Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг мушгин гуйвуулж, байгууллага, түүний удирдлагын ажил хэргийн нэр хүнд, нэр төрд халдсан, салбарын хэвийн үйл ажиллагаа, хөгжилд саад учруулсан, албан тушаал, эрх мэдлийн төлөө хувийн ашиг сонирхлоор хандаж, иргэний нисэхийн хөгжилд хамт олны оруулсан хичээл зүтгэл, хийж бүтээсэн бүгдийг харлуулж, байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ доголдсон мэт ташаа ойлголтыг олон нийтэд санаатай түгээх зорилготойгоор нэг сэдэв тойрсон асуудлыг удаа дараа, хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай түгээх явдал газар авах боллоо.
Иргэний нисэхийн тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг баримтлан байгууллагын цахим хуудаст ил тод, нээлттэй тавьсан мэдээллүүдийг ноцтой баримт мэтээр ашиглан байгууллагын нэр хүндэд халдаж байна.
Энэхүү үйлдлүүд нь албан тушаал, эрх мэдэлд санаархагчийн санаатай үйлдэл гэдэг нь ч харагдаж байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тухай бүрт шинээр томилогдсон сайд, дарга нарт байгууллагын үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын үүднээс буруугаар ойлгуулан өөрөө албан тушаалд томилогдож, эрх мэдэлд хүрэх гэсэн явуургүй санаархагч үеийн үед байсаар ирсэн билээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай хүнд цаг үед нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулан нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагаа, бэлэн байдлыг хангах, хямралд өртсөн салбарыг дахин сэргээх, ажиллагсдынхаа нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зэргээр нэлээдгүй хүч хөдөлмөр гарган бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байхад хэсэг бүлэг хүмүүс хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хийсэн болгоныг санаатайгаар үгүйсгэж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад тээг болсоор байгаа нь харамсалтай байна.
Хууль, хяналт шалгалтын байгууллагууд бидний үйл ажиллагаа, гаргасан шийдвэрт хяналт, шалгалт хийж, гэм буруугүйг тогтоож байгаа ч санаархагчдын явуургүй, хортой үйлдлийн үр дагавар нь Төрийн онцгой чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөн нислэгийн аюулгүй байдлыг хангахад хор уршиг учруулж болзошгүй байна.
Тиймээс цагдаагийн байгууллагад хандан худал мэдээлэл санаатай түгээж, байгууллага, хамт олны нэр хүндэд халдсан, эрх мэдэл, албан тушаалд санаархагчийг олж тогтоолгох, олон нийтэд баталгаа нотолгоогүй, нэг эх сурвалжаас авсан мэдээллийг түгээж байгаа нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдэж байна.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
ZOCHIN 2021-03-04 103.111.68.3
AVILGALTAI TEMTSEH GAZRAAS SHALGAAD ASUUDALGUI BAINA GEDGIIG TOGTOOCHIHSON SHUU DEE.
Зочин 2021-03-04 64.119.21.97
Бямбасүрэн даргыг мөргөж сандал дээр нь суух гэсэн явуургүй бодолтой хүний далд үйлдэл хүчээ авч байгаа нь хэнд ч ойлгомжтой, тэр хүнээ олоод халж зайлуулах хэрэгтэй.
н**ш 2021-03-04 66.181.185.89
Мэдэгдэл ч гэх шиг тэгээд чимээгүй болох юмуу банзалуудаа
Та нар энэ сайхан хамт олноос ичиж амьдар 2021-03-04 150.129.142.100
МАНАЙ УЛСЫН ХОЕР Ч ЕРөнхий сайд тухайлбал сайханбилэг баярцогт жаргалтулгын эрдэнэбат санжийн баяр нар бүгд л өөрсдийгөө мөнгө төлж иймэрхүү байдлаар өмөөрч хамгаалж байсан тийм их худлаа гээд байгаа бол өөрөө тэр идүүлсэн бут нь гарч ирж мэдэгдэл өөрөө хийгээч дээ энэ балиар заваан юм гараад хир удаж байна даа гэтэл таг чиг хүн үйлдлээрээ хийсэн хэргээхүээн зөвшөөрдөг гэсэн гэдэг бус уу
ард түмэн 2021-03-04 64.119.22.20
энэ байгууллагад дэндүү олон хүн ажилладаг арав хүрэхгүй онгоцтой бж бараг 3000 хүн ажилладаг гэсэн бхаа архй ч дээ татвар төлөгчдийн мөнгөөр зүгээр суусан олон хүнийг тэжээдэг монгол улс хэцүү бна шүү дээр нь дарга нь Янз бүрийн жишээ нь Ач холдинг өөр юу гэлээ нөлөө бүхий компаниар дамжуулж тендер нэрээр олон тэрбум төгрөг иддэгээ больчвол яасийн үнэн үг сонсох хэцүү бна уу АТГ шалгаач
Зочин 2021-03-04 172.58.140.86
Aldaa dutagdal dogoldol notstoi aldaanuud chini unen shdee yundaa olon hevleleer garlaa gej gomdollood baigaan mafiin gart baigaa hogjih chadvargui luivarchid shuudee ta nar!
Зочин 2021-03-04 66.181.185.89
Ямар дүнхүү хулгайч мэдэгдэл гаргаад байнаа
иргэн 2021-03-04 202.21.109.34
Булхайг чинь зөв илчилсэн байна.. Юундаа ингэж мэдэгдэл гэж сүржигнэв …. Та нарын үнэнг хэлсэн шүү дээ.. Одоо мэдүүлэг ээ л зөв өгч үзээрэй.. хууль хатуу шүү…
Юугаа мэдэгддэг юм 2021-03-04 66.181.183.181
Чанаргүй үйлчилгээндээ гахсан үнэ тогтоож ард түмэнийг доромжилж ирчихээд юугаа хуцаад бгаан
түвшинбаяр 2021-03-04 59.153.113.145
иргэний нисэхийн ноцтой зөрчил бол нисэх техникийн осол, зөрчил, түүнд хүргэж болзошгүй нисэхийн аюулгүй ажиллагааны доголдол. сонин хэвлэлд гарч байгаа мэдээлэллд нисэх, техникийн осол, зөрчил, аюулгүй ажиллгааны доголдол гэж үзэх дутагдлууд нийтлэгдсэн байна. дээр нь хөрөнгө зөрцуулалтын хууль бус үйл ажиллагааны талаар асуудал хөндөгдсөн нь иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудын мэрэгжлийн бус байдлыг л илэрхийлж байна.
Mongoliin ard tvmen 2021-03-04 202.126.89.118
Hutsavaa ta nar hulgailaa bizdee
Зочин 2021-03-04 103.212.118.47
ХААШДАА ШАЛГААД БУЛАЙГ НЬ ДЭЛГЭНЭЭ
Зочин 2021-03-04 66.181.177.78
shonhor airlines bas haan yabna chi zobshoorlo ugul doo ajilaa hihgui yumaa. shonhor airlines bas 20 shirhg airbus 320 tureeser ugluu shud zalgaari 1950 utas abaad. jinhen mongol mgl turees shdee.husbel arals nisgech jigderuulne tusalnmaa.
Зочин 2021-03-04 66.181.177.78
ulaan tas airlinmes geed air italia 20 boeing baigma tureeser ugnuu tsoo shinee. holbogdooroi 1950 utas abaad. togloh heregeti jinhen zalgaarai.
Зочин 2021-03-04 66.181.177.78
blue sky airways haan yabnaa nomads agaarin shugal cahrter nisleg hideg. bas zobshoorl hulesen humuus baiganma. chamd nisegch baigui baij yunda hatuurhadin boloo.
Зочин 2021-03-04 66.181.177.78
altan udam air craft haan yabnaa bas hulgaich tureesin mongo dolor soliulna geed chak abad zugtaasan.
Зочин 2021-03-04 202.55.188.42
Bymbasuren gej l*****n avilgachiig zugeer zailuulaach
Зочин 2021-03-04 66.181.177.78
tengeriin ulaach 7 boeing ongots hachib aa bas tureesin mongo reketed deremduulsen dee.
Зочин 2021-03-04 66.181.177.78
Tas airlines hachibaa licence sungaad ugul doo tgeel yugaach hiihgui zuugal arhi ugal yu hiisin bee.
Рлдп 2021-03-04 202.126.89.188
Дутагдал ёс зүй хүнд сурталаа болчих тэгвэл аяндаа та нарийг ард түмэн тэнгэрт тултал магтана
Зочин 2021-03-04 202.179.26.54
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн төсвийн мөнгийг зар сурталчилгаанд зориулж болохгүй гэж үүрэг өгсөн бус уу ? Энэ мэдэгдэлдээ хичнээн төгрөг зарцуулж, танай сайтад мөнгө хандивлаж байгаа вэ. Аргагүй л луйварчингууд юм даа.
zochin 2021-03-04 202.179.15.71
suuliin heden jil mergejiliin dorvitoi ajil,shinechlelt hiigdsengui ursgalaaraa yavj irlee
Зочин 2021-03-04 66.181.166.134
dandaa ar uvriin haalgaar ajiltnuudaa oruuldag gazar gdgiig chin hun bolgon meddeg shuudee
Зочин 2021-03-04 64.119.20.198
ERUNHI SAID AJILA HI AVILGALD BU AVT
Жинхэн даварсан газар 2021-03-04 202.55.188.83
ТӨр засаг нэж бдаг юм бол иймэрхүү даам болсон газруудаа дарж авмаар юм
Ард иргэд үг хэлхээр мушигсан гуйвуулсан болдог тэ🖕🤥 2021-03-04 202.55.188.83
Өөрсдийхөн идэж уусан хулгай хийсэн бүх зүйл зөв, ард иргэдийн шүүмжлэл болхоор мушигсан гуйвуулсан гүтэгсэн болж таардаг. Ард иргэдийн үнэн үгийг өөрсдөө харин мушигаж гуйвуулж бгаа чинь хүртэл хууль бус шүү
Ерөнхий сайд аа 2021-03-04 103.111.68.3
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн төсвийн мөнгийг зар сурталчилгаанд зориулж болохгүй гэж үүрэг өгсөн бус уу ? Энэ мэдэгдэлдээ хичнээн төгрөг зарцуулж, танай сайтад мөнгө хандивлаж байгаа вэ. Аргагүй л луйварчингууд юм даа.
Зочин 2021-03-04 54.36.116.206
АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА МИАТ АЖИЛЧИДАА ҮНЭГҮЙ НИСГЭХ БИЛЕТ ӨГДӨГ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ХОШНОГО ХОЦРОГДОЛЫН ДЭЭД БОЛСОН ГАЗРЫГ ХУВЬЧИЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЖ БАЙЖ ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, 50 ИАС ДЭЭШ ХУВИЙН ХЯМД ҮНЭЭР НИСЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО.
Санал тавьж байна. 2021-03-04 103.206.195.230
Дотооддоо удирдлагад байгаа, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хог шаарнуудаа дахиж байгууллагыг хутган үймүүлдэг үйл ажиллагааг нь цаашид дахин гаргуулахгүйгээр таслан зогсоохгүй бол наад нам дагасан хогнууд чинь байгууллагыг юман чинээ тоохгүй идсэн тогоогоо хөмөрчих амьтад шүү…
Зочин 2021-03-04 150.129.142.193
Хөмөрч байж цэвэршинэ дээ,
Зочин 2021-03-04 122.201.31.120
Зөв шүү. Дотроо байгаа нийгмийн шааруудыг хөөж явуулахгүй бол энэ байдал чинь зогсохгүй. Энд тэндээс сонгуулийн бартерт шахуулсан хогийн шарилжнууд удахаараа давардаг жишээ төрийн өмчит газрууд агентлагуудад ийм бугшсан дарамт үүсгэдэг байдал газар авсан байна. Одоо дарга нар нь өөрсдөө шударга ажиллаж наад шарилжнуудаа шударга шаардлагаар сайн шахаад өг.