Т.Хүрэлхүү: АТҮТ авлига, ашиг сонирхолд бүрэн автсан

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

Т.Хүрэлхүү: АТҮТ авлига, ашиг сонирхолд бүрэн автсан

Т.Хүрэлхүү: АТҮТ авлига, ашиг сонирхолд бүрэн автсан

"Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагаас Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн хууль бус ажиллагааны талаар өнөөдөр (2021.03.04) мэдээлэл хийлээ. 


"Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Т.ХҮРЭЛХҮҮ:

1990 оноос хойш буюу зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш хот хоорондын зорчигч тээврийг хувийн хэвшлийн жолооч нар нуруун дээрээ үүрч ирсэн. Сүүлийн жилүүдэд АТҮТ нь жолооч тээвэрчдийг хохироодог, төрийн нэр барьж маш хатуу арга хэмжээ авч дарамтлан, авлига авч асуудлыг шийддэг буруу зам руу орсон байна. Товчхондоо АТҮТ ажлаа хийж чадахгүй байна. 

АТҮТ нь Хот хоорондын зорчигч тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс жилд 8-10 хувийн шимтгэлээр 5.3 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Үүнээс гадна албан журмын болон сайн дурын даатгалын мөнгийг зорчигч тээвэрлэгчдийн шууд орлогоос авч, даатгалын байгууллагад шилжүүлж өгдөг.

Уг нь тээвэрчдийг дэмжиж, эдийн засаг санхүүг нь хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах ёстой байтал зөвхөн гэрээ цуцална, түдгэлзүүлнэ торгоно гэсэн захиргааны чиглэлийн арга хэмжээ авдаг байгууллага болчихжээ.

Авлига, ашиг сонирхолд бүрэн автаж, тээвэрчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл нь бүрэн орхигдсон байна. АТҮТ-ийг  гаднаас нь харахад Зам тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны харъяа мэт боловч үнэндээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт харъяалагддаг. Тус газраас цалин хөлс, ажилчдын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг тогтоодог бол ЗТХЯ зөвхөн үүрэг чиглэл өгдөг. АТҮТ нь ЗТХЯ-ны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй асуудал удаа дараа гарсан. Хамгийн сүүлийн жишээг дурдахад, 2020 оны нэгдүгээр сард ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм Зам тээврийн хөгжлийн яамны сайдын тушаалаар батлагдсан. Шинэ батлагдсан дүрмийг тээвэрлэлтийн өнөөгийн үйл ажиллагаанд мөрдүүлж, тээвэрлэгч байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллах үүргийг АТҮТ-д өгсөн ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Тиймээс АТҮТ-ийн хоёрдмол удирдлагыг цэгцлэн, дангаар нь ЗТХЯ-ны мэдэлд цомхон бүтцээр ажиллуулж өгөөч гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсч байна. Мөн авлига, ашиг сонирхолд автсан ажилтнуудыг нь шалгуулж өгөөч" гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж