“Спутник”, “Синофарм”-ын зөвшөөрөл энэ сард гарна” | News.MN

“Спутник”, “Синофарм”-ын зөвшөөрөл энэ сард гарна”

“Спутник”, “Синофарм”-ын зөвшөөрөл энэ сард гарна”

“Спутник”, “Синофарм”-ын зөвшөөрөл энэ сард гарна”

Монгол Улс Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар хүн амынхаа 60 хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Одоогоор “АстаЗенека” вакцинаас 150 мянган тун, “Синофарм”-аас 300 мянган тун, “Спутник-5” вакцинаас 10 мянган хүн тун оруулж ирээд буй. Гэхдээ ОХУ-ын “Спутник-5”, БНХАУ-ын “Синофарм” вакцинуудыг одоогоор ДЭМБ яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрөөгүй байгаа юм.

Тусгай төхөөрөмжид хадгалагдаж байгаа дээрх вакциныг хэзээ зөвшөөрөх талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулахад “ДЭМБ-аас цар тахлын эсрэг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг олгосон вакцинаар хүн амаа дархлаажуулж эхлээд байна. Хүлээгдэж буй вакцины хувьд гуравдугаар сарын эхээр зөвшөөрөл нь олгогдох мэдээлэлтэй бий. Вакциныг 2-8 хэмд буюу үйлдвэрлэгчийн зааврын дагуу хадгалж байна. Ихэнх вакциныг зургаа болон түүнээс дээш сараар хадгалах горимтой. “Синофарм” вакциныг гэхэд 2023 он хүртэл хадгалах боломжтой" гэлээ.

Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар 13200 иргэнийг хамруулжээ. Үүний 9500 гаруй нь эмч, эмнэлгийн ажилтан, 2600 гаруй нь мэргэжлийн хяналт, онцгой байдлын ажилтан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЧИНГИС 2021-03-04 66.181.190.92

Хөндлөнгийн гадаад хяналт огт хийгдээгүй вакцин. Хамгийн түрүүнд жанхуу болоод Оросын троллуудад тариарай. Тариулахгүй гэвэл яг Оросууд шиг нь хүлж байгаад тариарай.

Avatar

Зочин 2021-03-04 122.201.22.17

яанаа зөвшөөрөөргүй байхад нь худалдаад авчихдаг юм уу

Avatar

Зочин 2021-03-04 64.119.22.164

Спутник 5-ыг ОХУ-ын 80 гаруй муж, дэлхийн 50 шахам оронд амжилттай хэрэглээд захиалга нь өссөөр байна.Манайх Украин ,Балтын зарим орныг дуурайж солиорч байгаад , хохирох бий дээ.Юу ч хийж чадахгүй байж, учиргүй биеэ тоож том юм ярьсан цодгонуурууд зөндөө байх юм.

Avatar

иргэн 2021-03-04 66.181.177.115

Вакцинаа хурдан нийлүүлж нийт эмнэлгүүдэд хуваарлан хийлгэх хэрэгтэй байнадаа энэ их удааширч хүндрэл болох вий дээ.

Avatar

Зочин 2021-03-04 103.26.195.164

ДЭМБ-ыг тоож байгаа улс энэ дэлхийд алга. Хаяач ээ, наадахиа.

Avatar

Эрдэнэ 2021-03-04 139.5.218.150

Цаана чинь олон орон Орос, Хятадын вакцин хэрэглээд эхэлсэн. Заавал ДЭМБ-аас зөвшөөрөл авна гээд байгаа нь ямар учиртай юм. Вакцинцуулалтаа хурдан хиймээр байна ш дээ.

Avatar

Иргэн 2021-03-04 64.119.26.95

Спутник 5 гэх нь буруу. Спутник Ви юм даа.

Avatar

Зочин 2021-03-04 49.0.158.86

Яагаад ийм удаан юм бэ. Яст мэлхий эд нараас хурдан гэдэг үнэн шүү

Avatar

Зочин 2021-03-04 202.9.40.46

спутник 5 вакцины үйдвэрүүдийг өмнөд солонгос германд байгуулж байгаа нь энэ вакцин сайн гэсэн баталгаа биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж