Нийслэлд эх уурхай нь тодорхой бус халдвар бүртгэгдсээр байна. Өчигдөр бүртгэгдсэн Сovid-19-ийн 44 тохиолдлоос хоёр тохиолдлын эх үүсвэрийг тодруулахаар ажиллаж буйг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Улаанбаатарт гуравдугаар сарын 2-ноос өмнө бүртгэгдсэн, эх үүсвэр тодорхойгүй халдваруудын 48 хувь нь баяр ёслол тэмдэглэсэнтэй холбоотой болохыг тогтоожээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:
-Бид шинээр батлагдсан тохиолдлын хавьтал судалгааны үйл ажиллагааг 24 цагт багтаахыг хичээдэг. Гэвч зарим тохиолдолд тухайн хавьтлуудын мэдээлэл дутуу , утсаа авахгүй, хаяг байршил нь тодорхойгүй зэрэг хүндрэл гарч, цаг алдаж байна. Сүүлийн үед хүн амын дундаас эх үүсвэр нь тодорхойгүй бүртгэгдсэн халдварын тохиолдлууд золголт хийсэн, найз нөхдөөрөө уулзсан, баяр тэмдэглэсэн зэрэг шалтгаантай холбоотой. Тиймээс бид тайвшрах болоогүй байна. Дахин сануулахад, тайвшрах эрт байгаа тул аль болох олноороо нэг дор цугларч, бөөгнөрөхгүй байхыг анхааруулъя. Энэ нь халдварт өртөх эрсдэлээс хамгаална.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ