БНСУ-ын анхны трансжендер цэрэг нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.03.04-нд нийтлэгдсэн

БНСУ-ын анхны трансжендер цэрэг нас баржээ

БНСУ-ын анхны трансжендер цэрэг нас баржээ

Хүйсээ солиулах мэс засалд орохын тулд цэргээс халагдсан БНСУ-ын анхны трансжендер цэрэг Бён Хи Сү нас баржээ. Түүний цогцсыг гэрээс нь олсон бөгөөд үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.

Трансжендерүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сард өөрийг нь хүйс солиулах мэс засалд орохтой холбоотой асуудлаар цэргээс халсан асуудлаар Өмнөд Солонгосын армийг шүүхэд өгч, олон улсын анхаарлын төвд орж байсан билээ. Гэвч түүний гомдлыг шүүх долдугаар сард няцаасан юм. Болсон үйл явдлыг ажиглаж байсан шинжээчид БНСУ хүйсийн чиг баримжааны асуудалд консерватив хэвээрээ байна хэмээн дүгнэжээ.

Энэ жил 23 настай байсан Хи Сү Чүнчон аймгийн Чонжү хот дахь гэрийнхээ ойролцоох төвд сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээ хийлгэж байсан аж. Гэвч түүний эмч Хи Сүгээс хоёрдугаар сарын 28-наас хойш сураг сонсоогүй тул холбогдох газруудад ханджээ.

Хи Сүгийн үхэл Өмнөд Солонгос даяар ЛБГТИК+ хүмүүсийн төлөөлөл болсон трансжендер цэргүүдэд хэрхэн хандах ёстой тухай мэтгэлцээн үүсгээд байна.

Хи Сү өмнө нь сэтгүүлчдэд өөрийн хүйсийн чиг баримжаанаас үл хамааран улсынхаа нэрийг унагаалгүй өргөж, эх орноо зоригтойгоор хамгаалах цэрэг байж чадна гэдгээ харуулахыг хүсч байна хэмээн ярьж байжээ.

БНСУ-д насанд хүрсэн, эрүүл мэндийн шаардлага хангасан эр хүн бүр хоёр жил цэргийн алба хаах үүрэгтэй байдаг билээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Солонгосын комисс Хи Сүг хүйсийн чиг баримжаанаас нь болж цэргээс халах, тухайн асуудалд гаргасан Хи Сүгийн гомдлыг үл хайхарсан шийдвэрүүд нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзжээ.

Өмнөд Солонгос улс Зүүн Азийн бусад орнуудыг бодвол ЛБГТИК+ нийгмийн цөөнхөд тун хаалттай нийгэмтэй орон билээ. Иргэд нь "анги" байх нь сэтгэцийн өвчин, байж боломгүй нүгэл мэтээр үзэх нь олон бөгөөд үүнийг зохицуулсан хууль огт үгүй аж.

Хи Сүгийн тухай мэдээлэл анх нийтэд ил болоход зарим иргэд ихээр бухимдан, түүний гэрийн хаягийг олохыг хичээн, цэргээс халахыг шаардаж, эс бөгөөс жагсаал хийнэ гэх мэтээр сүрдүүлж байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж