээн шүүмжилсэн байна.

Үүнээс өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кацина мужид 350 орчим эрэгтэй хүүхэд хулгайлагдсан бөгөөд цэргүүд амжилттай аварсан юм. Мөн 2014 онд "Боко Харам" бүлэглэл Чибок хотоос 270 гаруй охин хулгайлсан хэрэг гарч байв. Хулгайлагдсан охидын 10 орчим нь одоо хэр нь сураггүй хэвээр байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж