Какүрюү М.Ананд: Барилдах цаг боллоо | News.MN

Какүрюү М.Ананд: Барилдах цаг боллоо

Какүрюү М.Ананд: Барилдах цаг боллоо

Какүрюү М.Ананд: Барилдах цаг боллоо

Мэргэжлийн сүмогийн их аварга Какүрюү М.Ананд ирэх харү башёд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Эзэн хааны цомыг зургаан удаа өргөсөн тэрбээр өчигдөр (2021.03.03) хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Барилдах цаг боллоо. Эцэст нь санаа зовох зүйлгүй, сүмодоо бүрэн төвлөрч чадахаар боллоо” хэмээн ярьжээ.

Какүрюү М.Ананд сүүлийн дөрвөн башёг нуруу, тохойны бэртлийн улмаас өнжиж, эсвэл дундаас нь орхиод байсан юм.

Өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулагдсан хоёр өдрийн хамтарсан бэлтгэлийн үеэр ёкозүна Какүрюү комүсүби Митакэүмитэй 30 удаа барилдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан гэнэ. Гэхдээ мэргэжилтнүүд Митакэүмиг формдоо ороогүй байсан учир энэ юуг ч нотлохгүй гэдгийг сануулж байна.

Удахгүй эхлэх харү башёгийн нээлтийн өдөр Какүрюү М.Ананд комүсүби Дайэйшотой барилдах хуваарьтай байна. Энэ талаараа ёкозүна “Барилдааны үеэр юу болохыг хэн ч хэлж чадахгүй. Эхлээгүй барилдааны талаар хэлэх хэцүү юм. Гэхдээ би зүгээр суухгүй байгаа” хэмээжээ.

Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнгөрөгч арваннэгдүгээр сард ёкозүнагийн зөвлөлөөс сануулга хүртсэн. Хэрэв тэд ирэх тэмцээнүүдийг өнжиж, эсвэл дундаас нь орхиод байвал хүчээр зодог тайлж болзошгүй.

Хакүхогийн хувьд өнгөрсөн онд өвдгөндөө хагалгаа хийлгэж, энэ оны эхээр Covid-19 авч эдгэрсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2021-03-04 122.201.21.67

Их аваргуудаараа монгол орон, монголчууд бахархах ёстой. Тэд аль улсын иргэн болох нь хүний эрх. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан монгол улсын иргэд та хоёрыгоо дээдэлдэг. АМжилт хүсье. Сумо моодноос гарахгүй, яагаад гэвэл монгол гени ямар хүчтэйг дэлхийд таниулж байгаа учраас.

Avatar

Зочин 2021-03-04 202.9.46.92

2 аварга олон жил 2лаа сайхан барилдлаадаа.

Avatar

Зочин 2021-03-04 202.9.40.230

За хоёр аварга минь Монгол хүний шандсыг үзүүлж сайхан барилдаарай. Та хоёр дээр ган-Эрдэнэ нэмэгдээд хэн нэг нь түрүүлвэл сайхан байна. Япончууд болон Монголд байдаг нутаг нэгт тэнэг хүмүүс та хоёрыг зодог тайлж гэж их бичих юм. Дахиад дор хаяж 2-3 жил барилдаарай. өөр олон спорт байхад монголчууд улсынхаа нэрийг огт гаргаж чадахгүй байна. Тийм болохоор ядахда сумогоор нэрээ гаргаж байя. Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-03-04 202.9.40.230

Дор сэтгэгдэл бичсэн хүмүүсийн тэнэгийг гайхаж байна. Хэрвээ монголын төр засаг хувь хүмүүс Даваажаргал, Ананд нарт сард ядахдаа 60 сая төгрөгийн цалин өгөөд бусад зардлыг нь хариуцах юм бол монголд ирж ажиллаж болох юм. Гэтэл та нар тэгэж чадахгүй байгаа биздээ.Урвалаа ч гэх шиг ахархан юм бичихээ болиоч. Аргагүйн эрхэнд японы иргэн болсон. Цаг нь болохоор буцаад ирнэ. Та нарт яаж амьдрах нь огт хамаагүй

Avatar

Зочин 2021-03-04 202.126.88.159

Эх орноосоо зугтагсад япон залуучуудад баяр хүргэе. Монголд орж ирэх бол визний хураамжаа төлж үзээрэй

Avatar

Зочин 2021-03-04 66.181.185.42

Сумо одоо моодноос гарсан, тэгээд ч япончуудын явдал тэндээ, маньд падгуй

Avatar

Монгол суу ухаан 2021-03-04 66.181.189.173

Япон юм Монголд хамаатай юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж