Адриана Лимагийн усны хувцаснууд

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Адриана Лимагийн усны хувцаснууд

 

Адриана Лима

Фото: Calzedonia

Calzedonia брэндийн  зуны улирлын шинэ рекламд Бразилийн супермодель Адриана Лима оролцлоо. Уг цуглуулгад янз бүрийн өнгөтэй зуны наранд шарлагын усны хувцаснууд оржээ. Зураг авалтыг гэрэл зурагчин Рассел Жеймс удирдлаа. Үүний өмнө брендийг Сара Сампайо, Кэмерон Рассел, Жизель Бундхен нар үзүүлж байсан юм. Энэ тухай уг компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Бразилийн супермодель зуны коллекцийн “нүүр царай ба бие галбир боллоо” гэж брэндийн төлөөлөгчид онцлов.  Зуны цуглуулга дэгжин, дур булаам байх ёстой, түүнд Адриана Лима нийцэж байна гэж тэд хэлжээ.

 

Фото: Calzedonia

Victoria's Secret  гэх дотуур хувцасны америк брэндийн “сахиусан тэнгэрүүд” гэх загвар өмсөгчийн нэг нь Адриана Франсеска Лима нь  бразили бүсгүй юм. Карьерынхаа эхэнд тэрбээр 15 настайдаа  Supermodel of the World  гэдэг уралдаанд оролцоод хоёрдугаар байр эзлэн  Elite  агентлагтай гэрээ байгуулан Нью-Йоркт иржээ. Лима сүүлийн хэдэн жилийн турш models.com. сайтаас гаргадаг дэлхийн хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлж байна.  Тэрбээр  өнгөрсөн онд Жизель Бюндхен, Кара Делевинь нарын дараа жилдээ есөн сая долларын орлоготойгоор хамгийн өндөр цалин хөлстэй загвар өмсөгчийн чансааны гуравт  бичигдэж  байв. Адриана Лима буяны ажил үйлст маш идэвхтэй оролцдог.

Calzedonia компани бол оймс, усны хувцасны Италиийн үйлдвэрлэгч бөгөөд 1986 онд байгуулагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж