Какүрюү М.Ананд: Барилдах цаг боллоо

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд: Барилдах цаг боллоо

Какүрюү М.Ананд: Барилдах цаг боллоо

Мэргэжлийн сүмогийн их аварга Какүрюү М.Ананд ирэх харү башёд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Эзэн хааны цомыг зургаан удаа өргөсөн тэрбээр өчигдөр (2021.03.03) хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Барилдах цаг боллоо. Эцэст нь санаа зовох зүйлгүй, сүмодоо бүрэн төвлөрч чадахаар боллоо” хэмээн ярьжээ.

Какүрюү М.Ананд сүүлийн дөрвөн башёг нуруу, тохойны бэртлийн улмаас өнжиж, эсвэл дундаас нь орхиод байсан юм.

Өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулагдсан хоёр өдрийн хамтарсан бэлтгэлийн үеэр ёкозүна Какүрюү комүсүби Митакэүмитэй 30 удаа барилдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан гэнэ. Гэхдээ мэргэжилтнүүд Митакэүмиг формдоо ороогүй байсан учир энэ юуг ч нотлохгүй гэдгийг сануулж байна.

Удахгүй эхлэх харү башёгийн нээлтийн өдөр Какүрюү М.Ананд комүсүби Дайэйшотой барилдах хуваарьтай байна. Энэ талаараа ёкозүна “Барилдааны үеэр юу болохыг хэн ч хэлж чадахгүй. Эхлээгүй барилдааны талаар хэлэх хэцүү юм. Гэхдээ би зүгээр суухгүй байгаа” хэмээжээ.

Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнгөрөгч арваннэгдүгээр сард ёкозүнагийн зөвлөлөөс сануулга хүртсэн. Хэрэв тэд ирэх тэмцээнүүдийг өнжиж, эсвэл дундаас нь орхиод байвал хүчээр зодог тайлж болзошгүй.

Хакүхогийн хувьд өнгөрсөн онд өвдгөндөө хагалгаа хийлгэж, энэ оны эхээр Covid-19 авч эдгэрсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж