Нийслэлд Сovid-19-ийн 42 тохиолдол өчигдөр /2021.03.03/ шинээр батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 2229 болов. Одоогийн байдлаар халдварын 20 голомт идэвхтэй байна. Улаанбаатарт өчигдөр батлагдсан 42 тохиолдлын 20 нь буяны ажлын голомттой холбоотой байжээ. Мөн Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн халдвартай нь тогтоогдсон. Тухайн хүн буяны ажилд оролцохоор ирсэн байсан аж. Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 11 хүнийг тусгаарлалтад авчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгальмаа хэлэхдээ “Завхан аймагт хоёр тохиолдол батлагдсан. Нэг нь Улаанбаатараас хоёрдугаар сарын 26-нд гарч, 27-нд орон нутагтаа очсон. Тухайн хүн нийслэлээс гарахдаа батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэдгээ мэдээгүй байсан. Гэтэл тухайн хүнийг хотоос гарсны дараа хамаатны хүнээс Сovid-19 илэрсэн тул бид тандалт судалгаагаар тухайн хүнийг тогтоож, орон нутагтаа очиход нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Тухайн хүнтэй ойрын хавьтал болсон 11 хүнийг тусгаарлаад байна” гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2021-03-04 203.91.115.55
Одоо энэ олон урлагийн тоглолт чинь жинхэнэ корно тараана даа
Зочин 2021-03-04 66.181.181.159
Эдгэсэн гэсэн хүмүүс нь короногоор нас бараад байгаа юу, шалгаач. Буяны ажилд оролцсон хүмүүсээс харгадаж бн уу.
Зочин 2021-03-04 192.82.75.74
Бүгд тийм, коронавирусээр нийт 15 хүн нас барсан байна. Нууж мангартсан МАН төр удирдах чадвар 0 болно.
Зочин 2021-03-04 103.212.222.155
Энэ буяны ажилд карантин зөрчиж оролцуулдагаа болиооч.Нэгэнт өнгөрсөн хүн юм мэдэх биш дараа нь л газар дээр нь очоод салах ёсоо хийнэ биз. Дэмий юманд халдвар тараах голомт бий болгож байх юм.
Zochin 2021-03-04 124.158.81.230
Koronogoor nas barsan huniig tusgailan chanarladag ym bishuu? Haash ni ch bamaagui dhariliig ni zoogood teeverleed baidag nolson ymuu???
Зочин 2021-03-04 192.82.75.74
Тэгэх нь хууль цааз юм. Гэтэл МАН хулгай нарт Хууль цаазаа мөрдөх биш. Удахгүй МАН бүх удирдлага тэнгэрийн хуулиар хариуцлага хүлээнэ.
Зочин 2021-03-04 202.55.188.41
Huduu ochij baigaa humuusiig 14 honog tusgaarlaachee
Зочин 2021-03-04 192.82.75.74
Цаашид Монгол улсын хэт төвлөрөлийг арилгах онц чухал шаардлагатай. Коронавирусын халдвараар нас барсан хүнээс халдвар авчээ. Иймд оршуулах ёслолд халдвар хамгааллын дэглэм хатуу мөрдөхийг шаардаж бай.
zochin 2021-03-04 58.108.114.16
Buyanii ajild olon hun tsuglardagiig bolimoor yum
zochin 2021-03-04 202.131.251.130
haldvariin golomtnoos ingeed hun shuud gargaad baih yum bol uls dayaraa ovchtei bolno shuu. yagaad golomtnoos ochson huniig tusgaarladaggui yum be. haldvar avsan ehnii hed honogt ugaas shinjilgee sorog garna.
Зочин 2021-03-04 66.181.166.134
huduuniih n uursduu harimaar bn butsmaar bn gd neelgej bgzde